Хайх зүйлээ бичнэ үү

мин

Хууль бусаар алт олборлохыг завдсан компанийн үйл ажиллагааг зогсоолоо

Тус газар нь Баянхонгор аймгийн Галуут суманд бий.


Баянхонгор аймгийн Галуут суман дахь Өлзийт голын сав дагуу буюу Их тойруу хэмээх газар хууль бусаар алт олборлолт явуулах гэж байсан “Тулга жаргалант” компанийн үйл ажиллагааг ажлын хэсгийн дүгнэлтээр зогсоолоо. БОАЖЯ, УУХҮЯ, АМХЭГ, МХЕГ, АТГ, Ерөнхийлөгчийн тамгын газрын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байгаа юм.

Хэрэв тус газар олборлолт эхэлсэн бол Байдраг голын үндсэн цутгал Өлзийт голын ай сав болон Бөөн цагаан, Орог нуурын эко системд аюул учрах эрсдэл үүсэх байсан бөгөөд уул уурхайн олборлолтыг ийн таслан зогсоожээ.

Хууль бус алт олборлолтын уршгаар байгаль орчин, тэр дундаа голын сав газрууд ихээр сүйддэг. Үүнтэй холбоотойгоор БОАЖ-ын сайд Д.Оюунхорол цаг тухай бүрт нь арга хэмжээ авч, холбогдох бусад яам, агентлагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан газар дээр нь ажилладаг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
санал болгох
1
12 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
19
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.