Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ФОТО: Пуэрто-Рикод болсон МАРИА хар шуурганы тухай мэдэх хэрэгтэй бүх зүйл

Пуэрто-Рикод сүүлийн 85 жил байгаагүй хүчтэй хар шуурга дэгдсэн харуусалтай явдал боллоо.


Пуэрто-Рикод сүүлийн 85 жил байгаагүй хүчтэй хар шуурга дэгдсэн харуусалтай явдал болсон. Урьдчилан таамаглаагүй байгалийн гамшигт үзэгдлийн улмаас үер бууж, гудамж талбай сүйдэн, барилга байгууламж нуран, гэрэл дулааны шугмууд бүрэн тасарч ажиллагаагүй болсон юм. Арлын нөхцөл байдлыг гэрэл зургийн хамт хүргэж байна. 

2017 оны 9-р сарын 20. Мариа хар шуурганы улмаас 240 км/цаг хурдтай салхи дэгдлээ.

2017 оны 9-р сарын 21. Шөнөжин үргэлжилсэн хар шуурганы улмаас арал хэдхэн цагийн дотор балгас нуранги болон хувирав. 

Үерийн улмаас 8000 гаруй иргэн гэмтэл бэртэл авч, арлын байр сууцын 80 хувь нь нуран сүйдэв. 

2017 оны 9-р сарын 21. Арал гэрэл цахилгаангүй боллоо. 

Residents have flocked to working mobile phone towers to call family members overseas

Арлын хэмжээнд нийт гар утасны 95% нь сүлжээ алдав. 

Орон гэрээ алдсан иргэд цагдаагийн ажилчидтай хамтран ажиллаж эхэллээ. Зурагт: Нутгийн иргэд модонд дарагдсан замыг цэвэрлэж байна. 

2017 оны 9-р сарын 22. Үерт автсан иргэдийг гэр орноос нь нүүлгэн шилжүүлэхээр иргэд, удирдлагын зүгээс боломжтой бүхнийг хийж байв. 

Хар шуурганы улмаас ой мод, цэцэрлэгт хүрээлэнгүүд их хэмжээгээр нуран сүйдэж сэргээн ургуулах боломжгүй боллоо. 

2017 оын 9-р сарын 22. Онцгой байдлын үед ашиглах боломжтой хоргодох байрт 150 мянга гаруй иргэдийг нүүлгэн шилжүүлэв. Тус хоргодох байр нь ердөө 125 мянган хүний багтаамжтайгаар хийгджээ. 

Иргэд хар шуурганы улмаас олноороо тус арлаас дүрвэх болсон тул их хэмжээний замын түгжрэл үүсэв. Пуэрто-Рикогийн эдийн засгийн байдал сүүлийн жилүүдэд хүндхэн байдалтай байгаагаас 2004 оноос хойш 400 мянга гаруй иргэд арлыг орхин явсан юм. 

2017 оны 9-р сарын 26. Хар шуурганы улмаас 13 хүн амиа алдсан тухай BBC мэдээллээ. Зурагт: Эзнээ алдсан нохой гэрийнхээ гадаа сууж байна. 

Нуран сүйдсэн сууц, барилгуудыг сэргээн засварлахад тун бэрх байдалтай болжээ.  

Орон гэрээ алдсан иргэд эх орноосоо дүрвэсээр байна. 3.4 сая хүн амтай тус арлын гадаад дотоод нийт өр 74 сая ам.долларт хүрээд байсан бөгөөд Мариа хар шуурганы гамшгийн улмаас тус арлын байдал илүү хүндэрнэ гэж судлаачид үзлээ.

Одоогоор Мариа хар шуурга 10 гаруй арлыг дамнан үргэлжлээд байна. Цаашлаад зарим арлууд болон, Их Британи, АНУ-ын Виржинийг дайран өнгөрч болзошгүйг холбогдох газраас мэдээллээ.

Эх сурвалж: Theatlantic

 

Хамгийн их уншилттай
1
2024.05.06
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.22
Дэвид Бекхэм жүжигчин Марк Уолбергийг шүүхэд өглөө
3
2024.05.07
Кайли Женнерийг үзэсгэлэнгээрээ дарсан залууг Met Gala-гаас халжээ
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Номын баяр: Өнгө өнгийн ном алаглах өвөрмөц асар
2
9 цагийн өмнө
“Хамтдаа цэг тавья” өдөрлөг номын баярт зохион байгуулагдаж байна
3
9 цагийн өмнө
Александр Усик Тайсон Фьюриг ялж, үнэмлэхүй аварга боллоо
санал болгох
1
2024.05.13
Монголд үзэгдсэн туйлын туяаны 13 үзэсгэлэнтэй зураг
2
2024.05.09
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
3
2024.05.08
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
24
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.