Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Жириновский: Би Чингис хаан

Жириновский урьд өмнө телевизээр гарахдаа Чингис хааны нэрийг их дурддаг байсан, гэхдээ дандаа муулдаг байв.


ОХУ-ын Төрийн Думын депутат, Либерал Ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский “Россия 1” телевизийн сувгийн “Вечер” нэвтрүүлэгт оролцлоо. Владимир Соловьевийн хөтлөн явуулдаг тус нэвтрүүлэгт Жириновский “ЗХУ-ын ЕНБД нар Америкаас айсан. Тэд яагаад америкчуудад ялагдсан бэ гэвэл хөдөөний тосгоных болохоор тэр” хэмээн мэдэгдсэн юм.

“Бид хөдөөнийхөн. Харин тэд хот. Хот үргэлж ялна шүү дээ. Бид ч гэсэн хотынх болох хэрэгтэй. Тосгон сайхан ч тэнд тархи толгойгоо хөгжүүлэх боломж байхгүй” гэж хэлээд сурсан зангаараа ярьж эхэлсэн юм.
“Андропов америкчуудаас айсан, Горбачев ч бас. Хоёулаа Ставрополийн хязгаарын хүмүүс. Өөрөөр хэлбэл өмнөд нутгийнхан. Өмнөдийнхөн үргэлж ямар нэг юмнаас айдаг өвчтэй. Сталин, Брежнев нар ч бас өмнө зүгийнх” гэж хэлэхэд нь хүмүүс өөрийг нь өмнөд мужаас гаралтай болохыг нь сануулсан юм.
Харин Жириновский “Би Азийнх. Би Чингис хаан” гэж хээв нэг хариуллаа.  

Жириновский урьд өмнө телевизээр гарахдаа Чингис хааны нэрийг их дурддаг байсан, гэхдээ дандаа муулдаг байв. Чингис хааны талаар хэлсэн түүний хамгийн алдартай үг бол “Оросууд дэлхий дахиныг Чингис хаанаас аварсан”. Мөн эрх баригч “Единая Россия” намыг Чингис хаантай адил үйл ажиллагаа явуулж байна хэмээн шүүмжлээд “Гэхдээ Чингис хаан Оросын ард түмэнд та нараас арай илүү юм үлдээж байлаа” гэж хэлж байлаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
Татарстанд энэ жил Алтан Ордны улсын 750 жилийн ойг тэмдэглэнэ
2
2018.12.27
"Орел и Решка" нэвтрүүлэг хаагдлаа
3
2018.12.07
Тэд бидний тухай | Японы КООСЭН ба “Yйлдвэрлэлийн сэргээн босголт”-ыг Монголд экспортолно
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
13
14
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.