Хайх зүйлээ бичнэ үү

мин

Хатуу хог хаягдлыг дахин боловсруулах байгууламж барина

Европын сэргээн босголт хөгжлийн банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа.




Нийслэлийн Засаг дарга С.Батболд Европын сэргээн босголт хөгжлийн банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Фил Беннетт болон бусад албаныхныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн Төсөл хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү, ЕСБХБ-ны Нидерланд, Монгол, Македон, Армени болон Хятад улсыг төлөөлсөн захирал Франс Вийкерс, ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Ирина Кравченко болон бусад албаныхан байлцав. Тэд “Улаанбаатар хотын Хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх” төслийн талаар онцлон ярилцсан юм.

Тус төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн Улаанбаатар хотын хог хаягдлын судалгааг хийж, төсөл хөтөлбөрөө боловсруулж дуусчээ. “Улаанбаатар хотын Хатуу хог хаягдлыг боловсруулах, байгууламжийг шинэчлэх” төслийн хүрээнд Улаанбаатар хот болон хотын эргэн тойрны оршин суугчдад байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны ихээхэн үр ашиг авчрах, Европын холбооны стандарт шаардлагыг хангах, хатуу хог хаягдлын цэг мөн барилга болон барилга нураалтын хог хаягдлыг дахин боловсруулах барилга байгууламж байгуулахаар төлөвлөжээ.

Одоогоор уг төслийн зээлийн гэрээ болон, буцалтгүй тусламжийн гэрээг Улаанбаатар хоттой шууд байгуулахаар ажиллаж буйг ЕСБХБ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Фил Беннет хэлж байв. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга С.Батболд “Улаанбаатар хотын Хатуу хог хаягдлыг боловсруулах, байгууламжийг шинэчлэх” төслийг ЕСБХБ-тай хамтарч хэрэгжүүлэх болсонд баяртай байгаа.

Уг төсөл амжилттай хэрэгжиж нийслэлийн иргэд удахгүй төслийн үр дүнг хүртэнэ гэдэгт итгэлтэй байна. Хамтын ажиллагаа санхүүжилтын гэрээнд гарын үсэг зурах хамгийн сүүлийн шатанд явж байгаа. Бидний энэ үйл ажиллагаа ЕСБХБ-аас орон нутаг зээл авч буй анхны тохиолдол юм. Энэхүү төсөл хэрэгжсэний дараагаар нийслэлд агаарын бохирдлыг бууруулах болон нийтийн тээврийн салбарт шинэ дэвшилтэт, эко төсөл хэрэгжинэ. Одоогийн байдлаар тус ажлыг хэрэгжүүлэх судалгаанууд хийгдэж байна” гэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.31
Өмнөд Солонгос маргаашнаас эхлэн гялгар уутнаас татгалзана
2
2018.12.27
Хятадууд Украинд бөхөн үржүүлнэ
3
2018.12.18
Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулна
санал болгох
1
16 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
14
44
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.