Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Каталоны тусгаар тогтнолыг Испани дэмжсэнгүй

Каталон өөртөө засах улс муж ням гарагт тусгаар тогтнох бүх нийтийн санал асуулга явууллаа.


Испаний Каталон өөртөө засах муж улс ням гарагт тусгаар тогтнох бүх нийтийн санал асуулга явуулан 90 хувийн саналаар дэмжсэн хариу гарчээ. Өмнө нь хэд хэдэн удаа санал асуулга явуулж байсан ч хүн амын дийлэнх буюу 90 хувь хүртэлх санал цуглаж байсангүй. 

Image result for catalan independence

Каталон нь 7.5 сая гаруй хүн амтай, Испаний хойд эрэгт орших өвөрмөц соёл уламжлалтай муж улс юм. Каталон тусгаар тогтнох нь Испаний эдийн засаг, улс нийгмийн байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй тул эрх баригчдын зүгээс тус санал асуулгыг үгүйсгэж, таслан зогсоохоор удаа дараа үймээн самуун гаргажээ. Ням гарагийн санал асуулгатай холбогдуулан иргэд ажил, хичээлдээ явалгүй төв талбайдаа цуглан, үндэсний дуугаа дуулан, далбаагаа хийсгэн үзэл бодлоо илэрхийлж байв.

Image result for catalan independence referendum

Муж даяар 2300 гаруй санал асуулгын цэг ажиллаж байсан ч Испаний цэрэг цагдаагийн хүчнийхэн 319 цэгт дайран орж, 800 гаруй хүн бэртжээ. Энэ талаар Испаний Ерөнхий сайд Марионо Рахои “Каталончууд маш бодлогогүй алхам хийж байна. Бид энэ тухай улс орны аюулгүй байдалд харшлахааргүй алхам хийх болно.” гэж мэдээлжээ. Харин Каталоны удирдагч Карлес Пуйгдемон “Бид тусгаар тогтнох бүрэн эрхтэй. Олон жилийн хүчирхийлэл, дарамт шахалтын дараа бид хүссэндээ хүрэхэд ойртлоо“ гэв. 

Image result for Catalan referendum

Өнгөрсөн 9-р сард явагдсан Каталоны бүх нийтийн санал асуулгаар нийт иргэдийн 72 хувь нь тусгаар тогтнохыг дэмжсэн бол энэ удаа санал асуулга нийт улс үндэстнийг хамарч чадлаа гэж Каталоны эрх баригчид үзэж байна. Испанид үүссэн хурцадмал байдлаас болж олон улс Испанид иргэдээ зорчихгүй байхыг анхааруулжээ. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
1.4 сая доллароос хямд хувцастай бол гардаггүй хятад Ким Кардашьян
2
1 цагийн өмнө
"Манчестер Юнайтед" клуб анх удаагаа Премьер лигийн нэг улирал дахь 13 тоглолтод хожигдлоо
3
1 цагийн өмнө
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
санал болгох
1
1 цагийн өмнө
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
2
19 цагийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан
3
21 цагийн өмнө
Тэнгисийн эрэг дээрх 247 шоуны төгсгөлийн дугаарын тухай хөгжилтэй 17 пост

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
6
41
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.