Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“Датаком”-ын үүсгэн байгуулагч Д.Энхбатын илтгэлээс онцлох 11 эшлэл

Технологи, ноу хаугийн соёл монголчуудад төлөвшөөгүй байна. Мод тарихыг нүх ухна, мод булна л гэж төсөөлдөг.


Эрт босвол нэгийг сонсоно гэдэг. Ихэнх хүмүүс зүүд нойрондоо умбан байхад эртлэн босож шилдэг удирдагчаас үнэтэй зөвлөгөө сонсож, туршлагаас нь суралцана гэдэг гайхалтай биш гэж үү. Эрдэмт клуб өнгөрсөн 3 жилийн турш 36 удаагийн өглөөний уулзалтын зохион байгуулаад байна. Энэ хугацаанд олон чадварлаг, шилдэг манлайлагчид залуу үеийнхэнтэйгээ туршлагаа хуваалцсан байна.

Энэ сарын 21-нд болсон Өглөөний хүн эртэч уулзалтын зочин, "Датаком" компанийн үүсгэн байгуулагч Д.Энхбатын “Яагаад дижитал” ярианаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

1. Технологи, ноу хаугийн соёл монголчуудад төлөвшөөгүй байна. Мод тарихыг нүх ухна, мод булна л гэж төсөөлдөг. Дүрэмгүй, технологигүй, стандартгүй хийхийг “монголчлох” гэж нэрлэдэг. Соёл иргэншлийн түвшинд бидэнд нэг давхарга дутаж байна. 

2. Монголчууд ухаантай, мэдлэгийг хурдан эзэмшдэг. Хурдан ойлгочихдог мөртлөө яг хийх гэхээр чаддаггүй. Учир нь профессионализм /professionalism/ гэдэг бол детайл, нарийн зүйлээс бүтдэг.

3. Энгийн хүн, мэргэжлийн хүн хоёр нарийн деталийг мэддэг эсэхээрээ ялгардаг. 1000 удаа 10 жил давтаж байж мэргэжлийн /professional/ болдог. Брус Ли “Би мянган аргаар цохидог хүнээс айхгүй. Харин 1 аргаа 1000 удаа давтсан хүнээс айна” гэсэн байдаг. 

4. Өнөөдөр монголчууд professional /мэргэжлийн / профессионал болох хэрэгтэй байна.

5. Монголын компаниудын 90 хувь нь компани биш. Тэдэнд процесс, ноу хау, систем байхгүй. Монголын компаниудын нийтлэг дүр төрх нь хүмүүс өөртөө зориулж, ажлын байр үүсгэхийн тулд байгуулсан гэмээр байдаг.

6. Хөдөлмөрийн бүтээмжийн 50 хувь хамт олонтойгоо хэр үр дүнтэй холбогдож байгаагаас хамаардаг гэдэг. Командын төвшинд танай байгууллага ямар зохион байгуулалттай байдаг вэ? Багийн төвшинд дижитал connectivity-ыг хэрхэн ашигладаг вэ? гэдгийг үргэлж анхаарах хэрэгтэй. 

7. Хөгжил эд эсээс эхэлдэг. Хөгжил бол томрох тухай асуудал огтхон ч биш харин улам нарийсах тухай юм. Хөгжил гэдэг нь нарийн жижиг зүйлээ ярих юм шүү дээ.

8. Фейсбүүкийн анхны хувилбарыг харвал энгийн л нэг програм. Гэтэл асуулт програмдаа биш юм. Фейсбүүкийг зах зээлд гаргамагцаа, мянга мянган хүн  хэрэглэж үзээд саналаа өгч эхэлсэн. Хэрэглэгчийн саналын дагуу сайжруулсаар байлаа. Ийнхүү тасралтгүй сайжруулалт, тасралтгүй хэрэглэгчидтэйгээ ажиллах процессыг Марк Зукерберг удирдан хөгжүүлсэн. Хэрэглэгчдэд өөрийн хэрэглэж буй зүйлийг сайжруулах боломжийг гаргаж өгсөн нь түүний онцлог. Фейсбүүкийн системийг бүтээх процессыг Зукерберг удирдсан болохоос магадгүй бүтээхийг нь 100 сая хүн хийсэн. 

9. Маркетингийн компанийн “мундаг” дарга ширээний ард суугаад “би ингэж бодож байна” гэж ярих утгагүй. Харин хэрэглэгч юу гэж бодож байгаа нь чухал. Хэрэглэгчид бол виртуал маркетингийн дарга юм. 

10. Өрсөлдөх чадвартай, шилдэг компани болохыг хүсвэл удирдлага нь дижитал төвшинд сэтгэж ажиллах ёстой. 

11. Яагаад дижитал гэж? Хорвоо өөрөө дижитал болж байна. Бид нар дижитал руу шилжихгүй бол яах вэ гэж үү? Үлэг гүрвэл яаж үхсэн билээ яг тийм зүйл болох байх. 

14 хоног бүрийн Пүрэв гарагт уулзалт болдог ба дэлгэрэнгүй мэдээллийг 99001584 болон ЭНЭ хаягаас аваарай.

Дараагийн уулзалт 10-р сарын 05-нд болох ба зочноор PMI Mongolia chapter-ийн Ерөнхийлөгч Н.Баттулга оролцож, “ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТ” сэдвээр ярина. Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
18
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.