Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Б.Одончимэг: Ойролцоо үгийн утга, хэрэглээний ялгааг гаргахыг зорьсноороо шинэлэг толь бичиг болсон

“Монсудар” хэвлэлийн газрын “Толь бичиг”-ийн редакцын ажилтан Б.Одончимэгтэй “Монгол хэлний ойролцоо үгийн толь” номын тухай ярилцлаа.


“Монсудар” хэвлэлийн газрын “Толь бичиг”-ийн редакцын ажилтан Б.Одончимэгтэй “Монгол хэлний ойролцоо үгийн толь” номын тухай ярилцлаа.

Хэвлэгдээд удаагүй байгаа “Монгол хэлний ойролцоо үгийн толь” гэх шинэхэн бүтээлийнхээ талаар яриагаа эхлэх нь зүйтэй болов уу?

“Монсудар” хэвлэлийн газраас “Монгол хэл соёл” цуврал буюу монгол хэлний олон зүйлийн толь бичгийг 2011 оноос хойш эрхлэн гаргасаар байгаа. Тодруулбал, тус цувралд монгол хэлний тайлбар толь, этгээд үг, эсрэг үг, хуучин үг, шинэ үг, хоршоо үг, үгийн дуудлага, товчилсон үг, иж үг, харь үг, өвөрмөц хэлц, хэвшмэл хэлц, монгол бичиг, кирил бичгийн зөв бичихзүйн гэхчилэн 15 зүйлийн толь бичиг багтсан. Харин энэ удаад дээрх цувралын 11 дэх бүтээл болох “Монгол хэлний ойролцоо үгийн толь” хэвлэгдэн гарлаа. Энэхүү толь бичиг нь монгол хэлний 1.700 гаруй ойролцоо үгийн эгнээ буюу тэдгээрт хамаарах 7.000 шахам ойролцоо үгийг бүртгэн цуглуулж, цагаан толгойн дараалалд оруулан, утгыг тайлбарлаж утга зохиол болон хэрэглээний жишээгээр баяжуулсан. 

Ойролцоо үгийн эгнээ гэж  юу вэ? Үүнд ямар ойлголтыг хамааруулах вэ?

Ойролцоо үг гэдгийг хүн бүр мэдэх байх аа. Харин ойролцоо үгийн эгнээ (number of synonym) гэдэг нь хэл шинжлэлийн нэр томьёо бөгөөд жишээгээр тайлбарлавал илүү тодорхой ойлгогдоно. “Айх-сүрдэх-түгших-бүлтгэнэх-бэмбэгнэх-сүрдэх-далдирах-жийрхэх-зүрхшээх-эмээх-хулгах” гэхээр айх гэдэг ойролцоо үгийн эгнээ болох юм. Энэхүү толь бичиг нь энэ мэтчилэн тухайн ойролцоо үгийн эгнээнд багтаж байгаа үгсийн утга болон хэрэглээний ялгааг гаргаж өгөхийг зорьсноороо онцлог. Мөн зарим ойролцоо үгийн эгнээний ард ойролцоо утгатай хоршоо үг, хэлц үгийг жагсаан оруулсан байгаа.

Ойролцоо үгийн утгын ялгаа, найруулгын ялгаа гэж хоёр өөр зүйл үү? Үүнийг тодруулбал?

Найруулгын ялгаа гэхээр тухайн үг дээд, доод, дунд найруулгын зэрэг болон албан бичиг, эрдэм шинжилгээ, уран зохиол, хар яриа зэрэг найруулгын аль төрөлд хэрэглэх вэ? гэдгийг тодорхойлсон гэсэн үг. Харин тухайн ойролцоо үгийн эгнээнд байгаа үгс хоорондоо ямар утгаар ялгарч байгааг хэлнэ. 

Сэтгүүлч нарт чухал хэрэгцээтэй бүтээл байна. Тэгэхээр энэхүү толь ямар ач холбогдолтой, мөн хэнд зориулагдсан толь вэ?

Өнөө цагт зөвхөн өөрийн хэлээр уншиж бичиж найруулахаас гадна бусад гадаад хэл дээрх зохиол бүтээлтэй уншиж танилцах хэрэгцээ, шаардлага гарч байгаа бөгөөд түүнийгээ ч монгол хэлнээ орчуулах нь эрчимжсэн.  Орчуулга хийх явцад ойролцоо үгсийн яг алинаар нь буулгавал тухайн ойлголт, ухагдахуун илүү тодорхой оновчтой болох вэ? гэдэг бэрхшээл орчуулагч нар төдийгүй түүнийг хянаж буй редакторуудад элбэг тохиолддог. Тиймээс энэ толийг ойролцоо үгсийн жагсаалт байдлаар бус, үгсийг тайлбарлах, цаашлаад үгсийг утга хэрэглээний ялгааг гаргахыг зорьж хийсэн учраас найруулах, бичих, орчуулах зэрэг бичгийн ажилд гол гарын авлага болно. Мөн ойролцоо үгийн утгыг зөв ухаарах, тодорхой цэгцтэй ярьж бичих буюу найруулах эрдмээ сайжруулахаар зорьж буй хүмүүст хэрэгтэй, толь бичиг болно гэж бодож байна. Монгол хэл сурч байгаа гадаад хүмүүст ч үгийн сангаа нэмэгдүүлэхэд тустай. Ойролцоо үгийн цогц судалгаа бүхий удиртгал хэсэгтэй тул энэ нь сургалт судалгааны ач холбогдолтой. 

Энэ чиглэлийн толь бичгүүдээс ялгарах давуу тал болон ямар зарчмыг баримтлан хийсэн талаар дурдахгүй юу? 

Аливаа хэлний ойролцоо үгийн толь нь тайлбар толийн дараа орох чухал хэрэгцээтэй гэж үздэг. Монгол хэлний тухайд ойролцоо үгийн цөөнгүй хэдэн толь бичиг гарсан байдаг. Үүнийг энэ толийн номзүйгээс дэлгэрүүлэн харах боломжтой. Ойролцоо үгсийг ойролцоо утгатай, үүний цаана нэг л агуулга байна гэхгүйгээр тэдгээрийн утгын ялгааг гаргахыг зорьсон нь шинэлэг,  мөн 9000 орчим үгийн сантай гэдгээрээ онцлог. 

Монгол хэлний толь бичгийн уламжлал, төдийгүй монгол хэл дээрх зохиол бүтээлүүдээр цахим сан бүрдүүлэн тэрхүү сангаасаа хайлт хийх зарчмаар тухайн үгийн давтамж, ямар үгтэй холбогдож байгаа зэргийг шинжлэн тогтоогоод утга хэрэглээний ялгааг гаргасан.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
4
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.