Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Амиа хорлох гэж байсан эр бутнаас нэгэн муур олсноор бодлоо өөрчилжээ

Post-Traumatic Stress Disorder (PTSD) гэх сэтгэцийн өвчлөл нь дайн байлдаанд орж, нүдэн дээр нь олон хүн амь үрэгдэхийг харж байсан цэргүүдэд түгээмэл тохиодог.


Post-Traumatic Stress Disorder (PTSD) гэх сэтгэцийн өвчлөл нь дайн байлдаанд орж, нүдэн дээр нь олон хүн амь үрэгдэхийг харж байсан цэргүүдэд түгээмэл тохиодог. “Бидний дийлэнх нь өөрсөдтэйгээ хамт гэртээ дайныг авч ирж байгаа гэдгээ ухаардаггүй” хэмээн Иракийн дайнаас халагдсан цэрэг Жош Марино хэлжээ. Тэр PTSD-ээр удаан хугацаанд шаналж яваа бөгөөд амиа егүүтгэхээр завдаж байв.

“Би энэ бүхэнтэй ахиж зууралдмааргүй санагдсан” гэж ярих Жош нэгэн өдөр гэрээслэл бичиж, хутга шүүрээд амиа хорлохоор гадаа гарчээ. Тэр нэгэн бороотой өдөр эцсийн удаа тамхилахаар зогсож байхад нь хажуугийн жижиг бутан дотроос нэг зүйл сонстох шиг болсон байна. Удалгүй тэндээс жижигхэн хар муужгай гарч ирээд хөлнөөс нь зүүгдсэн аж. “Тэр үед би тэсгэлгүй нулимс унагаж, сэтгэлээ онгойтол уйлж орхисон” гэв.

Тэр үеэс хойш Жошийн амьдрал орвонгоороо өөрчлөгдөж, тэр ахиж амиа хорлох тухай бодохоо больсон тухайгаа BoredPanda-д ярьжээ. Шинэхэн найзыгаа Скот гэж нэрлэсэн тэрбээр амьдрал нь өмнөхөөс илүү утга учиртай болсон хэмээн ярьж байна. Доорх бичлэгийг “Mutual Rescue” байгууллагаас амьтад хэрхэн хүмүүсийн хүнд бэрх үед нь тусалдаг тухай хүмүүст ойлгуулах зорилгоор бүтээсэн байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
11 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
23
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.