Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Морингийн даваа орчмын хорио цээрийн дэглэмийг цуцаллаа

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо.


Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Уламжлал ёсоор Улаанбаатар хотын өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын мэдээллийг холбогдох албаныхан өгөв. Нийслэлийн Онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны есдүгээр сарын 23-ны А/316 дугаар захирамжаар 10 хорооны нутаг дэвсгэр Морингийн даваа орчмын шүлхийн хорио цээрийн дэглэмийг цуцалж, өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд шилжүүлсэн байна. Харин Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан, нийслэлийн Засаг даргын захирамжаар хүн, мал амьтны гоц халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлж, Онцгой комиссын гишүүдийг хорио цээрийн дэглэм тогтоосон бүсүүдэд хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хяналт тавих, удирдлагаар хангах шуурхай штабыг 2017 оны есдүгээр сарын 18-наас байгуулан 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа юм.

Нийслэлийн Онцгой байдлын газар 2017 оны есдүгээр сарын 08-наас 22 хүртэл аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 56 удаагийн дуудлагыг хүлээн авч, Гал унтраах, аврах ангиуд, объектын гал түймрийн 50, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 6 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад объектын гал түймэр 9,1 хувиар, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны дуудлага 64,7 хувиар, нийт аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын тоо 22,2 хувиар тус тус  буурсан үзүүлэлттэй байна.
Нийслэлийн цагдаагийн газраас өгсөн мэдээллээр 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 24 мянга 410 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 573 нэгж буюу 2.3 хувиар буурсан бол гэмт хэргийн шинжтэй 928 үйлдэл бүртгэгдсэн нь 215 нэгж буюу 30.2 хувиар өссөн үзүүлэлттэй аж. Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн тухайд энэ хугацаанд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй  1777 хүнийг  эрүүлжүүлэн, Архины албадан эмчилгээнд  3 хүнийг хамруулж, Зөрчлийн тухай хуулийн дагуу 32 хүнийг шүүхийн шийдвэрээр баривчлуулан,  2324 иргэнд   74 сая 274 мянган төгрөгийн торгууль оногдуулсан байна.

2017 оны есдүгээр сарын 08-21-нд Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3663 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 132, зөрчлийн шинжтэй 1024 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1156 ослыг материалжуулан шалгаж байна. Зам тээврийн хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 173 хүн гэмтжээ.  Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 3,8 хувиар өссөн ба ХУД-ийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол харьцангуй их өссөн байна. 2016 оны мөн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 706 бүртгэгдэж байсан бол энэ оны мөн үед 690 бүртгэгдсэн нь 2,3 хувиар буурч, өнгөрсөн онд 102 тээврийн хэрэгсэл түр саатуулагдаж байсан бол энэ оны мөн үед 50 тээврийн хэрэгсэл саатуулагдсан нь 51,0 хувиар буурсан байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар дээрх хугацаанд төлөвлөгөөт шалгалт 78, төлөвлөгөөт бус 336, гүйцэтгэлийн 114, нийт 528 хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар илэрсэн зөрчилд 24 сая төгрөгийн торгууль ноогдуулж, 80 хувийг нь барагдуулжээ. Авто тээврийн шалган нэвтрүүлэх 8 товчоонд 14 удаагийн тохиолдлоор 70 ширхэг тарваганы түүхий мах  илрүүлж, 1 иргэнд 150 мянган төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулж тарвагыг ЗӨСҮТ-д,  хэргийг цагдаагийн байгууллагад  шилжүүлсэн байна. Мөн зорчигчдод тарваган тахал, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, гарын авлага  тараажээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Хамгийн их уншилттай
1
3 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Шархалсан зүрх эдгэхэд хэчнээн хугацаа шаардагдах вэ?
2
2024.05.01
Та зайлшгүй амралт авах цаг болсныг илтгэх 8 шинж тэмдэг
3
2024.04.25
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
15 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Уржигдар
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
28
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.