Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Дэлхийн хамгийн “хүчирхэг” 10 тамирчин

Тамирчны сүүлийн 12 сарын амжилт, тухайн спортын төрлийнх нь биеийн ачаалал, хийдэг бэлтгэл, хувь хүний хүч, тэсвэр хатуужил, хурд зэрэг олон шалгуураар дүгнэн гаргажээ.


Америкийн “Sport Illustrated” сэтгүүлээс дэлхийн хамгийн хүчирхэг тамирчдын жагсаалтыг гаргалаа. Хамгийн хүчтэй гэхээр хамгийн хүндийг өргөдөг, чадалтай тамирчныг тодруулсан хэрэг биш. Мэргэжлийн шинжээч, судлаачдыг урьж, тухайн тамирчны сүүлийн 12 сарын амжилт, тухайн спортын төрлийнх нь биеийн ачаалал, хийдэг бэлтгэл, хувь хүний хүч, тэсвэр хатуужил, хурд зэрэг олон шалгуураар дүгнэн гаргажээ.

1, Роналду хөлбөмбөг

Роналду бол робот л гэсэн үг. Түүний цагийн хуваарь секунд, минутаар хэмжигддэг. Тоглолт болгоны дараа халуун, хүйтэн усанд ээлжлэн орж, унтахдаа ч эхийн хэвлийд байгаа мэт байрлалаар унтдаг гэж байгаа. Түүний биеийн булчинг харсан хүн болгон хэчнээн их дасгал хийдгийг нь ойлгоно. Гүйлтээс эхлээд хөлбөмбөгийн дасгалууд, хүндийг өргөлт, тэсвэр сайжруулах бэлтгэл гээд Роналду бол тамирчин хүн биеэ сэтгэл зүй, бие махбодын талаас хэрхэн бэлтгэдэгийн үлгэр жишээ.

2, Леброн Жеймс сагсан бөмбөг

Сагсан бөмбөгийн талбай дээр гаргасан Жеймсийн амжилтыг бүгд мэднэ. Түүнийг зүгээр л “Бэлтгэл сургуулийн хаан” гэж нэрлэе. Бусад алдартай сагсчид энд тэнд шоунд оролцоод явж байхад “Кинг Жеймс” фитнесийн танхимд хөлсөө асгаруулж байдаг. Түүний дасгалын хэсгээс сонирхуулья.

 

 3, Рожер Федерер теннис

Швейцарь теннисчин 2016 онд ахуйн гэмтлийн улмаас өвдөгний мэс засалд орсон. Гэхдээ энэ нь түүний 19 жилийн замналын анхны хагалгаа гэхээр түүнийг бэлтгэл сургуулиа хэр сайн хийдэг нь харагдана. 36 нас хүрсэн ч Рожер одоо болтол Их Дуулга тэмцээнд түрүүлсээр байна.

4, Мэтью Фрейзер кроссфит

Нуруугаа хүнд гэмтээснийх нь дараа түүнийг хэзээ ч хөл дээрээ босохгүй гэлцэж байлаа. Харин одоо тэр “CrossFit Games”-ийн хошой аварга. Кроссфит бол оролцогчид нь ямар ч даалгавар авсан биелүүлэхэд бэлэн байдаг төрөл. Усанд сэлэлт, гүйлт, хүндийг өргөлт, гимнастик зэргээс гадна тэмцээний өмнө зохион байгуулагчид гэнэтийн даалгавар өгдөг тэмцээн. Өөрөөр хэлбэл хамгийн бэлтгэгдсэн тамирчин энд л байдаг.

5, Жеймс Харрисон америк хөлбөмбөг

39 настай Харрисонтой уулзая гэвэл бэлтгэлийн танхимыг зориорой. Жирийн тамирчны санаанд ч багтахгүй хүндийг өргөөд хөлсөө асгаруулаад байж байх болно. Улирал ойртоод эхлэнгүүт тэр дасгалынхаа хажуугаар зүү тавиулах, массаж хийлгэх зэргээр формондоо ордог.

 

 

DB incline

A post shared by James Harrison (@jhharrison92) on

6, Оделл Бэкхем америк хөлбөмбөг

NFL-ийн түүхэн дэх 200 дамжуулалтыг хамгийн хурдан буюу 30 тоглолтод барьсан энэ тамирчин бусадтайгаа ижил бэлтгэл хийдэггүй. Хөл гарын дасгал, хүндийг өргөхөөс эхлээд гиртэй үсрэлт, тоосго шидэлт гээд олон өвөрмөц дасгалтай.  

 

 

Never gon lose...

A post shared by Odell Beckham Jr (@obj) on

7, Рассел Уэстбрук сагсан бөмбөг

“Оклахома”-“Денвер” багийн тоглолтын үеэр Уэстбрук 50 оноо авч, 15 самбараас бөмбөг авалт, 10 оновчтой дамжуулалт өгөн, улирлын 42 дахь трипл-даблаа хийсэн нь 1961-1962 оны улирлын Оскар Робертсоны рекордыг эвдсэн амжилт байлаа. Түүний хурд, хүч мэдээж бэлтгэл дасгалын ач тус.

8, Уэйд ван Никерк хөнгөн атлетик

Өмнөд Африкийн Уэйд ван Никерк 200, 400 метрийн зайд ноёрхож байна. 400 метрт түүнээс өөр хэн ч 44 секундээс хурдан гүйж байсангүй. Риогийн олимпийн аварга тэрбээр энэ жил Америкийн Майкл Жонсоны 17 жил тогтсон амжилтыг эвдсэн. Олимпийн аварга, дэлхийн хошой аварга энэ тамирчин 300, 400 метрийн зайд дэлхийн рекордыг эзэмшиж байгаа.  

 

 9, Конор МакГрегор холимог тулаан

Шазруун, өөртөө итгэлтэй ирланд залуу хэдийгээр боксоор Флойд Мейведерт ялагдсан ч огт өөр төрөлд, ялагдашгүй тамирчинтай нь өрсөлдсөн гэдэг утгаараа түүхэнд үлдсэн. Холимог тулааны UFC холбооны хоёр жингийн аварга анхны тулаанч зэрэг амжилт нь түүнийг маш их авьяастайгаас гадна тун хөдөлмөрч гэдгийг харуулж байна.

10, Жордан Барроуз

2012 оны олимпийн наадмын чөлөөт бөхийн 74 кг-ийн жингийн аварга, 2011, 2013, 2015 оны дэлхийн аварга Жордан “Рио 2016” наадамд есдүгээр байрт л орсон. Ер нь 2016 онд тэр ямар ч тэмцээнд түрүүлээгүй. Гэвч тэр бэлтгэл сургуулиа хийсээр, зүтгэсээр 2017 онд дэлхийн аварга цолоо эргүүлэн авсан.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
6 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
13
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.