Хайх зүйлээ бичнэ үү

мин

Аваргуудын лигийн бичлэг: “ПСЖ”, “Барса”, “МЮ”, “Челси” яллаа

“Задарсан” ПСЖ-ийн хандыг дарах баг Францад байхгүй тул Аваргуудын лиг тэднийг унтраах талбар болох ёстой байлаа.


Өчигдөр шөнө Аваргуудын лигийн хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд явагдлаа. Францын “ПСЖ” Германы “Бавари”-г нутагтаа бут ниргэсэн зэрэг олон сонирхолтой тоглолт болсон.

A хэсэг

Эхний үеийн дунд хэсэгт л “МЮ” хэн ялах вэ гэдэг асуултад тодорхой хариу өгсөн. Эхний гоолыг Лукаку 4 дэх минутад хийж, 27 дахь минутад тэд 0-3 тэргүүлж эхэлсэн. Пенальти байсан эсэх талаар Оросын Армийн баг хэчнээн заргалдсан ч нэгэнт өнгөрсөн зүйлийг өөрчилж чадахгүй. 19 настай залуу Кучаев нэр төрийн нэг гоол оруулснаар тоглолт дууссан. ЦСКА хоёрдугаар байрны төлөө  “Базель”, “Бенфика”-тай өрсөлдөнө.

“ЦСКА” ОХУ – “Манчестер Юнайтед” Англи 1:4 (0:3, 1:1)
“ЦСКА”
Гоол: 0:1 – 4 Лукаку, 0:2 – 18, пенальти Марсьяль, 0:3 – 26 Лукаку, 0:4 – 57 Мхитарян, 1:4 – 90 Кучаев.

“ЦСКА” – Акинфеев, Васин, Березуцкий, Игнашевич, Вернблум, Фернандес, Щенников, Загоев (Миланов, 72), Головин, Чалов (Жамалетдинов, 67), Витиньо (Кучаев, 84).
“Манчестер Юнайтед” – Де Хеа, Байи, Смоллинг, Линделеф, Янг (Дармиан, 67), Эррера, Матич, Блинд, Мхитарян (Лингард, 60), Марсьяль (Рэшфорд, 72), Лукаку.
Шар хуудас: Головин (42), Вернблум (54), Витиньо (59).

Энэ хэсэгт “МЮ”-гийн дараа орох хүчтэй баг гэгдэж байсан “Бенфика” эхний тойрогт талбайдаа ЦСКА-д ялагдсан бол энэ удаад “Базель”-д 5-0 бут ниргүүлэн, хүснэгтийн ёроолд ойчлоо. Эхний үед л хоёр гоол алдсан тэд дайрах гэж оролдоод “Базель”-ийн төмөр хамгаалалтыг сэтэлж чадсангүй. Талбай дээрээ 2-0 ялах сайн үзүүлэлт ч швейцарчууд харин тоогоо улам ахиулах гэж зүтгэсээр. Тэд төрөл бүрийн гоол оруулсан. “Бенфика”-гийн Алмейда улаан хуудсаар торгуулсан нь ч нэрмээс болсон. Дасгалжуулагч Руй Витория халагдах өргөдөл дээрээ өөрөө бараг гарын үсэг зурчихлаа.

“Базель” Швейцарь – “Бенфика” Португал 5:0 (2:0, 3:0)

“Санкт-Якоб Парк”
Гоол: 1:0 – 2 Ланг, 2:0 – 20 Оберлен, 3:0 – 59, пенальти ван Вольфсвинкел, 4:0 – 69 Оберлен, 5:0 – 76 Риверос.

“Базель” – Вацлик, Сухи, Аканжи, Альварес (Диэ, 80), Ланг, Жака, Зуффи, Петретта (Риверос, 68), Штеффен, ван Вольфсвинкел, Оберлен (Эльюнусси, 74).
“Бенфика” – Жулио Сезар, Андре Алмейда, Луизао, Жардел, Гримальдо, Живкович (Самарис, 74), Пицци, Фейса, Серви (Сальвио, 46), Жонас (Сеферович, 67), Хименес.
Шар хуудас: Аканжи (45), Петретта (50), Жака (55), Живкович (55), Сальвио (59).
Улаан хуудас: Андре Алмейда (62).

B хэсэг

Зуны наймааны үеэр томорсон Францын ПСЖ-гийн эсрэг Европын том багууд нэгдсэн. “Задарсан” ПСЖ-ийн хандыг дарах баг Францад байхгүй тул Аваргуудын лиг тэднийг унтраах талбар болох ёстой байлаа. Германы аварга хүчирхэг “Бавари” энэ зорилгод яг таарах ёстой баг. Дээр нь Францын багт хагарал гарч, 222 сая еврогийн үнэтэй Неймар багийн лидер Каванитай муудалцсан байлаа. Яг тохиромжтой үе. Гэвч германчууд юу ч хийж чадсангүй. Неймар, Кавани хоёрын муудалцаан багийн тоглолтод ч нөлөөлсөнгүй. Алвес, Неймар, Кавани, Мбаппе нар хамгаалалтаараа алдартай “Бавари”-гийн хамгаалалтыг зүгээр л уншаад устгаад, залгиж орхисон билээ. 2 дахь минутад Алвесийн оруулсан хурдан гоол ч тун тус болсон.

“ПСЖ” Франц – “Бавари” Герман 3:0 (2:0, 1:0)

“Парк де Пренс”

Гоол: 1:0 – 2 Дани Алвес, 2:0 – 31 Кавани, 3:0 – 63 Неймар.

“ПСЖ” – Ареоля, Дани Алвес, Маркиньос, Тиаго Силва, Курзава, Верратти (Дракслер, 89), Мотта (Ло Чельсо, 86), Рабьо, Мбаппе (Ди Мария, 79), Кавани, Неймар.

“Бавари” – Ульрайх, Киммих, Мартинес, Зюле, Алаба, Толиссо (Руди, 46), Алькантара, Видаль, Мюллер (Роббен, 69), Левандовски, Хамес (Коман, 46).

Шар хуудас: Киммих (23), Видаль (45), Алькантара (61), Верратти (73), Руди (78).

"Селтик" тун чухал ялалт авлаа. "Андерлехт" талбай дээрээ анхны оноогоо авах гэж хичээсэн ч хамгаалалтын алдаа бололцоо олгосонгүй. Боломжоо дүүрэн ашигласан баг нь ялсан хэрэг.

“Андерлехт” Бельги – “Селтик” Шотланд 0:3 (0:1, 0:2)

“Констант Ванден Сток”

Гоол: 0:1 – 38 Гриффитс, 0:2 – 50 Робертс, 0:3 – 90 Синклэйр.

“Андерлехт” – Букс, Кипчу, Спайич (Мбожи, 44), Дендонкер, Десхахт (Станчу, 58), Аппиа, Геркенс, Ханни (Бруно, 70), Требель, Теодорчик, Оньекуру.

“Селтик” – Гордон, Люстиг, Шимунович, Боята, Тирни, Браун (Битон, 70), Нтчам, Робертс (Форрест, 78), Рогич (Макгрегор, 65), Синклэйр, Гриффитс.

C хэсэг

Өмнөх тойрогт “Челси”-д 0-6 бут ниргүүлсэн азербайжанчууд тэр шокноосоо гараагүй, дахиад олон гоолоор ялагдах бий гэсэн айдастай талбайд гарсан нь мэдэгдэж байлаа. Үүнээс болоод тэд тоглолтын эхэнд л хоёр гоол алдсан. Нутагтаа Аваргуудын лигийн анхны тоглолтоо тэд уг нь зоригтой эхлүүлэх хэрэгтэй байлаа. Гэхдээ тэд анхны гоолоо ямар ч гэсэн оруулж чадсан. Энэ тоглолтын хоёрдугаар үе шигээ “Карабах” цаашид тоглох юм бол анхны оноогоо ч авч чадна.

“Карабах” Азербайжан – “Рома” Итали 1:2 (1:2, 0:0)
“Baku Olympic Stadium”

Гоол: 0:1 – 7 Манолас, 0:2 – 15 Жеко, 1:2 – 28 Педро Энрике.

“Карабах” – Шехич, Медведев, Гусейнов, Садыгов, Аголи, Гараев, Ришард, Педро Энрике (Эльюнусси, 76), Мичел (Кинтана, 88), Мадатов (Герье, 81), Ндлову.

“Рома” – Алиссон, Бруно Перес, Манолас, Жезус, Коларов, Пеллегрини (Стротман, 82), Гоналон (де Росси, 67), Наингголан, Дефрель (Флоренци, 58), Жеко, Эль-Шаарави.

Шар хуудас: Гараев (39), Педро Энрике (41), Гоналон (43).

Мадридад тоглож байсан Мората, Куртуа нар баярлаж, “Челси”-д байсан Торрес харин гунигтайгаар тоглолтыг дуусгалаа. Энэ бүхнийг үзэгчдийн суудлаас “Челси”-тэй муудалцан орхиж, “Атлетико”-д ирэхээр болсон Коста үзээд сууж байлаа. Гриззманы гоолын хариуг Мората өгснөөр тооны харьцаа 1-1 болсон. Харин испаничууд хэт эрт тэнцэхээр шийдсэн нь тэдэнд гай болсон юм. Сүүлийн мөчид бараг шүүгчийн шүгэлтэй зэрэгцэн “Челси”-гийн Батшуайи ялалтын гоолыг орууллаа. “Челси” хамгийн хэцүү өрсөлдөгчөө талбай дээр нь яллаа. “Атлетико” хоёр тойргийн дараа дөнгөж ганцхан оноотой.

“Атлетико” Испани – “Челси” Англи 1:2 (1:0, 0:2)

“Ванда Метрополитано”

Гоол: 1:0 – 40, пенальти Гризманн, 1:1 – 59 Мората, 1:2 – 90 Батшуайи.

“Атлетико” – Облак, Хуанфран, Годин, Люка Эрнандес, Филипе Луис, Сауль, Парти (Хименес, 77), Коке, Феррейра Карраско (Торрес, 69), Гризманн, Корреа (Гайтан, 71).

“Челси” – Куртуа, Аспиликуэта, Давид Луиз, Кэйхилл, Мозес, Бакайоко, Фабрегас (Кристенсен, 86), Алонсо, Канте, Азар (Виллиан, 82), Мората (Батшуайи, 82).

Шар хуудас: Давид Луиз (39), Парти (47), Гризманн (54).

D хэсэг

“Спортинг” каталончуудтай тун сайн тоглосон. Эхний үе эн тэнцүүхэн өнгөрсөн бол хоёрдугаар үеийн эхэнд Коатес өөрийн хаалганд бөмбөг оруулсан. “Барселона” ч нэг их хичээсэнгүй тоглолт дууслаа.

“Спортинг” Португал – “Барселона” Испани 0:1 (0:0, 0:1)
“Жозе Алваладе”

Гоол: 0:1 – 49, автогол Коатес.

“Спортинг” – Руй Патрисиу, Пиччини, Коатес, Матье, Коэнтрау (Сильва, 74), Вильям Карвалью, Батталья, Мартинш, Фернандеш, Акунья (Бруно Сезар, 73), Думбия (Дост, 44).

“Барселона” – тер Стеген, Нелсон Семеду, Пике, Умтити, Альба, Серхи Роберто (Андре Гомеш, 87), Ракитич, Бускетс, Иньеста (Паулиньо, 80), Суарес (Алеиш Видаль, 89), Месси.

Шар хуудас: Желсон Мартинш (6), Коэнтрау (26), Думбия (40), Акунья (48), Пиччини (53), Коатес (58), Нелсон Семеду (69), Алеиш Видаль (90).

Саяхан болсон Турих хотын дербид их хүч зарсан “Юве” эхний үе дуустал хийсэн бүхэн нь бүтэлгүй болж байлаа. Хоёрдугаар үед италичууд бөмбөг эзэмшилтээр давуу байсан ч гоол оруулж чадахгүй хэвээр. Дасгалжуулагч Аллегригийн хийсэн сэлгээ харин байгаа оносон юм. Гонсало Игуаин 60 дахь минутад талбайд гарч, 69 дэх минутад гоол хийж, тоонй харьцааг нээлээ. 80 дахь минутад Игуаин, Дибала, Манжукич нар хоёр дахь гоолыг зохион байгуулснаар тоглолтын төгсгөл тодорхой болсон.

“Ювентус” Итали – “Олимпиакос” Грек 2:0 (0:0, 2:0)

“Ювентус Стэдиум”

Гоол: 1:0 – 69 Игуаин, 2:0 – 80 Манжукич.

“Ювентус” – Буффон, Стураро (Бенатия, 81), Барзальи, Кьеллини, Алекс Сандро, Бентанкур, Матюиди, Куадрадо (Игуаин, 60), Дибала, Дуглас Коста (Бернардески, 84), Манжукич.

“Олимпиакос” – Прото, Фигейраш, Энгельс, Николау, Кутрис, Ромао, Здьелар (Фортунис, 77), Ожижа-Офоэ, Пардо (Бен-Набуан, 72), Эменике (Марин, 88), Себа.

Аваргуудын лигийн хуваарь

10 сарын 18
 А хэсэг

ЦСКА (ОХУ) - Базель (Швейцарь)
“Бенфика” (Португал) – “Манчестер Юнайтед” (Англи)

B хэсэг
“Бавари” (Герман) – “Селтик” (Шотланд)   
“Андерлехт” (Бельги) – “ПСЖ” (Франц)
    
C хэсэг

“Челси” (Англи) – “Рома” (Итали)
“Карабах” (Азербайжан) - Атлетико (Испани)
    
D хэсэг
“Ювентус” (Итали) – “Спортинг” (Португал)   
“Барселона” (Испани) – “Олимпиакос” (Грек)
    
10 сар 17
E хэсэг

“Спартак” (ОХУ) – “Севилья” (Испани)   
“Марибор” (Словен) – “Ливерпуль” (Англи)
    
F хэсэг

“Манчестер Сити” (Англи) – “Наполи” (Итали)   
“Фейеноорд” (Голланд) – “Шахтер” (Украин)
    
G хэсэг
“Монако” (Франц) – “Бешикташ” (Турк)   
“Лейпциг” (Герман) – “Порту” (Португал)
    
H хэсэг

“Реал” (Мадрид, Испани) – “Тоттенхэм” (Англи)   
“АПОЭЛ” (Кипр) – “Борусси” (Д, Герман)   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
16 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
15
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.