Хайх зүйлээ бичнэ үү

мин

Лас Вегаст болсон цуст халдлагыг 65 настай Степен Паддок үйлдсэн бололтой


Лас Вегаст болсон шоу тоглолтын үеэр 50 гаруй хүний аминд хүрч, 400 хүн шархадсан гэмт халдлагын сэжигтнээр 64 настай эрийг татаад буй тухай CNN мэдээлэв. 

Тухайн үед "Mandalay Bay Hotel"-д болсон каунтри дуучин Жэйсон Алдеаны тоглолт дээр байсан үзэгчид рүү Степен Паддок гэгч нь буудлын 32 давхраас гал нээсэн хэмээн албаны хүмүүс мэдэгджээ. Тэрбээр урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан, эсвэл террорист бүлэгтэй холбоотой гэх ямар нэг сэжүүр ил болоогүй бөгөөд цагдаагийн түүнийг яагаад ийм үйлдэл хийх болсны шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа аж. 

Степен Паддок гал нээж, олон хүний аминд хүрснийхээ дараа өөрийгөө хороосон байна. "Тэр энгийн нэг л эр байсан. Ямар нэг уур бухимдал, үзэн ядалт мэдрэгдээгүй. Юу болсныг бид ч гэсэн гайхаж байна" хэмээн сэжигтний гэр бүлийнхэн ярьжээ. 

Цагдаагийнхан түүний байрлаж байсан өрөөнөөс 10 гаруй буу олсон байна. 

Эх сурвалж: CNN

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
М-ээр төлбөл бэлэгтэй
2
1 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 цагийн өмнө
Чөлөөт бөх: Чамизогийн барилдааныг шүүсэн шүүгчдийг шийтгэлээ
санал болгох
1
1 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
20 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
21
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.