Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Фото түүх: Лас Вегасын халдлагаар харамсалтайгаар амиа алдагсад


Өчигдөр Америкийн түүхэнд урд хожид байгаагүй аймшигт хэрэг гарч, дэлхий нийтийг цочоосон билээ. Лас Вегаст болсон каунтри хөгжмийн наадмын үеэр дуучин Жэйсон Алдеан тоглож байхад 64 настай Степен Паддок гэгч гэнэт гал нээж, 59 хүний аминд хүрч, 500 гаруй хүн шархдуулаад өөрийгөө хороосон юм. 

Харамсалтайгаар амь үрэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, дэлхийн өнцөг булан бүрээс эмгэнэл илэрхийлж байгаа бөгөөд Америкийн хэвлэлүүд хохирогчдын тухай мэдээллийг ил болгож эхэллээ. 

Бэйли, Швейтзэр 

"Infinity Communications and Consulting" компанийн ресепшн, 20 настай Бэйлиг "Бүрхэг өдөр мандсан нарны гэрэл адил манай оффисыг гэрэлтүүлдэг халуун дулаан нэгэн байсан" хэмээн хамт ажиллагсад нь дурсчээ. 

Жон Пиппен

Калифорнид байрладаг гэр дахин тохижуулалтын "JP Specialties" компанийг эзэмшдэг байсан тэрбээр тоглолтын үеэр хүүгийнхээ хамт бүжиглэж байхдаа буудуулсан аж. "Тэр миний хамгийн сайн найз байсан. Хэнд ч муу зүйл хийдэггүй аав минь бусадтай үргэлж эелдэг, зөөлөн харьцахыг амьдралаараа үлгэрлэсэн. Тэр миний мэдэх хамгийн том, хамгийн агуу зүрхтэй тедди баавгай байсан" хэмээн хүү Трэвис нь дурсчээ. 

Женнифер Ирвин 

Гэр бүлийн хуульч, өмгөөлөгч Женнифер Ирвин снөүбоардаар гулгах дуртай, таэквондогийн хар бүстэй нэгэн байжээ. Найзууд нь түүний тухай "Ухаалаг, нөхөрсөг найз минь амьдралын баяр баясгаланг эргэн тойрондоо харамгүй түгээдэг байсан" хэмээсэн байна. 

Ронда ЛеРоки 

42 настай Ронда уг тоглолтыг үзэхээр Лаг Вегас руу нөхөр, бага охины хамт явжээ. "Түүнийг ийм аймшигтай хэргийн хохирогч болж, амиа алдсан мэдээг өнөө өглөөхөн аваад цочирдож сууна. Тэр минь гэр бүлийн бүхий л баяр, арга хэмжээг зохиодог байсан. Гаднаа ч, дотроо ч үзэсгэлэнтэй сайхан охин минь" хэмээн ээж нь дурсав. 

Адриан Марфитт

Аляскийн загасчин Адриан мөн л уг тоглолтыг үзэхээр найзуудынхаа хамт Лас Вегасыг зорьжээ. Хоккей, загасчлах, аж ахуйн ажилд дуртай байсан тэр найзынхаа гар дээр өөд болжээ. 

Жэк Беатон 

Жек гал нээх үед эхнэрээ хамгаалж байгаад буудуулсан байна. Тэр өөрөө амь үрэгдсэн ч эхнэр Лаури Беатоноо аварч чадсан юм. Охиных нь хэлснээр тэр эхнэрийнхээ өмнүүр орж буудуулсан аж. "Хамгийн сайн найзаа алдлаа. Бид танд ямар их хайртай гээч. Тэнгэрийн орноос биднийгээ харж, хандаж яваарай. Таныгаа бид баатар болгон, үргэлж сэтгэлдээ дурсаж явах болно" хэмээн хүү нь бичжээ. 

Кристофер Роябал

Афганистанд энхийг сахиулагч байсан 28 настай Кристоферын тухай ээж нь "Өнөөдөр миний амьдралын хамгийн гунигтай өдөр болов. Зүрх минь хэдэн хэсэгт хуваагдан, бутарч байна. Бид ямар сайн найзууд байсны эргэн тойрныхон минь мэднэ дээ. Чамайгаа үргэлж хайрлах болно оо, үр минь" гэжээ. 

Энжи Гомез 

2015 онд ахлах сургуулиа төгссөн Энжигийн найзууд түүнд зориулж хандив цуглуулж эхэлсэн бөгөөд тэрбээр дуу дуулах дуртай, сайн дурын ажилд идэвхийлэн оролцдог нэгэн байжээ. "Тэр бол халуун сэтгэл, хайраар дүүрэн нэгэн байсан" хэмээн найзууд нь дурссан байна. 

Эх сурвалж: Buzzfeed 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Чөлөөт бөх: Чамизогийн барилдааныг шүүсэн шүүгчдийг шийтгэлээ
2
13 цагийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
3
14 цагийн өмнө
QUIZ: Та шүдний талаар хэр мэдлэгтэй вэ?
санал болгох
1
19 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
29
42
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.