Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хялбар аргаар ШИНЭ ҮГ цээжлэх 10 АРГА

Кино үзэх, ном унших үед шинэ үг тогтоогддог ч дараах аргуудыг хэрэглэн илүү үр дүнд хүрэх боломжтой.


Шинэ хэл сурах, гадаад хэлийг эх хэл шигээ эзэмшихэд алхам тутам шинэ үг цээжлэн тогтоох шаардлагатай болдог. Кино үзэх, ном унших үед шинэ үг тогтоогддог ч дараах аргуудыг хэрэглэн илүү үр дүнд хүрэх боломжтой.

1. Шинэ үгсээ жагсаан бичих

Image titled Memorize Words Quickly Step 1

Хичээл, сургалт, номоос гээд ямар ч үед цээжлэх хэрэгтэй үг гарч ирвэл жагсаан бичээрэй. Гэхдээ нэг дор их хэмжээний үг цээжлэх нь тархийг ядраах тул нэг суултаар 1 цагийн хугацаанд 10 үгийг цээжлэхээс бэлтгэлээ эхлээрэй. 

2. Жагсаалтаа ахин ангилах

Image titled Memorize Words Quickly Step 2

Жагсаан бичсэн шинэ үгсээ ахин ангилна. Ингэхдээ тэр үгийг хаанаас олж харснаа тодорхой болгож өгүүлбэртэй нь, яриан дунд сонссон бол холбоо үгстэй нь зэргээр өгүүлбэрийн бүтцэд оруулж бичээрэй.

3. Холбоотой үгсээр баяжуулах

Image titled Memorize Words Quickly Step 4

Шинэ үгсийнхээ холбоо үг, эсрэг, ойролцоо утгатай үгсийг олж бичээрэй. Ингэхдээ P.E.M.D.A.S зарчмыг баримтлах хэрэгтэй. Энэ нь бодлогыг эхлээд хаалтан дахь тооноос эхлэн бодож, хуваах үржүүлэх үйлдлээ түрүүлж хийдэг математикийн тооцоолол юм. Энэ аргыг шинэ үг цээжлэхдээ хэрэглэх нь тун үр дүнтэй. Эхлээд үгийн бүтэц, утгыг сайтар ойлгосны дараа өгүүлбэрт оруулж, нэмэн дэлгэрүүлж цээжлэх юм. 

4. Товчлолоор цээжлэх

Image titled Memorize Words Quickly Step 5

Ингээд шинэ үг бүрдээ P.E.M.D.A.S зарчмыг хэрэгжүүлээрэй. Эхэндээ бэрх, төвөгтэй санагдаж магадгүй ч хичээллэх тусам таны оюун ухаанд дээрх зарчим хадгалагдах болно. Эхлээд үгийн язгуурыг, утгыг, бүтцийг тогтооно. Дараад нь холбоо үг, салаа утгуудыг гэх зарчмаар хамгийн сүүлд нь өгүүлбэр зохион цээжлээрэй. 

5. Эхний үсгээр эхэлсэн өгүүлбэр зохиох

Image titled Memorize Words Quickly Step 7

Шинэ үгсээ бичсэн жагсаалтынхаа дан эхний үсгээр эхэлсэн өгүүлбэр зохиох гээд үзээрэй. Энэ нь тухайн шинэ үгтэй огт хамааралгүй байж болох ч хүний ой тогтоолт, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэх болно. 

6. Байнгын давтлага хийх

Хүн нэг удаа л уулзсан хүнийхээ царай төрхийг төдийлөн санадаггүй. Үүний нэгэн адил нэг удаа л цээжилсэн шинэ үгсээ насан туршдаа тогтоохгүй шүү дээ. Тиймээс “Урт” болон “Богино” хугацааны ой тогтоолтын зарчмыг хэрэгжүүлээрэй. Энэ нь:
-1 цаг хичээллээд 10 минут завсарлаж 10 минутын турш өмнө үзсэнээ дахин унш.Та үүнийг нэг өдрийн турш мартахгүй.

-Нягтлан уншсанаасаа хойш нэг өдрийн дараа  2-4 минутад өмнө үзсэнээ дахин унш. Та үүнийг 7 хоног мартахгүй.

-2 дахь нягтлан уншсанаасаа 7 хоногийн дараа 2 минут зарцуулан дахин нэг сөхөж унш.

-3 дахь нягтлан уншсанаасаа сарын дараа мөн 2 минут зарцуулан 4 дэх удаагаа сөхөж унш.

7. Үгээ төсөөлөн бодох

Image titled Memorize Words Quickly Step 8

Цээжлэхийг хүссэн үгсээ дээр дурдсанчлан жагсаан бичнэ. Үгийн утгыг илэрхийлэхэд тань туслах зураглалыг бий болгоно. Ингэхдээ төсөөлөн бодох чадвараа ашиглаж болох ч дэвтэртээ зурах нь илүү их дурсамжийг бүтээж, тогтооход туслах юм. 

8. Үгсийг салаалуулах

Image titled Memorize Words Quickly Step 9

Нэг үгийг цээжлэхдээ түүнтэй холбогдолтой мэддэг үгсээ ашиглах хэрэгтэй. “Даарах” гэсэн үг цээжлэх бол “өвөл”, “хүйтэн”, “зайрмаг” зэргээр салаалуулан үгсийн дурсамж бүтээгээрэй. 

9. Ая оруулж цээжлэх

Image titled Memorize Words Quickly Step 13

Та дуулах, дуу аялах дуртай бол цээжлэх үгсээ хөг аялгуутай биш ч өөрийн хүслээр дуртай дуундаа оруулан дуулаарай. Ингэхдээ нэг нэг үгээр биш өгүүлбэрийн бүтцээр нь цээжлэх нь илүү үр дүнтэй байх болно. 

10. Өөрийн дууг сонсох

Image titled Memorize Words Quickly Step 16

Дуугаа хураан авч, шинэ үгсийг өөрийн хоолойгоор сонсоорой. Энэ нь амандаа давтан хэлэх, видео бичлэг үзэхээс илүү ой тогтоолтод нөлөөлөх болно. Учир нь хүн өөрийн дуу авиаг бусад хүнийхээс илүү санан тогтоодог аж. 

Эх сурвалж: Wikihow

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
санал болгох
1
3 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
4 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
2024.04.24
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
1
12
0
1
0
1
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.