Сэтгэл гутрал нүдэнд үл үзэгддэгийг батлах 15 түүх


  |     2017-10-03 16:21   |     11048
  2017-10-03 16:21   |     11048

Та сэтгэл гутралыг юу гэж боддог вэ? Энэ бол зүгээр нэг гуниглах, ганцаардах, гомдохоос ч илүү хүчтэй бас аюултай зүйл юм. Уйтгар гуниг гашуудал нь хүний амьдралд тохиолдох хэвийн бөгөөд түр зуурын хариу урвал. Харин сэтгэлийн гутрал нь 2 долоо хоног болон түүнээс дээш хугацаагаар үргэлжилбэл сэтгэл гутралын эмгэгт хүргэж болдог. Цаашлаад бие махбод, сэтгэцийн маш их дарамтад орж, гарахад хэцүү болдог. Хамгийн аймшигтай нь сэтгэл гутралд орсон хүмүүсийг гаднаас нь хараад мэдэх аргагүй. Тэд инээж, юу ч болоогүй мэт хөгжилтэй зүйл ярин сууж байж магадгүй. Гэвч дотроо маш их бодол, хүнд хэцүү мэдрэмж тээн түүндээ хоригдож, яахаа мэдэхээ байснаар бодлогогүй алхам хийдэг байна.

Та бүхэндээ "UB LIFE-ийн Түүхүүд" булангаараа сэтгэл гутрал гэдэг ямар аймшигтай зүйл болохыг ойлгуулах гунигтай, сургамжтай түүхүүдийг орчуулан хүргэе.

1.

“Чи амиа хорлох бодолтой хүн шиг харагдахгүй байна.” Амиа хорлох тухай бодол төрж байгаа тухайгаа хэлэхэд эдгээр үг эмчийн амнаас хэрхэн гарч байсныг би санаж байна. Энэ мөчид би үнэхээр ичиж бас өөрийгөө тэнэг мэтээр мэдэрч байсан. Би яаж харагдах ёстой байсан юм бэ? Нэг гартаа дүүрэн эмтэй, нөгөө гартаа амиа хорлохын өмнө бичсэн захиа барьсан байх ёстой байсан юм уу? Тэр тэнэг үгс, тэнэг тодорхойлолт, шүүмжлэл бараг л миний амийг авч одох дөхсөн. Яг дараа жил нь би эм хэтрүүлэн уугаад хэвтэж байснаа санаж байна. “Хэн ч надад туслахгүй. Би тийм харагддаггүй болохоор хэн ч надад туслахгүй. Тэд над руу инээлдэх болно” гэж бодож байснаа санаж байна. Үүний дараа би яг л тийм харагдаж, намайг эмнэлэгт сэрэхэд гунигтай, санаа зовсон хүмүүсийн царай намайг тойрон хүрээлнэ гэж бодож байсан. Гэвч хэрэв хамтран амьдрагч маань орж ирж намайг авраагүй бол би тийм дүр зураг харах боломжгүй болж, шууд үхэх байсан. Энэ л хүмүүсийн алдаа юм. Сэтгэл гутрал гэдэг дүр төрх, бие дээр харагдана гэж боддог хүмүүсийн алдаа. Энэ хоёр зураг дээр би яг л адилхан тийм бодолтой, тийм нөхцөл байдалд байсан. Ийм бодол, нөхцөл байдал заавал ил гарч ирдэггүй юм. Шүүмжлэхээ боль. Бусдыг зөвхөн гаднаас нь дүгнэхээ боль.

2.

Нөхөр минь амиа хорлохоос хэдэн өдрийн өмнө авахуулсан зураг. Амиа хорлох тухай бодлууд түүнд байсан ч хэн ч үүнийг харах боломжгүй байсан юм.

3.

Та хэлж мэдэхгүй. Нүднээс минь хараад эсвэл хоолойг минь сонслоо ч мэдэхгүй. Та “Тэр инээмсэглэж л байна шүү дээ” гэж бодож байгаа. Тийм ээ. Би инээмсэглэж байна. Би таны төлөө инээмсэглэж байна. Танд таагүй сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд би инээмсэглэж байгаа юм. Би таныг над шиг зүйлийг мэдрээсэй гэж хүсэхгүй байна. Бас намайг илүү дээр болгож чадна гэж бодоход хүргэмээргүй байна. Учир нь таны хийж чадах зүйл байхгүй. Би өөрөө л энэ бүхний ард гарах ёстой. Гэвч хамгийн муухай нь энэ мэдрэмж намайг яг л отож байгаа мэт байдаг. Хоосон, ганцаардсан, бачимдсан, ядарсан, бүр маш их ядарсан, бүх зүйл хэтэрхий чанга, бүр дэндүү чанга болж намайг уурлуулж, тэсвэр алдаж, ганцаараа үлдэхийг хүсэн орондоо хэвтэж, дасгал хийхгүй, бүх зүйлийг шууд л болголгүй идмээр санагддаг. Гэхдээ би үүнийг байнга мэдэрдэггүй. Яг тэр мөчид л би үүнийг юу вэ, ямар мэдрэмж вэ гэдгийг ялгаж мэддэг болсон. Би энэ бүхнийг бий болгож байгаа хүн нь шүү дээ. Энэ бүхнийг гаднаас нь хараад мэдрэх боломжтой ч дотор орших хар бараан зүйлийг харах боломжгүй. Надтай адил ийн шаналж байгаа хүмүүст “ГУЙЯ, ТУСЛАМЖ ЭРЖ ХАЙГААРАЙ” гэж хэлье. Хүн болгоны хувьд эмчилгээ өөр. Өөрт чинь хамгийн их тохирч буй зүйлийг ол. Би одоогоор өөрт тохирох зүйлийг хийгээд явж байна. Тиймээс одоогоор, би инээмсэглэж байна. Бас хүмүүст үүний тухай хэлэхийг хүссэн юм.

4.

Энэ бол миний охины зураг. Тэр эмнэлэгт хүргэгдэхийнхээ өмнөх өдөр аав болон охидын бүжгийн үдэшлэгт явж, гайхалтай сайхан цагийг өнгөрүүлсэн. Гэхдээ аз болж тэр минь амьд байгаа. Бас бид түүний энэ өвчлөлийг хэрхэн ялж дийлэхийг сурч байна. Охин минь тэр үед 8 настай байсан.

5.

Энэ зургийг би гурав дахь удаагаа амиа хорлох гэж оролдохоос 7 цагийн өмнө авсан. Өглөө энэ зургийг аваад гарч хооллон, Элитэй гадуур алхсан. Бид инээлдэж, хөгжилдөж байлаа. Харин орой нь би эм хэтрүүлэн ууж эмнэлэгт хэдэн долоо хоносон. Би тэр өглөө амиа хорлох үйлдэл хийнэ гэж огт бодолгүй инээмсэглэж, зураг дарахад үс минь ямар гоё харагдаж байгаад баярлаж байсан. BPD (тухайн үед оношлогдоогүй байсан) сэтгэцийн эмгэгтэй байна гэдэг нь миний сэтгэл санаа хормын дотор өөрчлөгдөж, хүнд хэцүү байдалд орно гэсэн үг юм. Амиа хорлох мэдрэмж, сэтгэл гутрал нь зүгээр уйлж гуниглахыг хэлдэггүй. Ийм нөхцөл байдалд орсон хүмүүс хөөрхөн хүү нь нөгөө өрөөнд амгалан нойрсож, хайртай хүн чинь сайхан амраарай гээд үнссэнээс хэдхэн хормын дараа ч уг шийдвэрийг гаргах эрсдэлтэй байдаг. Бид маш бага, үл мэдэгдэм шинж тэмдгийг ч анзаарч сурснаар олон хүний амийг аврах боломжтой.

6.

Энэ бол миний хүү. Яг компьютер дээрээ очиж өөрийгөө хэрхэн дүүжлэх тухай мэдээллийг харахаасаа өмнө авахуулсан зураг. Хоёр өдрийн дараа тэр өөрийгөө дүүжилсэн байсан.

7.

Сэтгэл гутралд гэх зүйл яг ийм байх ёстой гэсэн гадаад үзэмж байхгүй. Би идэвхтэй, бас гайхалтай сайхан өдрийг өнгөрүүлсэн байсан ч сэтгэл гутралтайгаа байж болно. Сэтгэл гутрал бол хамгийн хэрцгий өршөөлгүй зүйл. Заримдаа би хамгийн бага гутрах өдөр байна даа гэж бодсон ч хамгийн аймшигтай шаналж зовдог. Ийм байдалд байгаа хүмүүсийг эмзэг, шархалсан, будаг нь урсаж гартаа архи юм уу амиа хорлохын өмнөх захиа зурвас барьсан байх ёстой мэтээр боддог. Сэтгэл гутрал орондоо орсны дараа чамайг хучиж авдаг. Бас олны нүдэн дээр худал инээмсэглэл зүүлгэнэ. Заримдаа орноосоо босохоос ч хэцүү санагдаж, ядарна. Бас үүнээс сатаарахын тулд хамаг эрч хүчээ барахад хүргэнэ. Сэтгэл гутрал чамайг уйлуулж, өөрийгөө үнэлэхгүйд хүргэж, айдаст автуулдаг. Бас инээж, чадахаараа сайхан байх ёстой мэт болгоно. Сэтгэл гутрал хар бараан бас хүйтэн. Сэтгэл гутрал бол шаналал бас заримдаа найз, тайвшруулагч. Бусдыг битгий шүү. Тэр хүнийг инээдийхээ цаана юу тээж явааг та мэдэхгүй. Зөөлөн бай. Энгийн нэг сайхан үг тэр хүнд ямар гайхалтай нөлөөлж чадахыг та мэдэхгүй. Сэтгэл гутрал нүдэнд ил харагддаггүй тул шүүмжилж, буруутгахаа больцгоо.

8.

Би дээврийн өрөөндөө өөрийгөө дүүжлэх гэж оролдсон ч мод хугарч бусад маань мэдсэн. Би өдөр болгон тэмцдэг. Нөхөр минь чадлаараа хичээдэг ч болж өгдөггүй. Би ойлгохгүй юм. Би яагаад энэ бүхнээс салж чадахгүй байгаагаа ч ойлгохгүй байна. Би сайхан гэр бүлтэй. Би амиа бодож, төөрч, өвдөж, өөрөө өөртөө уурлаж байгаагаа мэдэрдэг. Би ажил дээр удаж чаддаггүй. Би ямар нэг үүрэг даалгавар авахдаа хийх гэж хэтэрхий уддаг, эсвэл удалгүй орхидог. Би халагдахаасаа өмнө гардаг. Ямар ч нэмэргүй, үнэ цэнэгүй мэт мэдрэх аймшигтай. Би эмчилгээ хийлгэж, эм уудаг. Амиа хорловол гэр бүлийнхэнд маань илүү амар байх юм шиг санагддаг ч бас өөрийгөө эмчилж, бүх зүйл сайхан болох мэт санагддаг. Би маш их хичээж байгаа. Өнөөдөр бид энд байна. Маргааш ямар байхыг бид маргааш л олж мэднэ. Би өдөр өдрөөр, заримдаа цаг цагаар байдлыг хардаг. Заримдаа би дахиад ганц цаг л тэсч болбол орондоо орж, маргааш болтол унтаад, байдлыг дахин харна гэж боддог. Өнөөдөр сайхан байсан. Би маргааш амьдралд минь сайхан зүйл тохионо гэж итгэж амьдардаг. Өнөөдөр би хичээж байна.

9.

Энэ бол өөрийгөө дүүжлэхээс хоёр долоо хоногийн өмнө хамт зургаа авахуулж байсан найз залуу минь. Магадгүй би хэзээ ч ойлгохгүй байх...

10.

Энэ бол миний сэтгэл гутралын дүр төрх. Тийм ээ, хүүхэдтэй хэдий ч сэтгэл гутралд орох боломжтой байдаг. “Түүнтэй байхад сэтгэл гутралд орох шаардлагагүй” гэх үгсийг би сонсдог. “Чи дасгал хийж, зөв хооллоход хангалттай” гэж хэлэхэд би үнэхээр сайн санаж ирсэн байлаа ч тэр хүнийг цохиод авмаар санагддаг. Сэтгэл гутрал чамайг хүссэн зүйлүүдээ хийхийг чинь хүртэл болиулж чадна. Учир нь энэ миний хүслээр биш тархинаас хамааралтай зүйл.

11.

Намайг харж байна уу? Би аз жаргалтай харагдаж байна. Та намайг сэтгэл гутралаас болж шаналж байгааг хэзээ ч таахгүй байсан. Ихэнх хүмүүс аз жаргалтай хүмүүсийн төрхөөр өөрсдийн сэтгэл гутралыг нуудаг. Миний уулзсан аз жаргалаар дүүрэн хүмүүсийн зарим нь дотроо маш их гуниг гутралыг тээж байгаа хүмүүс байсан. Гэхдээ юу ч тохиолдож байсан заавал тусламж эрж хайгаарай. Зүгээр л ярилцаж суух хүртэл тус болж болно. Та сул дорой нэгэн биш. Таныг хэн ч шүүхгүй. Өөрийнхөө төлөө бас гэр бүлийнхэн тань таныг дэмжих болно.

12.

Энэ бол амиа хорлох гэж оролдсоноос хоёр хоногийн дараа авахуулсан зураг. Хүмүүс сэтгэл гутралд орсон мэт харагддаггүй. Сэтгэл гутрал гэдэг нүүрний хөдөлгөөн, илрэл биш шүү дээ.

13.

Ахлах сургууль, хичээл хаялт, амиа хорлох оролдлого, сэтгэл мэдрэлийн хэд хэдэн хүнд нөхцөл байдлаас болж би сэтгэл гутралд орж байсан. Манай оронд сэтгэц мэдрэлийн асуудалтай байхыг, “Эцэг эх чинь чамайг хангалттай сайн зодоогүй байна”, “Нөхөр чинь чамайг гэрээсээ хөөх хэрэгтэй. Тэгвэл чи ажилтай болно” гэж хүлээж авдаг. Тиймээс л би хамгийн муухай өдрүүдэд ч инээмсэглэж сурсан.

14.

Миний хамгийн том хүүгийн эцгийн сүүлийн зураг. 2012 оны ээжүүдийн өдрөөр энэ болсон юм. Бид түүнийг сайжирч байна гэж бодсон ч тэр 2012 оны зургаадугаар сарын 12-нд амиа хорлосон.

15.

Чи өөрийн тэмцэгч дүр төрхөө гаднаа гаргасан ч тулаан үнэндээ дотор өрнөж байдаг.

Сэтгэл гутралаар маш олон хүн шаналж байдаг. Магадгүй таны нүдэнд хамгийн жаргалтай харагдаж байгаа нэгэн дотроо асар олон зүйлтэй тэмцэж байгаа. Гэвч тэр тэмцэлд ялах эсвэл ялагдах нь ямагт эргэлзээтэй. Нэг л муухай үг тэр хүнийг баллаж эсвэл ганц сайхан үг тэр хүнийг аварч болно. Хэрэв та сэтгэл гутралд орсон бол, үүнтэй тэмцэж байгаа бол өөрийгөө ганцаараа биш гэдгийг ямагт санаж яваарай. Бас энэ бүхэнтэй ганцаараа биш олуулаа тэмцвэл үр дүн илүү их гарах болно. Гэр бүл, найз нөхөд эсвэл таныг сонсож чадах танихгүй нэгэн гээд бусдын тусламжаас битгий татгалзаарай. Та өөрчлөлтийг өөрөө л хийж чадна.



Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

7 сэтгэгдэлтэй

  • Oilgomjgui   [202.9.40.181]
      2017-10-23 07:52
    Yag l iim bdald bn. Setgel gutrald nerwegdeed heden sar bolj bn. Uuriiguu busdaas tusgaarlaad yamar ch idewhgui gun yadargaand orood bn. Haana hend handahaa ch medehgui ym. Gadnaas harahad bukh zuil shn yag unendee baidal ogt uur.

  • Ммм   [202.70.46.219]
      2017-10-21 13:35
    Монголд энэ төрлийн зөвлөгөө эмчилгээ өгдөг мэргэжилтэн байна уу? Үнэхээр дутмаг санагддаг. Байсан ч чадваргүйн дээр нөгөө л онол дээрээ тулгуурлаж зөвлөгөө онош тавьна.

  • tulip   [202.179.8.14]
      2017-10-10 11:11
    olon niitiin gazar ch bai haana ch bai hvntei saihan hariltsah heregtei. tanih ch bai tanihgvi ch bai hvmvvsiin helj bui ug bvr hvmvvsiin zurh setgeld mash hvndeer ochno

  • tulip   [202.179.8.14]
      2017-10-10 11:11
    olon niitiin gazar ch bai haana ch bai hvntei saihan hariltsah heregtei. tanih ch bai tanihgvi ch bai hvmvvsiin helj bui ug bvr hvmvvsiin zurh setgeld mash hvndeer ochno

  • Зочин   [202.9.40.81]
      2017-10-10 07:45
    мм үнэхээр амиа хорлох гэж байгааг таахын аргагүй. тэгэх учиргүй дээ гээд харамсана. гэхдээ бид л мэддэггүй анзаардаггүй болохоос тэр хүнд тэгэх шалтгаан аль хэдийн бүрэлдсэн байдаг байх. бид бие биенээ амьдад нь хайрлаж дэмжиж ойлгохыг хичээж байх ёстой байх. даанч тэгж чаддаггүй

  • Sova   [122.201.22.155]
      2017-10-03 16:11
    tanil medremjuud bna

  • Nova   [66.181.176.132]
      2017-10-03 13:22
    Yasan hoorhon ymbe bayrlalaa

UB.LIFE-ийн туршилт: Та өглөөний цайндаа ямар хоол, хүнс хэрэглэдэг вэ?

Тэд өглөөний цайндаа юу идэж, уудаг бол.

  2017-11-20 05:49

“Яс арьс” буюу Анорекс өвчний эсрэг Олон улсын өдөр

Марго 30 кг хүртэл турсан ч түүнийг эмнэлэгт хэвтүүлж, 35 кг болтол нь сэхээсэн.

  2017-11-17 05:02

Эцэг эхээс хамааралтай СЭТГЭЛ ГУТРАЛЫН 6 ШАЛТГААН

Таны хүүхдэд эдгээр шинжүүд байгаа юм биш биз?

  2017-11-15 08:42