Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Гвинет Пэлтроугийн 45 дахь төрсөн өдөр

“Би бодсоноо шууд хэлдэг. Хэлсэн үгэндээ ч эзэн болдог”


Дуучин, жүжигчин энэ бүсгүй “Оскар”, “Алтан бөмбөрцөг”, “Эмми” шагналтай. Өнөөдөр тэр 45 нас хүрлээ. Кино найруулагч аав, жүжигчин ээжийн гэрбүлд төрсөн түүний цаашдын ирээдүй тодорхой байлаа. Загалмайлсан эцэг нь Стивен Спилберг гэж байгаа.
Ингээд Гвинет Пэлтроугийн амьдралын дүрмийг танилцуулья.

“Багадаа би нэрэндээ үнэхээр дургүй байлаа. Нэг л дээгүүр, их зантай юм шиг”
“Би алдартай хүн болохыг хүсээгүй. Зүгээр л жүжигчин болохыг хүссэн”
“Карьерынхаа оргил үетэй 26 насандаа учрана гэдэг жинхэнэ аймшиг”

“Амьдрал хэт богинохон, хэт үнэ цэнэтэй. Тийм болохоор таашаал авч болох бүхнээс таашаал авч, баясаарай”
“Амьдрал чинь эгэл жирийн байх тусам чиний амсах аз жаргал их байна”
“Дотнын хүний чинь үхэл бусад ямар зүйлээс ч илүү чамайг өөрчилдөг”

“Миний амьдралыг гурван үйл явдалд хамаатуулж болно. Аавын үхэл, ирээдүйн нөхөртэйгээ танилцсан, анхны хүүхэд төрсөн”
“Бие давхар болох нь ой санамжид нөлөөлдөг. Чи мэдээж муу жүжигчин болчихгүй ч гэсэн мартамхай болдог”
“Хүүхдүүдээ бэлэн хоол идэж байхыг харснаас үхсэн минь дээр”

“Салах хэрэгтэй муу зуршил надад үлдээгүй”
“Хүнийг үзэн яддаг хүмүүст би дургүй. Миний талаар блог дээрээ янз бүрийн юм бичдэг хүмүүс бий. Сэтгэлд шарх үлддэг. Яагаад тэд намайг үзэн ядаж, муулдгийг би ойлгодоггүй. Би чинь сайн хүн, дэлхий ертөнц ч сайхан байгаасай гэж хүсдэг”

“Би бодсоноо шууд хэлдэг. Хэлсэн үгэндээ ч эзэн болдог”
“Би эрчүүдэд дуртай. Ихэнх нь худалч, тэнэг амьтад байдаг ч ялгаагүй дуртай”
“Оскарын шагнал гардуулах ёслол дээр бүгд л “Чи яагаад ганцаараа ирээ вэ. Нөхрөөсөө салчихсан юм уу” гэж асуусан. Харин би “Яалаа гэж би нөхрөө хаа сайгүй дагуулаад явах ёстой юм” гэж хариулсан”

“Би хувийн амьдрал, нөхрийнхөө талаар ярих дургүй. “Их хотын секс” кинон дээр юу ярьдаг, жинхэнэ амьдрал дээр эмэгтэйчүүд юу ярьдгийг харьцуулах хэрэг ч алга”
“Хэрэв би Эртний Ром, Грект амьдарч байсан бол намайг өвчтэй, царай муутай гэж үзэх байлаа. Цаг үе болгон гоо сайхны өөр өөрийн хэмжүүртэй”

“Махлаг бүсгүйгээс туранхай нь дээр гэж хэн шийдсэн хэрэг вэ”
“Надад англи маягийн хэв маяг таалагддаг. Америк шиг хэт капитализм шингээгүй байдаг. Энд хүмүүс ажил, мөнгө ярьдаггүй, янз бүрийн сонирхолтой зүйл хөөрөлдөцгөөдөг”
“Европ тив Америкаас огт өөр. Нэгдүгээрт, Европ түүхтэй. Хоёрдугаарт, энд барилга байшингууд нь хамаагүй хуучных”

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
10
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.