Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Дэлхийн дулаарал Монголд ашигтай

Цаг агаар дулаарснаар манай улсын ДНБ 1.4 хувиар нэмэгдэх юм байна.


Олон улсын валютын сангаас гаргасан “Дэлхийн эдийн засгийн хөгжлийн хандлага” тайланд дэлхийн дулаарлаас хохирох болон ашиг олох улс орнуудыг нэрлэжээ.

Энэхүү тайлангаас харахад халуун бүс нутагт байдаг ядуу зүдүү орнууд уур амьсгалын өөрчлөлтөөс хамгийн их хохирол амсах юм байна. ОУВС-гийн судалгаагаар жилийн дундаж хэм 25 градус байдаг Бангладеш шиг оронд дундаж хэм нь ганцхан хэмээр нэмэгдэхэд л ДНБ нь 1.5 хувиар буурч, энэ уналт доод тал нь 7 жил үргэлжлэх гэнэ. Ер нь цаг агаарын дулаарлаар дэлхийн хүн амын 60 хувь нь хохирол хүлээх гэнэ.

Харин хүйтэн сэрүүн орнуудын эдийн засгийн өсөлт нэмэгдэж, хөгжин цэцэглэх гэнэ. Дэлхийн дулаарлаас хамгийн их ашиг олох орнуудыг Монгол Улс тэргүүлж байна. Цаг агаар дулаарснаар манай улсын ДНБ 1.4 хувиар нэмэгдэх юм байна. Манай улсын дараагаар Исланд ДНБ-ий өсөлт 1%, Финланд ДНБ-ий өсөлт 0,9%, ОХУ ДНБ-ий өсөлт  0,8%-тайгаар жагсжээ. Дэлхийн дулаарал эерэгээр нөлөөлөх эхний 10 оронд мөн Норвеги, Канад, Швед, Эстон, Казахстан, Латви багтсан байна.
Мэдээж Олон улсын валютын сангийн тайлан ёсоор цаг агаарын өөрчлөлтөөр дээр дурдсан улс орнууд шууд халуун дулаан диваажин болчихгүй. Дэлхийн дулаарал яг ямар нөлөө үзүүлэхийг ч эрдэмтэд бүрэн гүйцэд судлаж амжаагүй байгаа билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
2
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.