Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ч.Бадрал Виргилиюс Норейкийн нэрэмжит тэмцээний 3-т орлоо

Литвад Виргилиюс Норейкийн нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын тэмцээн болж дүнгээ гаргалаа.


Энэ сарын 16-22-нд Литвад Виргилиюс Норейкийн нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын тэмцээн болж дүнгээ гаргалаа. 15 орны 21 дуучин хоёрдугаар шатанд шалгарч, финалд манай дуучин Valentin Dytiuk (Ukraine), Kyubong Lee (South Korea), Margarita Levchuk (Belarus), Sehoon Moon (South Korea), Modestas Sedlevičius (Lithuania), Tetiana Zhuravel (Ukraine) нарын хамт үлдсэн юм.

Финалын тоглолтын дараахь дүнгээр Украин улсын тенор Валентин Дытюк түрүүлж, 10 мянган евро, Каунас хотын хөгжмийн театрт тоглолт хийх эрхээр шагнуулсан байна.
Хоёрдугаар байрт Литвагийн Модестас Седлевичус орж, манай дуучин Ч.Бадрал гуравдугаар байр эзэллээ.

Чулуунбаатарын Бадрал 2016 онд ОХУ-ын Москва хотын Гнесиний нэрэмжит хөгжмийн академийг дүүргээд ЦДБЭЧ болон ОХУ-ын Магнитогорскийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байгаа. Ч.Бадрал ЗХУ-ын ардын жүжигчин Ким Базарсадаевын нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдааны 3-р байр /2010 он/, ЗХУ-ын ардын жүжигчин Л.Линховоин нэрэмжит дуурын дуулаачдын олон улсын уралдааны тэргүүн байр /2011 он,     ЗХУ-ын ардын жүжигчин М.Михайловын нэрэмжит дуурийн залуу дуулаачдын олон улсын уралдааны дэд байр /2013 он/, ЗХУ-ын ардын жүжигчин А.П.Ивановын нэрэмжит дуурын дуулаачдын олон улсын уралдаанд Гран При шагнал /2013 он/, ОХУ-ын Тольятти хотын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны Гран При шагнал /2014 он/, ОХУ-ын Саратов хотод зохиогдсон дуурийн дуулаачдын олон улсын уралдааны IV байр /2014 он/,     ЗХУ-ын ардын жүжигчин Н.Д.Шпиллерийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын анхдугаар уралдааны Гран При шагнал /2014 он/, ОХУ-ын үндэсний Россия телевизээс зохион байгуулсан Большая опера олон улсын уралдааны IV-р байр /2014 он/,      М.Глинкийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдааны 2-р байр, Ц.Рахманиновын бүтээлийг сайн дуулсны төлөөх тусгай шагнал, шилдэг баритон хоолойтны шагнал /2014 он/, ОХУ-ын ардын жүжигчин Елена Образцовагийн нэрэмжит олон улсын уралдаанд дэд байр 2015 он/, Бүх Оросын Гоцлол дуулаач нарын Шагналтнуудын уралдаанд Тэргүүн байр /2016/, Казакстан Улсын нэрт дуучин Бибигуль Тулегеновын нэрэмжит олон улсын 8-р уралдаанд Тэргүүн байр /2016/, ОХУ ын нэрт дуучин Муслим Магомаевын нэрэмжит олон улсын уралдаанд амжилттай оролцон төгсгөлийн шатанд шалгарсан /2016-10 сар/, хөгжмийн нэрт зохиолч Римский-Корсаковын нэрэмжит олон улсын уралдаанд эрэгтэй дуучдын Тэргүүн байр /2016/ эзэлсэн зэрэг олон уралдаан тэмцээнд тэргүүлж байсан манай авьяаслаг дуучдын нэг билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
10 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
11 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
15
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.