Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Дэлхийн мисс”-ийн тэмцээний “МУЛЬТИМЕДИА” төрлийн шалгаруулалт эхэллээ

“Мультимедиа” буюу масс хандалтын шалгаруулалт өчигдөр албан ёсоор эхэлжээ.


Хятадын Санья хотод болох дэлхийн гоо бүсгүй шалгаруулах 67 дахь удаагийн “Дэлхийн Мисс-2017” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Ц.Энхжин оролцохоор шалгарсан. Тэгвэл тус тэмцээний  үндсэн таван шалгуурын нэг болох “Мультимедиа” буюу масс хандалтын шалгаруулалт өчигдөр албан ёсоор эхэлжээ. 

Гоо бүсгүй шалгаруулах уг тэмцээн нь “Мисс авьяас”, “Спортлог мисс”, “Зорилго бүхий гоо сайхан”, “Мультимедиа буюу масс хандалт”, “Топ модель” гэсэн үндсэн таван шалгуураар тэргүүн титмийн эзнийг тодруулдаг. Эдгээрээс “Мультимедиа” шалгуурын шилдгийг  “Facebook”, “Twitter” болон “Mobstar” гэсэн 3 сошиал аппликэшнээр шалгаруулах бөгөөд, “Miss World” явагдах үеийн идэвхтэй байдал болон дэмжигчдийн хандалтын тоогоор дүгнэж, ялагч нь шилдэг 20 оролцогчийн нэгээр шалгарах юм. 

Өнгөрсөн жил улсаа төлөөлөн оролцсон мисс А.Баярцэцэгийн авьяасын үзүүлбэр “Mobstar” аппликэшнд санал хураалтаар тэргүүлж, шилдэг 11 миссийн нэгээр шалгарсан томоохон амжилт гаргасан. Энэ онд ч эх орноо төлөөлөн оролцож буй мисс Ц.Энхжинг дэмжихийн тулд аппликэшнээ татан, "Enkhjin Tseveendash" гэсэн албан ёсны хаягыг нь даган, өдөр тутмын постуудыг нь “Like” дарж, “Share” хийн, сэтгэгдлээ үлдээснээр түүний нэр дээр оноо нэмэгдэх юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.02
TC Candler: "2018 оны хамгийн сайхан 100 залуу"
2
2018.12.28
ОХУ-ын "Оны хамгийн халуухан 100 бүсгүй" хэн бэ?
3
2018.12.28
Рианнагаас Хадид хүртэл 2018 оны 32 шилдэг сэтгүүлийн нүүр
санал болгох
1
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
15 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
19 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
33
14
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.