Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

20-иод насандаа ЗААВАЛ эзэмшиж сурах 10 чадвар

Цаашид таны амьдралд байнга хэрэг болох болно.


1. Хэрхэн сонирхолтой яриа өрнүүлэх.

Та бусадтай харилцаж, холбоо тогтоох чухал насан дээрээ байна. Бусадтай харилцах нь бидний зайлшгүй, өдөр тутам хийдэг зүйл. Харин зөв сайхан харьцаж, бусдыг өөртөө татах арга барилд суралцсанаар та шинэ танил, найз нөхөд, ажил хэргийн хамтрагчтай болох болно. Яагаад ч юм хүмүүс бусадтай яриа өрнүүлэх чадварыг тэр болгон чухалчилж үздэггүй. Хүссэн хүнтэйгээ ярилцах чадвартай, өөртөө итгэлтэй, мэдлэгтэй байснаар та ямар ч ажлыг бүтээх, адал явдлаар дүүрэн амьдрах боломжтой.

2. Хоол хийж сурах.

Та үнэхээр хоол хийж чаддаггүй байж болно. Гэхдээ хаа ч байсан бусдыг дайлах, өөрийн нэрийн хоолтой байх нь чухал. Ирээдүйд эцэг эх болох учир таны амьдралд энэ чадвар зайлшгүй хэрэг болох болно. Жорын дагуу хийхэд үнэхээр амархан, бас маш амархан орц найрлагатай олон хоол байдаг учир та хоол хийх чадварыг төвөггүй эзэмших боломжтой.

3. Цэвэрлэгээ хийж сурах.

Цэвэрлэгээ хийж, гэр орон, хувцас хунараа аятайхан арчилж явах чадвар бол танд зайлшгүй байх ёстой зүйл юм. Ядаж л та орой гэртээ хариад хувцсаа эвтэйхэн эвхэж тавих, толбо, бохирдлыг хэрхэн зөв арилгах зэргийг сурснаар өөрт ч таатай, бусдад ч сайхан сэтгэгдэл төрүүлэх болно.

4. Хэрхэн мөнгө босгох.

Яг одоо л мөнгө хэрхэн олох аргаа олж мэдэх цаг үе. Та юунд дуртай, юуг хийвэл амжилттай байхаа мэдрэх хэрэгтэй. Сурч байгаа, төгссөн мэргэжил тань танд таалагдахгүй эсвэл мөнгө бага олох мэт санагдаж байвал өөр ямар арга зам байгааг бусдын туршлагаас эсвэл өөрөө олж мэдэх хэрэгтэй. Хамгийн их мөнгө зарцуулж, мөн хүссэн зүйлээ хийх цаг үе бол 20-иод нас билээ. Тиймээс энэ үед хүссэнээ хийхийн тулд, ирээдүйд хэрэглэхийн тулд ямар арга зам байгааг олж мэдээрэй.

5. Номоор эсвэл сургуульд биш, бие даан сурах чадвар эзэмших.

Та байнга л байсан байрандаа зогссоор байхыг хүсэхгүй нь мэдээж. Та бичих авьяастай байлаа ч ганц түүнийгээ барьж ажиллах биш давхар олон хэл сурах, хөгжим тоглох, зураг, бичлэг янзлах гээд олон шинэ чадварыг эзэмших хэрэгтэй. Гэхдээ энэ бүхнийг заавал дахин нэг сургууль, сурах бичгээс олж мэдэх шаардлагагүй. Та зөвхөн идэвхтэй, бас бусдыг маш сайн анзаардаг, тэднээс асуудаг байх хэрэгтэй. Өөрөө өөртөө шинэ зүйл заана гэдэг хамгийн гайхалтай зүйл.

6. Шүүмжлэл хүлээн авч сурах.

Хэн ч шүүмжлэл, зэмлэлд дургүй. Гэхдээ тэр болгонд танд хэрэгтэй зүйлс нуугдаж байдаг. Та тэвчээртэй байж анхааран сонсвол өөрийн дутагдлыг олж мэднэ. Бас үг хэрхэн дааж, хүлээн авч байгаагаар тань олон хүн таныг үнэлж, дүгнэх болно. 

7. Аливаа зүйлийг алдах бас тусгаарлагдах мэдрэмжээ даван туулах.

Шинэ ажил, хайр дурлал, найз нөхөд гээд бүх зүйл энэ насан дээр буцалж, оргилж байдаг. Та аливаа нэг зүйлийг алдаж бас олно. Та үл ойлголцол, хэрүүл маргаан, ганцаардал гээд олон хэцүү үетэй тулгарна. Гэвч та өөрийгөө сатааруулах, аливаа нэг зүйлийг тавьж явуулж сурах хэрэгтэй. 

8. Мэдээ мэдээллээс хоцрохгүй байх.

Та сонин уншиж, мэдээ үздэг бас олон нийтийн сүлжээнд идэвхтэй байдаг бол ямар ч мэдээллээс хоцрохгүй. Та өөрт хэрэгтэй мэдээллийг олж сонссоноор аливаа зүйлээс хоцрохгүй байх давуу талтай. Магадгүй яг танд хэрэгтэй мэдээлэл эсвэл таны ирээдүйд чухал нөлөө үзүүлэх аливаа нэг зүйл байж болно шүү дээ. Тиймээс чадлаараа мэдлэг, мэдээлэл цуглуулдаг байгаарай.

9. Хадгаламжтай болох.

Та олдсон болгоноо хамаагүй үрсээр байвал ирээдүйд хүссэнээрээ зарцуулах мөнгө улам л багасах болно. Хүнд хэцүү үе тохиоход эсвэл яг хэрэгтэй үедээ ашиглах мөнгө байнга цуглуулж байгаарай. Ингэвэл та юугаар ч дутахгүй, хүнд нөхцөл байдалд толгой гудайхгүй явах боломжтой.

10. Ганцаараа байхын давуу талыг мэдрэх.

Ганцаараа байх нь олон хүнд их хэцүү мэдрэмж төрүүлдэг. Гэхдээ энэ цаг мөчийг зөвөөр ашиглаж сурах нь таныг өөрийгөө хөгжүүлэх, бие даах чадвартай болгоно. Магадгүй та энэ хугацаандаа ном уншиж эсвэл нэг шинэ кино үзэж болно. Ямар нэг зүйл урлаж, бичиж эсвэл бүр өөрөө бие даан сурах ч боломжтой. Ганцаараа байх цаг бол танд олгогдож байгаа маш сайхан боломж юм шүү. Уйтгарлаж, хийцгүйрч суух биш ямар нэг юм хийдэг байх хэрэгтэй шүү.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
46
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.