Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Шүлхийн хорио цээрийн дэглэмийг цуцаллаа

Хорио цээрийн бүсэд 851 өрхийн 1712 иргэн амьдарч байжээ.




Хан-Уул дүүргийн 10-р хороо, Морингийн даваанд шүлхий өвчин гарсантай холбогдуулан 2017 оны наймдугаар сарын 26-нд Засаг даргын А/268 дугаар захирамжаар хорио цээрийн бүс тогтоон, нийт 28 хоног хэрэгжүүллээ.

Энэ хугацаанд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн 2-р хэлтэс, МХХ,  НМЭГ, Эрүүл мэндийн төв, ЗДТГ, ”Гүнтэрэм” мал эмнэлэг үржлийн нэгж, Өрхийн эрүүл мэндийн төвөөс 75 алба хаагч 17 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж, нийт 531 мянга 804 ам метр талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Мөн эрүүл мэнд, болон зайлшгүй шаардлагаар 359 иргэнийг хорио цээрийн дэглэмээс гаргаж, нийт 450 иргэнийг хорио цээрийн дэглэмийн бүсрүү оруулжээ. Төрийн банкны нэг цэгийн үйлчилгээ, Хаан банкны явуулын АТМ-ийг ажлын өдрүүдэд байршуулан, иргэдэд үйлчилж, УСУГ-аас хэрэглээний цэвэр усаар тогтмол хангаж байв.

Хорио цээрийн  бүсэд 851 өрхийн 1712 иргэн, 19 өрхийн 2170 толгой мал, 1 цэцэрлэг, 1 сургууль, 8 хүнсний дэлгүүр, 2 гүний худаг байсан бөгөөд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/316 дугаар захирамжаар 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Морингийн даваа орчмын шүлхийн хорио цээрийн дэглэмийг цуцалж, өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд шилжүүлээд байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Хаврын ядаргаанаас хэрхэн бултах вэ?
2
Уржигдар
Дөнгөж 20-иод настай ч ууц нуруу нь өвдөж буй залууст өгөх 5 зөвлөгөө
3
Уржигдар
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
7 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
9 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
12 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
14
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.