Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ЛЕОНАРДО ДА ВИНЧИГИЙН 150 гаруй жил ил гараагүй бүтээл дэлгэгдлээ

Зураачийн "Монна Ванна" гэх бүтээлийг илрүүлжээ.


Италийн алдарт зураач Леонардо Да Винчигийн “Мона Лиза” хөрөг зураг урлагийн түүхэн дэх хамгийн агуу бүтээлд тооцогддог. Тус зураг өдгөө Францын Луврын музейд хадгалагддаг юм. Тэгвэл музейн зүгээс “Мона Лиза”-гийн нүцгэн хувилбар болох “Монна Ванна” гэх зургийг Францаас илрүүлсэн тухай мэдээллээ. "Монна Ванна" хөргийг сэргэн мандалтын эхэн үед хамаарах зурагт тооцон 150 гаруй жилийн турш Францын Чантиллигийн музейд зохиогч нь тодорхойгүй хадгалж байжээ. Харин Луврын музейн урлаг судлаачид удаан хугацааны шинжилгээ явуулсны эцэст энэ нь сэргэн мандалтын эхэн үеийн бус Леонардо Да Винчигийн амьдралын сүүлийн үед хамаарах 16-р зууны эхэн үеийн зураг гэж тогтоожээ. 

Left to right: Mona Lisa (AFP), Monna Vanna (Alamy)

XVI зууны үед хамаарах “Мона Лиза” хөрөг "Гунигтай харц, учиртай инээмсэглэл"-ээр одоо ч нууцлаг хэвээр байгаа юм. Харин “Монна Ванна”-гийн төрх байдал, хийц, зураас, өнцөг зэрэг нь “Мона Лиза”-тай тун төстэй байгаа тул судлахаар шийджээ. “Ийм бүтээлийг Леонардогоос өөр хүн зурах боломжгүй. "Монна Ванна" хөрөг "Мона Лиза"-гийн адил маш өндөр  үнэ бүхий дээд зэрэглэлийн бүтээл юм.” гэж Луврын музейн эрхлэгч Бруно Моттин хэллээ. 

Музейн зүгээс шинжилгээ явуулахад: 

-"Мона Лиза", "Монна Ванна" хоёр бүтээл нэг хүнийг дүрсэлсэн.

-Нэг ижил хэмжээ, загвартай.

-Зөвхөн Леонардо л зурж чадах уран чадвар шингэсэн.

-Зургийн өнцгүүдэд ижилхэн жижиг хэмжээний нүх гарсан зэргээс улбаалан Леонардогийн 150 гаруй жил илрээгүй бүтээл гэсэн дүгнэлтэд ийнхүү хүрээд байна. 

 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
34 минутын өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
2
1 цагийн өмнө
Хаврын ядаргаанаас хэрхэн бултах вэ?
3
2 цагийн өмнө
Тэр чиний "soulmate" гэдгийг батлах 5 шинж тэмдэг
санал болгох
1
34 минутын өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
2
4 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
Өчигдөр
Playlist: Цасан шуурганаар сонсоход хамгийн тохиромжтой 11 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
29
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.