Хайх зүйлээ бичнэ үү

мин

Зүүн турууны булгийн эхийг тохижуулж, хамгааллаа

“Шинэ тоосго”, “Сүмбэрхунтан” компанийнхан тохижуулжээ.


Зүүн турууны булгийн эхийг тохижуулж, хамгаалжээ. Сонгинохайрхан дүүргийн “Найрамдал” шаврын ордод ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Шинэ тоосго” ХХК, “Сүмбэрхунтан” ХХК нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.8-д заасан Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, түүний биелэлтийг хангуулах ажлын хүрээнд тус дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн турууны булгийг өөрсдийн хөрөнгөөр тохижууллаа.

Уг аж ахуйн нэгжүүд нь ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу уурхайн нөөцийг олборлож дуусаагүй тул нөхөн сэргээлт хийх боломжгүй байгаа учраас байгаль орчны менежментийн төлөвлөгөө дагуу дүйцүүлэн нөхөн сэргээлт хийх талбайг нийслэлийн Байгаль орчны газраас заалгасны дагуу “Булгийн эхийг тохижуулж, хамгаалах” ажлыг хийж гүйцэтгэв. 

Тус ажлыг нийслэлийн Байгаль орчны газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг энэ сарын 20-нд хүлээн авсан юм. Булгийн эхийг хашиж хамгаалж, тохижуулснаар булаг бохирдохгүй, булгийн эх тасрахгүй мөн малын хөлөөр талхлагдахгүй, малын гоц халдварт өвчин болох шүлхий болон бусад халдварт өвчин усаар дамжин хүнд халдахгүй байх зэрэг сайн талтай. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нийт тохижуулаагүй 8 булаг бүртгэлтэй байгаагаас цаашид байнгын ундаргатай 4 булгийг тохижуулж хамгаалалтад авах шаардлагатай байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.31
Өмнөд Солонгос маргаашнаас эхлэн гялгар уутнаас татгалзана
2
2018.12.27
Хятадууд Украинд бөхөн үржүүлнэ
3
2018.12.18
Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулна
санал болгох
1
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
2
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар
3
2024.04.17
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
47
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.