Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Монголд угсарч буй “TBC-2MC” агаарын хөлгийг ОХУ-ын төлөөлөгчдөд танилцуулав

Цаашид хэрхэн хамтран ажиллах боломж байгаа талаар ярилцлаа.


Улаанбаатар хотноо ажлын айлчлал хийж буй Новосибирск хотын Захирагч А.Е.Локоть, Хурлын төлөөлөгч В.Е.Барсук, Аж үйлдвэрлэл инновацийн газрын дарга А.Н.Люлько нар нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн үйлдвэрлэл инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүсийн хамт “МИАТ” ХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт зочилж, үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр “МИАТ” ХК-ийн удирдлагууд ЗХУ-д үйлдвэрлэсэн “АН-2” онгоцны үндсэн баазыг ашиглан угсарч буй “TBC-2MC”  шинэчилсэн загварын агаарын хөлгийг зочдод танилцууллаа.
Манай улсад одоогийн байдлаар хуучин “АН-2” загварын 20 орчим онгоц бүртгэлтэй байдаг аж. Дээрх “АН-2” онгоцнуудын үндсэн баазыг ашиглан “TBC-2MC” шинэчилсэн загварын агаарын хөлгийг эх орондоо угсрах ажлыг МИАТ ТӨХК-ийн инженер, техникийн ажилтнууд эхлүүлжээ. Тиймээс Новосибирск хотын захирагч А.Е.Локоть болон бусад төлөөлөгчид МИАТ ТӨХК-ийн инженер, техникийн ажилтнууд дэлхийн түвшинд хүрсэн засвар, үйлчилгээ хийж байгааг үнэлж байв. Түүнчлэн цаашид хэрхэн хамтран ажиллах боломж байгаа талаар харилцан санал солилцов.

Манай улсад угсарч байгаа “TBC-2MC” агаарын хөлөг нь хөөрч буух гүйлтийн зай богино, ашигтай ачааллын жинтэй, түлшний зарцуулалт бага гэх мэт давуу талтай. Манай улсад ерөнхий зориулалтын агаарын тээврийн салбарт өргөн ашиглагдах боломжтой бага оврын онгоц юм. Энэ онгоцыг эх орондоо угсардаг болчихвол ой хээрийн түймэр, байгалийн гамшиг, ойн хортон шавьжтай тэмцэх, аялал жуулчлал зэрэгт өргөн ашиглагдана хэмээн албаны хүмүүс хэлж байв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
2024.04.18
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
4 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
48
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.