Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Инстаграмынхаа зургууд дээрх сэтгэгдлийг хянах боломжтой боллоо

Өнгөрсөн мягмар гарагт "Comment Control" гэх шинэ боломж нээгдсэн нь хэрэглэгчид public account-уудынхаа пост дээрх зарим сэтгэгдлийг блоклох боломжтой болсон байна.


Гайгүй олон дагагчтай хүн бүрийн инстаграмын зураг дээр "Манайхыг сонирхоорой", "Хямдрал зарлалаа" гэх зэрэг зарын чанартай коммент байхыг та бишгүй л харж байсан биз. Бүр та өөрөө энэ коммент зар сурталчилгаанд өртөж байсан ч байж мэдэх юм. Аль эсвэл хэн нэгнийг хэл амаар доромжилж, гүтгэсэн сэтгэгдлүүдийг ч харж байсан биз. Тэгвэл азаар инстаграм энэ төрлийн комментод хяналт тавих шинэ боломжийг хэрэглэгчиддээ санал болгож байна. Өнгөрсөн мягмар гарагт "Comment Control" гэх шинэ боломж нээгдсэн нь хэрэглэгчид public account-уудынхаа пост дээрх зарим сэтгэгдлийг блоклох боломжтой болсон байна.

Таныг дагадаг хүмүүс, эсвэл та дагадаг хүмүүс гэх зэрэг тодорхой бүлэгт сэтгэгдэл бичих эрхийг хязгаарлах боломжтой юм байна. Та private account-тай байсан ч тодорхой хүмүүсийг таны постууд дээр сэтгэгдэл үлдээж болдоггүй болгох тохиргоог хийж ч болно. Өнгөрсөн зун инстаграм англи хэлээр бичсэн хараал, доромжилсон утгатай зарим үгсийг сэтгэгдэл хэсгээс автоматаар блок хийдэг болсон билээ. Тэгвэл энэ нь араб, франц, герман, португали хэлнүүдэд ч гэсэн адилхан үйлчлэх болсон тухай TIME мэдээлэв. Ингэснээр онлайн дарамт гүтгэлэг, доромжлолын тоог эрс багасна гэж тус компани үзэж байгаа аж.

Өнгөрсөн хэдэн сар бид дэлхийн өнцөг булан бүр дэх томоохон хотуудын гудманд #KindComments (Эелдэг сэтгэгдэл) гэх үгтэй өнгөлөг ханын зургуудыг зурж, хүмүүсийг бие биедээ муухай үг хэлж, сэтгэл зүрхийг нь өвтгөхийг эсэргүүцэх аян өрнүүлсэн билээ" хэмээн инстаграм албан ёсны хуудас дээрээ бичжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
2024.04.18
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
9 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
35
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.