Хайх зүйлээ бичнэ үү

мин

Харүмафүжигийн урьд өмнөхөөс өөр 9 дэх түрүү

Ганц ёкозүна гэдгээрээ ч, гэмтэлтэй байснаараа ч, янз янзаар шүүмжлүүлж байсан гэдэг утгаараа ч тун хэцүү башё боллоо.


Мэргэжлийн сүмогийн Намрын тэмцээн Токио хотноо өндөрлөлөө. Аки башёд 3 ёкозүна, 2 озэки гэмтлийн улмаас зодоглоогүй нь сүмогийн түүхэнд 99 жилийн дараа тохиолдсон хэрэг байлаа. Томчууд байхгүй башё гэдэг сэкивакэ, комүсүби, маэгаширагуудад тун сайхан боломж. Дахиж хэзээ ч гарахгүй гээд хэлчихэд буруудахгүй. Харин тэд энэ боломжоо ашиглаагүй. Үлдсэн ганц ёкозүна Харүмафүжи зүүн тохойн гэмтэлтэй, ганц арслан Гоэйдо нь кадобан байлаа. Ёкозүна цолтнуудаас ганцаараа башёд зодоглоно гэдэг их дарамттай, хүнд байдаг. Дээр нь өөрөө гэмтэлтэй, барилдахгүй гэхээр сүмогийн түүхэнд бүх аварга нь гэмтлээс болж тэмцээн өнжиж байсан удаагүй.

Тэмцээний эхний хагаст Гоэйдо 50 хувийн амжилт үзүүлэхээр үхэн хатан зүтгэж, тачиай дээр зайлах, татах мэхээр даван, оноо цуглуулж байхад Харүмафүжи эхний 5 өдрийн байдлаар 3 унаад байв. Бүгд маэгашира цолтонд. Нэг башёд гурван кинбоши алдлаа хэмээн аваргыг сонин хэвлэлээр бичиж, удахгүй тэмцээнээс гарах нь гээд дэвжээн дээр нь сэтгүүлчид цуглаастай. Барилдахаар ордонд ирсэн ч, барилдаж дуусаад гарсан ч гэрэл зурагчид шаваастай. Ийм л хүнд хэцүү башё болсон ч Харүмафүжи барилдсаар байсан. Аварга хүний үүрэг хариуцлагыг ухамсарлаж, башё дуустал барилдана гэдгээ хэлж байлаа. Тэмцээний 10 дахь өдөр Такакэйшёод өвдөг шороодон, 4 дэх кинбошигоо алдахад сэтгүүлчид яах вэ гэдгийг нь асуусан. Харин манай аварга “Надад зугтах, нуугдах газар байхгүй. Урагш харан, хичээж зүтгэх болно” гэж хариулсан. Энэ үед тэр юу бодож, түүнд ямар хэцүү байсныг Харүмафүжи өөрөө л мэдэх биз ээ.

Энэ бүхний эцэст башёгийн сүүл хэсэгт Харүмафүжи тэргүүлэгч Гоэйдогоос 3 давааны зөрүүтэй явж байлаа. Харин заан, начингууд томчуудын эзгүйг ашиглаж чадалгүй, ээлж дараалан унасаар шинэ маэгашира Асанояма л аваргатай хамт Гоэйдог нэхэгчдийн тэргүүн эгнээнд, гэхдээ 3 давааны дутуу болсон байв. Эхний өдөр унаснаасаа хойш 10 дараалан ялаад байсан Гоэйдо хэдийнэ кадобангаас гарч, үргэжлүүлэн даваад байхад л түрүүлэх болсон. 3 давааны зөрүүтэй бөх гүйцэгдэнэ гэж байхгүй мэт. Харин энэ үед япон арслан сэтгэл зүйн хүч, бэлтгэл тааруу байгаа нь харагдсан билээ. Чухал үед тэмцээний 12, 13 дахь өдөр маэгашира цолтнуудад дараалан унаж, харин нэхэгчид даваа алдсангүй. Унах унахдаа ухарч зайлдаг муу зуршлынхаа гайгаар ялагдсан.

Гэхдээ Гоэйдо түрүүлэх боломж нь бусдаас давуу хэвээр байлаа. Аки башёгийн сүүлийн өдрийг Гоэйдо озэки 11 даваатай, харин ёкозүна Харүмафүжи 10 даваатай угтав. Хоорондоо халз барилдана. Гоэйдо давбал 2 дахь түрүүгээ авч, Харүмафүжи давбал Эзэн хааны цомын төлөө нэмэлт барилдаан гарах учиртай. Гоэйдо дараалан унасан шокноосоо гарсан бололтой. Шёохозан, Такакэйшёо нарт унаад газар ширтэн, гөлөрч суусан тэрбээр дараа нь Таканоиваг давсан. Сүүлийн өдөр Сүмогийн ордонд Гоэйдогийн ээж ирж, Сакайгава дэвжээ ялалтын хүлээн авалтынхаа найрын ширээг засаж байлаа. “Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий” гэдэг.
Ингээд л барилдаан эхэлсэн. Аваргын доогуур бөхийн дайрсан хүчтэй довтолгоог Гоэйдо тогтоож чадсангүй. Нэмэлт барилдаан гарлаа. Үр дүн мөн л адилхан.

Ийнхүү ёкозүна Харүмафүжи ес дэх түрүүгээ авч, жилийн дараа Эзэн хааны цом өргөлөө. Урьд өмнөх 8 түрүүнээс нь огт өөр түрүү. Ганц ёкозүна гэдгээрээ ч, гэмтэлтэй байснаараа ч, янз янзаар шүүмжлүүлж байсан гэдэг утгаараа ч тун хэцүү башё боллоо. Гэхдээ тэр ёкозүна цол, аварга хүний нэр төрийг хамгаалж, гэмтэлтэй 3 аваргын өмнөөс ч хичээн зүтгэсэн. Ирэх банцүкэд Харүмафүжи мэргэжлийн сүмогийн Зүүний манлайг тэргүүлэн барилдах болно.

Намрын тэмцээний түрүү бөхчүүд

Дээд зиндаа- Ёкозүна Харүмафүжи 11-4 Монгол, Исэгахама дэвжээ
Жюүрёо- Аби 10-5, Шикорояма дэвжээ
Макүшита- Кагамио Б.Нанжид, 7-0, Монгол, Кагамияма дэвжээ

Санданмэ- Энхо 7-0, Миягино дэвжээ
Жонидан- Нарүтаки 7-0, Исэноүми дэвжээ
Жонокүчи- Шёожи 7-0, Мүсашигава дэвжээ

Макүшитад Кагамио, Миторюү гэсэн монгол бөхчүүд аваргын төлөө барилдаж, Кагамио давсан.

Намрын тэмцээний тусгай шагнал

Шүкүншёо гарамгай барилдааны шагнал- Такакэйшёо 9-6, Таканохана дэвжээ, анх удаа
Кантошёо дайчин барилдааны шагнал- Ооношёо 10-5, Такасаго дэвжээ, 2 дахь удаа

Асанояма- 10-5, Такасаго дэвжээ, анх удаа
Гиношёо уран барилдааны шагнал- Сэкивакэ Ёшиказэ 8-7, Огүрүма дэвжээ, 4 дэх удаа       

Дээд зиндаа

Зүүн

Цол

Баруун

Хакүхо гэмтэл

Ёкозүна

Харүмафүжи 11-4

Кисэносато гэмтэл

Ёкозүна

Какүрюү гэмтэл

Такаясү гэмтэл

Озэки

Гоэйдо 7-1

Тэрүнофүжи гэмтэл

Озэки

 

Митакэүми 8-7

Сэкивакэ

Ёшиказэ 8-7

Тамаваши 7-8

Комүсүби

Точиоозан 6-9

Точиношин 4-11

М 1

Котошёогикү 10-5

Хокүтофүжи 7-8

М 2

Аойяма 3-5-7

Ооношёо 10-5

М 3

Чиёотайрюү 8-7

Шёохозан 8-7

М 4

Үра 1-2-12

Шёодай 6-9

М 5

Такакэйшёо 9-6

Ичиножёо 8-7

М 6

Кагаяки 4-11

Чиёонокүни 9-6

М 7

Икиой 6-9

Чиёошёома 8-7

М 8

Такарафүжи 9-6

Таканоива 8-7

М 9

Араваши 9-6

Ишиүра 3-12

М 10

Такэказэ 6-9

Дайэйшёо 8-7

М 11

Чиёомарү 9-6

Дайшёомарү 10-5

М 12

Саданоүми 2-8-5

Нишикиги 6-9

М 13

Кайсэй 9-6

Эндо 10-5

М 14

Окиноүми 8-7

Токүшёорюү 4-11

М 15

Ютакаяма 4-11

Асанояма 10-5

М 16

 

       

Монгол бөхчүүд
Жюүрёо

Баруун 2 Азүмарюү С.Тодбилэг 6-9
З-6 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 9-6
Б-12 Сэйро А.Өнөболд 9-6
Макүшита
З-5 Дайшёохо Р.Шижирбаяр 5-2
З-14 Миторюү Б.Төрболд 6-1
Б-14 Кирибаяма Б.Лхагвасүрэн гэмтэл
З-34 Асахирюү Б.Дэнзэнсамбуу 5-2
З-38 Гочёозан Д.Ууганбаатар 5-2
Б-41 Шёотэнро Д.Нямсүрэн барилдаагүй
Б-46 Танэгашима Э.Энхманлай 4-3
Б-49 Кагамио Б.Нанжид 7-0 түрүүлсэн
Б-50 Сакигакэ Я.Баттүшиг 5-2
Санданмэ
Б-42 Саданохикари Д.Наранцогт 3-4

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
17 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
30
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.