Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Чөлөөт бөх: “Алдар”-ынхан Цэргийн ДАШТ-ээс 2 аваргатай

П.Орхон, Г.Отгонжаргал нар дэлхийн аварга боллоо.


2017 оны чөлөөт бөхийн цэргийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-23-нд Литвын Клайпеда хотод боллоо. 32 дахь удаагаа явагдаж буй энэхүү тэмцээнд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны есөн тамирчин оролцсон. Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Г.Ханбүргэд, 74 кг-д Б.Бямбадорж, эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Г.Отгонжаргал, 55 кг-д ОУХМ Б.Болор-Эрдэнэ, 58 кг-д Э.Лхагвадулам, 60 кг-д П.Шинэхүү, 63 кг-д ОУХМ П.Орхон, 69 кг-д П.Сүрэн, 75 кг-д П.Номин-Эрдэнэ нар зодоглов.

“Парис-2017” чөлөөт бөхийн дэлхийн аварга ОУХМ Пүрэвдоржийн Орхон 63 кг-д алтан медаль хүртлээ. 2014 онд тус тэмцээнд мөнгөн медаль хүртсэн тэрбээр 2017 он гарснаас хойш насанд хүрэгчдийн УАШТ, оюутны УАШТ, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, “Монголиа Опен”, Польшийн нээлттэй тэмцээн, Мадридын Гранпри, ДАШТ-д түрүүлээд байсан П.Орхон найм дахь алтан медалиа Литвын дэвжээнээс хүртэв.

П.Орхон цэргийн ДАШТ-д түрүүлсэн ч энэ жил анхны ялагдлаа амссан юм. Түүний жинд таван бөх тойргоор барилдсан бөгөөд П.Орхон хоёрдугаар тойрогт 2014, 2016 оны цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт БНХАУ-ын Жиа Липинд оноогоор ялагдсан ч Беларусь, АНУ, Украины бөхчүүдийг цэвэр ялснаар аварга болсон билээ.

Манай улсаас энэ жил бас нэгэн дэлхийн аварга төрсөн нь ОУХМ Ганбаатарын Отгонжаргал. Тэр эмэгтэйчүүдийн 53 кг-ийн жинд түрүүлсэн.

Эмэгтэйчүүдийн 55 кг-д ОУХМ Бат-Оршихын Болор-Эрдэнэ, 58 кг-д спортын мастер Н.Лхагвадулам, 60 кг-д П.Шинэхүү, эрэгтэйчүүдийн 65 кг-д спортын мастер Ганхуягийн Ханбүргэд нар хүрэл медаль хүртлээ.

Монгол Улсын цэргийн тамирчид хамгийн сүүлд 2014 онд оролцоход гавьяат тамирчин Г.Мандахнаран, С.Цэрэнчимэд, ОУХМ Н.Лхамгармаа, О.Үйтүмэн нар цэргийн дэлхийн аварга болж байлаа гэж Монголын чөлөөт бөхийн холбоо мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.