Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Салаавчны эзнийг НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ЯАЖ ХҮЛЭЭЖ АВСАН БЭ?

Энэ бичлэг томоохон фэйсбүүк хуудаснууд, хэд хэдэн мэдээллийн сайт дээр тавигдсаны дараа улс даяараа “салаавч гаргагч” этгээдийг хэн болохыг олж илрүүлэх эрэлд гарлаа даа.


Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийгмийн сүлжээ урьд өмнөхөөс илүү дуулиан шуугиантай байлаа. Учир нь фэйсбүүк, твиттер лүү орох бүрийд албан үүргээ гүйцэтгэж яваа Төрийн цагдаагийн өөдөөс дунд хуруугаа сарвайлган зогсож буй хачирхалтай бас ер бусын дүр зураг үзэгдэж байв. Тэрхүү бичлэг дээр замын цагдаа руу “Чи яадаг юм? Гөлөг минь чи хэн болчихсон юм” хэмээн хашхичих эр учраа ангийнхаа хүүхдэд томорч байгаа учраа мэдэхгүй аяглах томоогүй арван жилийн хүүхдийг санагдуулах шиг.

Энэ бичлэг томоохон фэйсбүүк хуудаснууд, хэд хэдэн мэдээллийн сайт дээр тавигдсаны дараа улс даяараа “салаавч гаргагч” этгээдийг хэн болохыг олж илрүүлэх эрэлд гарав.

Нэг хэсэг нь түүнийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү гэж байхад,

Нөгөө хэсэг нь УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын дүү гэх...

Энэ явдал ёстой л олны дургүйцлийг хүргэж орхив.

Ер нь ингэхэд энэ хэн юм бол?

Хууль зүй дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт ийм байр суурь илэрхийлсэн байна.

Удалгүй нэр ус холбогдож эхэлсэн сургаар өнөөх УИХ-ын гишүүд маань ч бушуухан энэ хэргийг өөрсдөөсөө булзааруулах ажиллагаагаа эхлэв.

Д.Сарангэрэл гишүүн фэйсбүүк хуудастаа ийм мэдэгдэл хийсэн бол

Л.Мөнхбаатар гишүүн ихэд л айж сандарсан бололтой бүр Цагдаагийн газарт өргөдөл гаргаж нэр төрд нь халдсан этгээдүүдэд хариуцлага тооцно гэнэ.

Бас болоогүй “салаавч гаргагч” этгээдийн жолоог барьж явсан хүнд 80.000 төгрөгийн торгууль ногдуулж явуулсан тухай дуулсан иргэд энэ хэмжээний мөнгөн дүнг зүйрлүүлж ярих трендийг дэлгэрүүлж орхив.

100 салаавчны үнэ гэдэг чинь 8 саяын үнэтэй машин байх нь...

Одоо ч хүмүүс тоогоор ярихаа болиод салаавчаар л хэмждэг болж. 

Энэ бүх будлиант хэрэг ингээд дууссангүй ээ...

Эцсийн эцэст энэ хүн болж таарав?

Явсаар, явсаар дараагийн таамаг гарч ирсэн нь “MCS”-ийн Спирт бал бурам компанийн захирлаар ажиллаж байсан, өдгөө УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын хуучин хүргэн Цэцгээгийн Баярцогт гэх хүн болж таарав. За ямартаа ч ямар нэг УИХ-ын гишүүнтэй л холбогдох учиртай байж. Мөн ч адармаатай яа...

Ц.Баярцогт гэх хүний тухай мэдээллүүд ар араасаа хөвөрч, урьд өмнөх амьдрал нь дэлгэгдэж эхэллээ. “Өнөөдөр” сонины мэдээлснээр Ц.Баярцогт нь “Баян суут” гэх компаний захирал бөгөөд 3 жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Ялбагийн гол орчим алт олборлоно гэж нутгийн иргэдтэй муудалцан багагүй шуугиан тарьж байсан, “Serelt.mn” -ийн мэдээлснээр Баярцогт нь Чимгээгийн Баярцогт гэх овогтой байж байгаад Цэцэгээгийн Баярцогт болгож овогоо өөрчилсөн гэх юм.

Тэгээд бүр болоогүй хэрэг болсон өдөр буюу өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх байранд саатуулагдаж байхдаа чимээгүй “алга болсон” гэх.

Тэгэхээр энэ “салаавч гаргагч” хэн нэг гишүүний хүү ч биш, дүү ч биш, бас төрийн өндөр албан тушаалтан ч биш, Цэцэгээгийн хүү ч биш, бүр Эрүүлжүүлэхээс ор сураггүй алга болчихдог ёстой л жинхэнэ ҮЛ ҮЗЭГДЭГЧ болж таарлаа шүү...

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
12 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
48
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.