Хайх зүйлээ бичнэ үү

мин

Бичлэг: Аваргуудын лигийн II тойрог

Сүүлийн үед өрсөлдөгчдөө 4-5 тооны зөрүүтэй хождог болоод байгаа “МС”-гийн фэнүүд талбай дээрээ баг нь бас их тоогоор ялах байх гэж хүлээж байлаа.


Өчигдөр шөнө Европын Аваргуудын лигийн хоёрдугаар тойргийн тоглолтууд явагдлаа. E, F, G, H хэсгийн багууд талбай дээр гарсан бөгөөд үлдсэн хэсгийн тоглолтууд өнөөдөр шөнө явагдана.

E хэсэг

Нутагтаа хийсэн ч гэсэн ОХУ-ын аваргуудын хувьд тун хүнд тоглолт болсон. “Ливерпуль” энэ тоглолтоос 3 оноо авахаар ирсэн байлаа. Тэд бүх боломжоо ашигласан бол ялах байсан нь тодорхой. Гэхдээ хөлбөмбөг бол хөлбөмбөг. Москвагийн “Спартак” ямар ч гэсэн тэнцэж чадсан. Тоглолтын 68 дахь минутад гэмтсэн үндсэн хаалгач Артём Ребров тун сайн байсан бол түүний оронд гарсан Александр Селихов ч багаа аварч байлаа. Массимо Карреагийн хйисэн гурван сэлгээ бүгд гэмтэлтэй тоглогчдыг сэлгэсэн байлаа. Хоёрдугаар тойргийн дараа хоёр баг ижилхэн 2 оноотой байна.

“Спартак” ОХУ – “Ливерпуль” Англи 1:1 (1:1, 0:0)
“Открытие Арена”
Гоол: 1:0 – 23 Фернандо, 1:1 – 31 Коутиньо.

“Спартак” – Ребров (Селихов, 68), Ещенко, Кутепов, Ташчи, Боккетти, Жикия, Самедов (Педро Роша, 90), Фернандо, Пашалич, Попов (Мельгарехо, 85), Луис Адриано.
“Ливерпуль” – Кариус, Александер-Арнолд, Матип, Ловрен, Морено, Жан (Вейналдум, 73), Хендерсон, Коутиньо, Салах, Фирмино, Мане (Старриж, 70).
Шар хуудас: Жан (7), Боккетти (46), Фирмино (75).

Өрсөлдөөн гарсангүй. “Марибор” хамгаалсаар оноо зулгаах санаатай ирсэн ч Бен-Йеддер хамаг итгэлийг нь устгасан. Эхний үед л тэр хоёр гоол хийж, испаничууд ялалт байгуулах нь ойлгомжтой болсон. Москвад болсон нөгөө тулаан тэнцээгээр өндөрлөснөөр “Севилья” хэсгээ тэргүүлж эхэллээ.

“Севилья” Испани – “Марибор” Словен 3:0 (2:0, 1:0)
“Рамон Санчес Писхуан”
Гооы: 1:0 – 27 Бен-Йеддер, 2:0 – 38 Бен-Йеддер, 3:0 – 83, пенальти Бен-Йеддер.

“Севилья” – Рико, Коршья, Пареха, Лангле, Эскудеро, Банега (Писарро, 86), Нзонзи, Васкес (Сарабия, 79), Корреа, Бен-Йеддер, Нолито (Навас, 67).
“Марибор” – Ханданович, Милец, Райчевич, Биллонг, Вилер, Пихлер, Кабха (Хотич, 74), Врховец, Бохар (Крамарич, 71), Ахмеди, Таварес (Мешанович, 88).
Шар хуудас: Эскудеро (56).

F хэсэг

"Шахтер"-т эхний тойрогт ялагдсан "Наполи" алдаа гаргах эрхгүй болоод байв. Хамаг хүчээ хамгаалалтад тавих нь тодорхой байсан голландчуудын эсрэг тэд түргэн гоол хийх зорилготой байсан нь биелэж, долоодугаар минутад тооны харьцааг нээсэн. Лоренцо Инсинье өрсөлдөгчдийнхөө алдааг ашиглаж, түргэн гоол хийсэн. Эхний гоолыг хийсэн “Наполи” жинхэнэ итали хамгаалалтандаа шилжлээ. "Фейеноорд"-д бөмбөг өгөөд өөрсдөө дараагийн боломжоо тэсвэртэй хүлээнэ. Харин голландчууд тоог тэнцүүлэх ямар ч оролдлого хийлгүй эхний үеийг өнгөрөөв. Хоёрдугаар үе эхлээд л “Наполи” хоёр дахь гоолоо хийсэн. Сүүлийн хагасын дунд үед Йенс Торнстра пенальти оруулж чадсангүй. Шүүгчийн өгсөн нэмэлт цагт гоол алдсан ч “Наполи” 3-1 ялалт байгууллаа. Голландын дасгалжуулагч Жованни ван Бронкхорст багаа сайжруулах талаар бодохгүй бол тэд хасагдах аюулд тулгараад байна.

“Наполи” Итали – “Фейеноорд” Голланд 3:1 (1:0, 2:1)
“Сан-Паоло”
Гоол: 1:0 – 7 Инсинье, 2:0 – 49 Мертенс, 3:0 – 70 Кальехон, 3:1 – 90 Амрабат.

“Наполи” – Рейна, Хюсай, Максимович, Кулибали, Гулям, Жоржиньо (Диавара, 80), Аллан, Гамшик (Зелиньски, 71), Кальехон (Рог, 73), Мертенс, Инсинье.
“Фейеноорд” – Жонс, Дикс, Тапия (ван Бек, 78), Сен-Жюст, Хапс, Амрабат, Эль-Ахмади, Бергейс (Ларссон, 86), Триндаде, Торнстра (Басажикоглу, 69), Боэтиюс.
Шар хуудас: Кулибали (37), Эль-Ахмади (47), Бергейс (54), ван Бек (86), Диавара (90).

Сүүлийн үед өрсөлдөгчдөө 4-5 тооны зөрүүтэй хождог болоод байгаа “МС”-гийн фэнүүд талбай дээрээ баг нь бас их тоогоор ялах байх гэж хүлээж байлаа. Харин “МС”-гийн хөлбөмбөгчдөд ялалт амархан олдоогүй, хожихын тулд нэлээд хөдөлмөрлөсөн. Эхний үе эн тэнцүү өндөрлөж, “Шахтер” бөмбөг эзэмшилтээр ч дутуугүй байлаа. Хоёрдугаар үеийн эхэнд де Брюйнегийн оруулсан гоол сэтгэл зүйн хувьд тун чухал гоол байлаа. Одоо тэд тайван тоглож чадах болсон. Пенальти авсан ч Агуэро оруулсангүй.  Уг нь тэр гоол хийсэн бол "Манчестер Сити"-гийн бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч Эрик Брукт (177) дөхөж болох байлаа. Энэ өдөр Агуэро гоолгүй харьсан. Хэрэв Стоунзийн өөрийн 16 дотор гар хүрсэнийг шүүгч харсан бол пенальти алдсан нь “МС”-д оноо алдах аюул учруулах байсан. Гэвч шүүгч Мануэл де Соуза тэднийг өршөөсөн юм. Сэлгээгээр гарсан Бернарду Силва, Рахим Стерлинг нар 90 дэх минутад уурхайчдын хаалганд гоол зохион байгуулснаар “Шахтер”-ийн найдлага тасарсан.

“Манчестер Сити” Англи – “Шахтер” Украин 2:0 (0:0, 2:0)
“Этихад Стэдиум”
Гоол: 1:0 – 48 де Брюйне, 2:0 – 90 Стерлинг.

“Манчестер Сити” – Эдерсон, Уокер, Стоунз, Отаменди, Делф, де Брюйне, Фернандиньо, Сильва (Гюндоган, 81), Габриэл Жезус (Стерлинг, 54), Агуэро (Бернарду Силва, 85), Сане.
“Шахтер” – Пятов, Бутко, Ордец, Ракицкий, Исмаили, Степаненко, Фред (Коваленко, 90), Марлос (Дентиньо, 78), Тайсон, Бернард (Петряк, 89), Феррейра.
Шар хуудас: Ордец (66).

G хэсэг

"Бешикташ" Аваргуудын лигэд тун амжилттай тоглож байна. Эхний тойрогт “Порту”-г талбай дээр нь ялсан нь олныг гайхуулсан бол энэ удаагийн ялалтанд гайхах хүн байгаагүй биз. Эхний хоёр тойргийн дараа тэд G хэсгийн магадлалт “хомоол хамагчаас” хэсгийн лидер болон хувирлаа. "Лейпциг"-ийг ч тэд итгэл төгс ялсан. 11 дэх минутад хийсэн Бабелийн гоол ч их тус боллоо.  Гоол алдаад "Лейпциг" хэсэг дайрсан ч тоглолт дахиад туркчуудын гарт шилжсэн. Тоглолтыг аврахаар германчууд их хичээсэн ч чадсангүй. "Бешикташ" хоёр дараалан ялж, дараагийн тоглолтод “Монако”-г ялахад дараагийн шатанд шалгарах нь бараг тодорхой болно. Анх удаагаа Аваргуудын лигэд зодоглосон "Лейпциг" ялалт байгуулаагүй хэвээр.

“Бешикташ” Турк – “РБ Лейпциг” Герман 2:0 (2:0, 0:0)
“Водафон-Арена”
Гоол: 1:0 – 11 Бабел, 2:0 – 43 Талиска.

“Бешикташ” – Фабрисио, Медель (Уйсал, 60), Пепе, Тошич, Эркин, Озъякуп, Хатчинсон, Куарежма, Талиска (Арслан, 71), Бабел, Тосун (Негредо, 80).
“РБ Лейпциг” – Гулачи, Ильзанкер, Орбан (Кампль, 46), Упамекано, Хальстенберг, Забитцер, Кейта (Брума, 59), Демме, Форсберг, Огюстен, Вернер (Клостерманн, 32).
Шар хуудас: Орбан (8), Кейта (15), Эркин (17), Фабрисио (87).

“Монако” талбай дээрээ 0-3 ялагдаагүй удсан. Харин энэ удаад тэднийг өрсөлдөгч нь нэг бүрчлэн судлаад, задлаад хаячихсан юм. “Порту”-гийн тактик үнэхээр гайхамшигтай байсан бол бөмбөг эзэмшилт, довтолгоо гээд бүх юм илүү байсан “Монако” цагаан туг өргөн зогссон. “Порту” ямар ч сүр дуулиан, чимээ шуугиангүйгээр талбайн эздийг бут ниргэсэн. “Порту”-гийн дасгалжуулагч Сержиу Консейсауг магтан дуулцгаая.  Түүний баг өрсөлдөгчийнхөө хийсэн мэх болгоныг хариулан унагааж байв.

“Монако” Франц – “Порту” Португал 0:3 (0:1, 0:2)
“Луи II”
Гоол: 0:1 – 31 Абубакар, 0:2 – 69 Абубакар, 0:3 – 89 Лайюн.

“Монако” – Бенальо, Сидибе, Глик, Жемерсон, Жорже, Геззаль (Кейта, 74), Фабиньо, Моутинью, Лемар (Лопеш, 63), Диакаби (Каррильо, 46), Фалькао.
“Порту” – Касильяс, Рикарду Перейра, Фелипе, Маркано, Теллес, Данилу Перейра, Оливейра (Рейес, 86), Марега, Эррера, Браими (Лайюн, 71), Абубакар (Корона, 71).
Шар хуудас: Диакаби (9), Фабиньо (33), Эррера (34), Сержиу Оливейра (62), Данилу Перейра (66), Сидибе (83), Касильяс (87).

H хэсэг

Дортмунд хот Эзэн хааны багийн хувьд тун эвгүй хотод тооцогддог. “Реал” энэ хотод сүүлийн 20 жилийн дотор 6 удаа ирэхдээ нэг ч ялж байгаагүй. Магадгүй тийм болохоор “Борусси” Испанийн аваргын эсрэг тун зоригтой, зарим үед хаалгаа орхиод довтолсон биз. Эрсдэл гарган довтолно гэдэг сайн зүйл ч Зинедин Зидан бол Зидан. “Реал” 18 дахь минутад эхний гоолоо оруулсан. Гоол алдлаа гээд “Борусси” тоглолтоо өөрчилсөнгүй. Роналдугийн дараа Обамеянг тун хурдан хариу барьсан ч Криштиану дахин нэг гоол хийж, тоглолтын эцсийн цэгийг тавьсан. “Реал” анх удаагаа “Борусси”-г  талбай дээр нь яллаа.

“Борусси” Д Герман – “Реал” Мадрид Испани 1:3 (0:1, 1:2)
“Сигнал Идуна Парк”
Гоол: 0:1 – 18 Бэйл, 0:2 – 49 Роналду, 1:2 – 54 Обамеянг, 1:3 – 79 Роналду.

“Борусси” Д – Бюрки, Пишчек, Папастатопулос, Топрак, Толян (Дауд, 60), Гетце (Пулишич, 76), Шахин (Вайгль, 60), Кастро, Ярмоленко, Обамеянг, Филипп.
“Реал” Мадрид – Навас, Карвахаль, Варан, Рамос, Начо, Каземиро, Модрич (Себальос, 90), Кроос, Иско (Асенсио, 76), Бэйл (Васкес, 85), Роналду.
Шар хуудас: Бэйл (29), Карвахаль (39), Модрич (40), Топрак (52), Вайгль (63).

"Тоттенхэм" Кипрт ялах зорилготой ирсэн нь ойлгомжтой байсан бол “АПОЭЛ” ядаж нэг оноо авчих санаатай байлаа. Илүү байсан ч гоол оруулж чадахгүй байгаа англичуудыг харсан Киприйн баг зориг орлоо. “АПОЭЛ” хэд хэдэн аюултай дайралт хийсэн ч ашиглаж чадсангүй. Завсарлага болохоос өмнөхөн  Кейн ганцаараа сугаран гарч, гоол хийснээр талбайн эздийн довтлох хандыг дарсан юм. Кейн хет-трик хийж, баг нь 6 оноотой “Реал”-ын хамт хэсгийн тэргүүн эгнээнд явна. “АПОЭЛ”, "Борусси" багууд оноо байхгүй.

“АПОЭЛ” Кипр – “Тоттенхэм” Англи 0:3 (0:1, 0:2)
“Нео ГСП”
Гоол: 0:1 – 39 Кейн, 0:2 – 62 Кейн, 0:3 – 67 Кейн.

“АПОЭЛ” – Ватерман, Вурос, Руэда, Карлао, Лаго, Захид, Винисиус, Нуну Мораиш (Александру, 84), Алонефтис (Фариас, 75), Шаллаи (Макрис, 63), де Камарго.
“Тоттенхэм” – Льорис, Орье (Льоренте, 57), Алдервейрелд, Санчес, Дэвис, Триппьер, Дайер, Уинкс, Сиссоко (Георгиу, 84), Сон Хын Мин, Кейн (Нкуду, 75).
Шар хуудас: Ватерман (39), Винисиус (51), Уинкс (85).

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
14
32
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.