Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Испанийн шигшээ багийн фэнүүд Пикег хөөлөө

“Пикэ зайл” гэсэн плакаттай ирж, түүнийг доромжлон харааж, элдэв зүйл шидсэн тул шигшээ багийн бэлтгэлийг 23 минутын дараа зогсоосон байна.


Өнгөрсөн амралтын өдрүүдэд Испанийн Каталон мужид тусгаар тогтнох бүх нийтийн санал асуулга болсон билээ. Испанийн Цагдаагийн газраас санал асуулгыг зогсоохоор хүч хэрэглэн, олон хүн бэртэж гэмтсэн.
Энэхүү санал асуулгаас болж, Испанийн хөлбөмбөг, спортын ертөнц хоёр хуваагдаад байгаа юм. Каталоны “Барселона” багийн тоглогч Пике санал асуулгыг ил тод дэмжиж байгаагаа илэрхийлэн, тусгаар тогтнолын төлөө санал өгснөө мэдэгдсэн.

Мөн “Франкогийн дэглэмийн үед бидэнд үг хэлэх эрх чөлөө байгаагүй. Би каталон хүн, үүгээрээ бахархдаг. Хэрэв Испанийн шигшээ багийн дасгалжуулагч, Хөлбөмбөгийн холбооны дарга нар намайг Испанийн шигшээ багт хэрэггүй гэж үзвэл би 2018 оны ДАШТ-ээс өмнө шигшээ багийг орхиход бэлэн байна” гэж ярьсан юм.

Өчигдөр болсон Испанийн шигшээ багийн бэлтгэл дээр испани фэнүүд “Пикэ зайл” гэсэн плакаттай ирж, түүнийг доромжлон харааж, элдэв зүйл шидсэн тул шигшээ багийн бэлтгэлийг 23 минутын дараа зогсоосон байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
16 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
44
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.