Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Монгол гадаад жуулчдын тоо нь эрс өссөн 10 оронд багтлаа

"Энэ чансааны хамгийн том сюрприз бол Монгол улс байлаа" гэж UNWTO бичжээ.


Бүх дэлхийн аялал жуулчлалын байгууллага UNWTO 2017 оны урьдчилсан дүнгээ гаргалаа. Дэлхийн аялал жуулчлалд хэд хэдэн шинэ чиглэл эрчээ аван хөгжиж байгааг тэд онцолсон байна.

Олон улсын алан хядагчдын бүлгийн үйл ажиллагаа хүчтэй хэвээр байгаа ч Египет, Тунис улсууд эхний 10-т багтсан нь энэ чиглэлийн жуулчлал сэргэж байгааг харуулжээ. UNWTO-гийн тайланд урьд өмнө жуулчдад төдийлөн танигдаагүй улс орнууд гарч ирснийг дурдсан байна. Монгол, Никарагуа улсууд энэ жил хүлээн авсан гадаад жуулчдын тоо нь эрс өссөн 10 орны тоонд багтсан нь аялалын шинэ чиглэл боллоо гэж онцолжээ.
Ингээд энэ жил гадаад жуулчдын тоо эрс өссөн 10 орныг тус байгууллагын тайланд юу гэж танилцуулсныг толилуулья.   

1. Палестин

UNWTO-гийн мэдээгээр энэ улсад ирсэн гадаад жуулчдын тоо 57.8 хувь өссөн гэнэ. 2017 оны эцэс гэхэд Палестинд амрахаар очсон хүний тоо 630 мянгад хүрэх аж.

2. Египет

Египетийн аялалын салбарт хүнд үе тохиолдоод байгаа. Улс төрийн хямрал, 2015 онд болсон ОХУ-ын иргэний онгоцын сүйрэл энэ улсын жуулчлалд том цохилт болсон. ОХУ, Их Британийн Засгийн газраас Египетийн амралтын газруудад иргэдээ аваачих нислэгээ сэргээгүй хэвээр байгаа. Гэвч бусад улсын жуулчид пирамидийн эх оронд эргэн ирж эхэлсэн. 2017 онд гадаад жуулчдын тоо өнгөрсөн оныхоос 51 хувь нэмэгдэж, энэ жил нийт 8 сая жуулчин хүлээн авах тооцоо гарчээ. 2010 онд 14 сая жуулчин ирж байсантай харьцуулахад бага тоо ч  ямар ч гэсэн буцаад сэргэж л  байна.

3. Хойд Марианы арлууд (АНУ)

Энэ арал хаана байдгийг газрын зурган дээр зөв заах хүн ховор биз. Гэвч энэ нь энэ арлуудыг 2017 оны аялал жуулчлал эрс өссөн орны нэг болоход саад болж чадаагүй. Хойд Марианы арлуудад ирсэн жуулчны тоо энэ жил 37.3 хувиар өсчээ.

4. Исланд

Исландад зочилсон гадаад жуулчдын тоо 24.9 хувь өссөн гэдэг нь 2017 оны эцэст 2.5 саяд хүрнэ гэсэн үг.

5. Тунис

Египетийн адил шалтгаанаар аялал жуулчны салбар нь цохилтод орсон орон. 2015 онд Суссе амралтын газарт болсон алан хядлагаар 38 жуулчин амь насаа алдсаны дараа хүмүүс эндхээс айдаг болсон. Гэхдээ Суссе энэ жил шинэ нэрээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Алагдсан жуулчид ихэнх нь Их Британийн иргэд байсан бөгөөд тус улсаас Тунист тавиад байсан хатуу шаардлагуудаа энэ жил ихэд зөөлрүүлжээ. Үүний ачаар жуулчдын тоо өнгөрсөн жилээс 32.5 хувь нэмэгдэж, 2017 онд нийт 7.5 сая жуулчин ирсэн үзүүлэлттэй гарах нь.

6. Вьетнам

Энэ жил Вьетнам 13 сая жуулчин хүлээн авах тооцоо гарсан нь жуулчдын тоо 31.2 хувь өссөн гэсэн үг.

7. Уругвай

Өмнөд Америкийн аялал жуулчлал хамгийн өндөр өссөн энэ орон шинэ чансааны бас нэгэн сюрприз байлаа. Бразил, Аргентин улсуудын дунд орших энэ улс үзэсгэлэнт байгаль, уламжлалт соёлоороо олныг татаж байна. Гадаад жуулчдын тоо 30.2 хувь нэмэгдэж, 4 саяд хүрчээ.

8. Никарагуа

Төв Америкт энэ улсын нэр жуулчдын амнаас их гарах болжээ. Жуулчны салбар нь 28.4 хувь өссөн нь 2 сая гадаад жуулчин хүлээн авсан гэсэн үг болно.

9. Монгол

Энэ чансааны хамгийн том сюрприз бол Монгол улс байлаа. Монголыг өргөн уудам тал, говь цөлд оршдог, маш хол улс гэж хүмүүс боддог байлаа. Гэвч энэ улсыг ч гадаадын жуулчид тун сонирхоод эхэлжээ. UNWTO-гийн мэдээллээр Монголд ирсэн гадаад жуулчдын тоо 2017 онд 28.3 хувь өссөн бөгөөд энэ жил 400 мянган гадаад жуулчин хүлээн аваад байна.

10. Израиль

Израильд ирэх жуулчдын тоо 25.1 хувь нэмэгдэж, 2017 оны эцсийн дүнгээр гадаад жуулчдын тоо 3.7 саяд хүрнэ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Антарктид тивийн талаар таны мэдэхгүй 17 баримт
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.27
"Орел и Решка" нэвтрүүлэг хаагдлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
6
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.