Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Миллениалуудын хөтөч: Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд хэн болох вэ?


-Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдын албан тушаалд өрсөлдөгчдийн нэрсийг өнөөдөр Удирдах зөвлөлөөс Бага хуралд шилжүүлэв.

-Эцсийн мөчийг хүртэл УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх нар Ерөнхий сайдад өрсөлдөх таамаг давамгайлж байсан бол УИХ-ын гишүүн Н.Энхболдын нэр нэмэгдсэнээр гурван эрхмийн хооронд өрсөлдөөн өрнөх болов.

-А.Энхтүвшинг Бага хурлын гишүүдийн олонх болж буй “хотын” фракц дэмжиж байгаа бол У.Хүрэлсүхийн ард өөрийнх нь үүсгэн байгуулсан “Зүүний хүчний холбоо” бий. Гэтэл Н.Энхболдыг ч бас “хотын фракц” зүтгүүлж буй сурагтай. 

-Гурван нэр дэвшигчээс хамгийн залуу нь У.Хүрэлсүх,  49 настай. Хамгийн хөгшин нь Ө.Энхтүвшин, 59 настай.

-Нэр дэвшигчдийн хэн нь ч өмнө Ерөнхий сайдаар ажиллаж байгаагүй.

-Ерөнхий сайд хэн байхыг МАН-ын Бага хурлаас санал хураах замаар, 50%+1 зарчмаар тодруулна. 13 цагийн байдлаар Бага хурлын хуралдаанд оролцох 310 гишүүнээс 185 нь ирээд байв.

-Бага хурал өнөөдөртөө амжин Ерөнхий сайдыг тодруулах зорилготой тул ажлын цаг хэтрүүлэн хуралдах магадлалтай.

-МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна.

-Ерөнхий сайдын нэр тодормогц Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-ын чуулганаар батална.

-Ерөнхий сайд болох хүн заавал МАН-ын дарга байхыг заасан дүрэм журам байдаггүй. Гэхдээ улс төрийн уламжлал бол бий. Тиймээс эл гурван өрсөлдөгчийн хэн ч ялсан бай, МАН-ын даргын төлөөх марафонд дахин нүүр тулах магадлалтай.

-МАН-ын даргыг тус намын их хурлын төлөөлөгчдийн саналаар сонгодог. МАН их хурлаа аравдугаар сард хуралдуулахаар төлөвлөж буй.

-Ө.Энхтүвшин өмнө нь МАН-ын даргаар нэг жил ажилласан.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
4 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
4 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
11
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.