Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Хурд” хамтлаг, “Яг түүн шиг” шоу Өмнөд Солонгост тоглоно

Үзэгчдийн дундаас нэг супер азтанг тодруулж, суудлын машинаар шагнах юм.


Ирэх өдрүүд БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчуудын хувьд урлагийн тоглолтын хур буусан өдрүүд байх нь.

Юуны өмнө Монголын ардчилсан оюутны холбооноос маргааш буюу энэ сарын 4-нд 12 цагаас Сувон хотод “Монголын нэг өдөр” өдөрлөг зохион байгуулна. Өдөрлөгийн үеэр хүчит бөхийн барилдаан, спорт, урлагийн тэмцээн болж, Өмнөд Солонгост ажиллаж байгаа иргэдэд виз, хууль зүйн зөвлөгөө өгөх “Нэг цэгийн үйлчилгээ” явагдах юм байна. Кёнги их сургуулийн задгай талбайд болох тус өдөрлөгийн оргил нь “Хурд” хамтлагийн “Бид Монголоороо гоёдог” концерт байх болно. Концерт орой 18 цагаас болох юм. Тасалбарын үнэ 35 мянган вон бөгөөд тасалбар бүрийн 5000 воныг хүмүүнлэгийн үйлст зарцуулна. Үзэгчдийн дундаас нэг супер азтанг тодруулж, суудлын машинаар шагнах юм. Тасалбарыг 01076482030 утсаар захиалж байна.

"Боловсрол" телевизиэс албан ёсны эрхтэйгээр Монголд хоёр дахь жилдээ амжилттай хийсэн "Endemol Shine Group"-ийн "Яг түүн шиг” шоуны авьяаслаг оролцогчид ч Өмнөд Солонгосыг зорьжээ. “Дэлхийн одод нэгэн тайзан дээр” сэдэвтэй “Яг түүн шиг” шоуны тоглолт 3-7-ны өдрүүдэд Сөүл, Бусан, Инчон, Сувон хотуудад аялан тоглоно. Энэ тоглолтын тасалбар 30 мянган воны үнэтэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
2
Уржигдар
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
санал болгох
1
3 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
22 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
49
14
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.