Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

У.Хүрэлсүхийн “АРДЫН” засгийн сайд нарын нэрс


МАН-аас Ерөнхий сайдад дэвшээд буй У.Хүрэлсүх 16 сайд, ерөнхий чиг үүргийн 5, чиглэлийн 8, нийт 13 яам бүхий Засгийн газрын бүтцийг хэвээр хадгалж үлдэх бодолтой байгаагаа Бага хурлын үеэр илэрхийлсэн нь гүйцэтгэх засаглалын шинэ тэргүүн болох хүний өөрийнх нь амнаас унасан хамгийн бодитой мэдээлэлд тооцогдож байна. У.Хүрэлсүх танхимаа “Ардын Засгийн газар” гэж нэрлэх таамгийг түүнд ойр нэгэн дуулгалаа.   

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад дэмжсэн гол фракцууд нь хуучнаар НАМЗХ-ноос төрөн гарсан гишүүд, түүний өөрийн үүсгэн байгуулсан Зүүний хүчний холбоо бөгөөд МАН-д нөлөө бүхий эрхмүүд болох Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ерөнхий сайд асан С.Баяр, УИХ-ын гишүүн Сү.Батболд, Ц.Нямдорж нарын талыг баримтлагсад хүч хавсран дэмжлэг үзүүлсэн билээ. У.Хүрэлсүхийг дэмжсэн бүлэг, фракцууд шинэ Засгийн газарт хамтран ажиллах амбийцаар нэгдсэн нь тодорхой юм.

Сайд нарын шинэ танхимыг ямар хүмүүсээр бүрдүүлэх талаар бид сураглаж, мэдээлэлд ойр хэд хэдэн эх сурвалжийн хэлснийг нэгтгэн сийрүүлснийг дараах жагсаалтаас сонирхоно уу. Доорх хувилбараас харахад, УИХ-аас 10 сайд, “давхар дээлгүй” буюу УИХ-ын гаднаас 5 сайд томилох бололтой.

  

Монгол Улсын Ерөнхий сайд -У.Хүрэлсүх

Монгол Улсын Шадар сайд - УИХ-ын гишүүн Ч.Улаан

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга - УИХ-ын гишүүн Г.Занданшатар

Ерөнхий чиг үүргийн яамд:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд - Я.Содбаатар

Гадаад харилцааны сайд - УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар

Сангийн сайд - УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар

Хууль зүй, дотоод хэргийн сайд - УИХ-ын гишүүн Ц.Нямдорж

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд - УИХ-ын гишүүн С.Чинзориг

Чиглэлийн яамд:

Батлан хамгаалахын сайд – тухайн салбараас

Барилга, хот байгуулалтын сайд - УИХ-ын гишүүн Б.Батзориг

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд - тухайн салбараас

Зам, тээврийн сайд – тухайн салбараас

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд - УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд - тухайн салбараас

Эрчим хүчний сайд - УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

Эрүүл мэндийн сайд - тухайн салбараас 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
Уржигдар
"Боруссиа Дортмунд"-ын домог Марко Ройс энэ улирлын төгсгөлд багаа орхино
2
Уржигдар
Л.Энхрийлэн Душанбегийн Их дуулгаас хүрэл медаль хүртлээ
3
Уржигдар
Кино тэмдэглэл: "Mary and Maх"
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
38
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.