Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

1000 candy-гээр Япон орноор “аялах” уу?


Та Япон дуу сонсож, Япон кино, аниме үзэх дуртай юу? Эсвэл хэзээ нэгэн цагт Япон орноор аялна гэж төлөвлөдөг юм биш биз? Тэгвэл энэ амралтын өдрүүдээр Паркад байрлах “White Rock Center”-ийг зориорой. Учир нь тэнд яг л Японд байгаа мэт мэдрэмжийг төрүүлэх “Япон фестиваль Монголд” арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. 

Жил бүр зохиогдож ирсэн “Япон поп соёлын өдөрлөг” ийнхүү хүрээгээ тэлж, илүү олон үзүүлбэртэйгээр эргэн ирж байгаа аж. Тухайлбал, Японы уламжлалт болон поп соёлыг танилцуулж, Япон хоол хүнс, бараа бүтээгдэхүүн худалдаалахаас гадна Японы хамгийн алдартай охидын хамтлаг The World Standart, FES TIVE, Wonder weed, инээдмийн үзүүлбэрийн “3 Гага Хэдз”, мөн реппер Big Gee, дуучин Naki, The Wasabies хамтлаг хүрэлцэн ирэх гэнэ.   

Түүнчлэн уламжлал ёсоор Япон дууны уралдаан, косплэй тэмцээнийг ганцаарчилсан болон хосын төрлөөр зохион байгуулж, таны дуртай аниме баатруудыг “амилуулна”. 

Мөн өдөрлөгийн ерөнхий ивээн тэтгэгч Мобиком Корпорацийн зүгээс Монголын анхны цахим мөнгө Candy-гийн “чихэрлэг” асрыг бэлджээ. Уг асарт candy цахим мөнгөний хэрэглэгч болох, гэрээ байгуулах, Candy-гээрээ худалдан авалт хийх, Photo booth-ээр зочлон Candy сүүн зайрмагийг 100-хан candy-гээр худалдан авч, Candy Vending машинаар үйлчлүүлэн Urgoo cinema, CU, internom, Burger king зэрэг хамтрагч байгууллагуудын ваучеруудыг бэлгэнд авах гээд дурдаж барамгүй олон боломжууд таныг хүлээж байна.    

Дашрамд дуулгахад, өдөрлөгийн үеэр олон олон гэнэтийн бэлгүүд таныг хүлээж байгаагаас нэгийг нь задалбал Монголын анхны МАНГА апликейшныг танилцуулна гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. 

Тасалбарын хураамж 1000 candy бөгөөд хэрэв та цахим мөнгөний хэрэглэгч болж амжаагүй бол яг одоо гар утсандаа CandyPay апликейшныг татаж, бүртгүүлээрэй. 

Дэлгэрэнгүй мэдээллийг Япон фестиваль Монголд фэйсбүүк хуудсаас аваарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
6 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
3
8 цагийн өмнө
Бүсгүйчүүдийн краш Ма Дон Сок ирэх сард хуримаа хийнэ
санал болгох
1
8 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0