Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ким Жон Ун “Манчестер Юнайтед”-ийг дэмжиж, Уэйн Рүүниг шүтдэг

Ким Хойд Солонгосын хөлбөмбөгчид удахгүй Англи болон бусад орны лигэд тоглодог болно гэж итгэн найддаг гэнэ.


Хойд Солонгосын залуу удирдагч Ким Жон Ун хөлбөмбөгт тун хорхойтой гэнэ. “Залуу Ким Английн “Манчестер Юнайтед” баг, тус багт тоглож байсан Уэйн Рүүниг шүтэн биширдэг” гэж "The Sun” сонины сэтгүүлчид Италийн улстөрч Антонио Рацци ярьсан байна. Улаан коммунист Ким магадгүй “Улаан чөтгөрүүд” гэдэг нэрнээс нь болон “МЮ”-г дэмждэг байж болох юм.

Антонио Рацци “Ким Жон Ун өөрөө надад тэгэж хэлсэн. Тэр гадаадын том лигүүдийн тоглолт, үр дүнг байнга сонирхон хардаг. Швейцарьт суралцаж байхдаа л хөлбөмбөгт хорхойтой болсон юм билээ” гэж ярьсан байна.
“Ким өөрийгөө Эрик Кантона юм уу, Златан Ибрагимович нартай харьцуулдаг уу” гэсэн асуултад Рацци “Үгүй дээ, Ким бол Ким шүү дээ” гэж хариулжээ.

Раццигийн ярьснаар Ким Хойд Солонгосын хөлбөмбөгчид удахгүй Англи болон бусад орны лигэд тоглодог болно гэж итгэн найддаг гэнэ.
3 жилийн өмнө гадаадын хэвлэлээр залуу удирдагчийг “KCTV” телевизээр Английн лигийн тоглолтыг гаргахыг тушаасан гэсэн мэдээ гарч байсан билээ. Тэр үед Английн Премьер лигийн ажилтнууд Хойд Солонгос дэлхийн хамгийн хаалттай орон ч тоглолт үзэх бол мөнгөө төлөх ёстой гэж мэдэгдэж байсан юм.

Хойд Солонгос гадаадад тоглодог цорын ганц легионертой. “Хойд Солонгосын Роналду” хэмээх хочтой  довтлогч Хан Кван Сон өнгөрсөн жил “Кальяри”-д тоглож байхдаа “Serie A”-гийн 31 дүгээр тойрогт “Торино” багийн хаалганд гоол оруулж, Италийн лигэд гоол оруулсан Хойд Солонгосын анхны хөлбөмбөгч болж байлаа. Одоо тэр “Serie B”-д “Перужа” багт хүчин зүтгэж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
44
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.