Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хүүхдээ гадаа тоглуулахгүй байх нь ХАРААНЫ БЭРХШЭЭЛД хүргэнэ

Харааны бэрхшээлтэй 4979 хүүхдэд судалгаа явуулжээ.


Техник технологи хурдацтай хөгжиж байгаа өнөө үед хүүхэд гадаа тоглох нь бүү хэл, гэртээ ч хөдлөх нь багасч, хөдөлгөөний дутагдалд орж байгаа тухай Охайо Их сургуулийн эрдэмтэд дэлгэрүүлэн судалжээ. Тэд 10 жилийн турш 4979 харааны бэрхшээлтэй хүүхэд залууст судалгаа явуулсан бөгөөд хүүхдүүд бага насандаа хязгаарлагдмал орчинд удаан байх нь харааны бэрхшээлд хүргэдгийг нотолжээ. Хараанд ээлтэй гэгддэг ямар ч ухаалаг утасны дэлгэцийн долгион биеийн хөгжил нь гүйцэд явагдаагүй бага насны хүүхдийн хараанд нөлөөлж насан туршийн харааны гажгийг бий болгодог аж. 

Related image

"Компьютерийн хамгаалалттай шил зүүх, нүдээ амраах зэрэг нь сөрөг долгионыг саармагжуулдаг ч бүрэн хамгаалж чаддаггүй. Учир нь хүүхэд ухаалаг утсыг хэт ойроос хардаг тул холын хараа муудах эхлэл болдог. Эцэг эх нь хоёулаа харааны бэрхшээлтэй бол хүүхэд нь харааны бэрхшээлтэй болох магадлал 60 хувиар нэмэгдэнэ." гэж тэд үзжээ. 

Image result for Outdoor playtime

Насанд хүрсэн хүн ч хязгаарлагдмал орчинд удаан суух нь аажмаар харааны бэрхшээлтэй болгож, энэ хэвээр удаан явбал хурдацтай даамжирдаг байна. Харааны бэрхшээлтэй бага насны хүүхдийн хараа муудсан ч энэ талаар ойлголтгүй байдаг тул мэддэггүй аж. Тиймээс хүүхдээ долоо хоногт дор хаяж 14 цаг гадаа талбайд тоглуулж, боломжтой бол аялалаар явж, уул толгод, алсын зураглалд дасгах хэрэгтэй гэж Охайо Их сургуулийн судалгааны баг зөвлөжээ. 

 

Эх сурвалж: CNN

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
Уржигдар
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
Уржигдар
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
3 өдрийн өмнө
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
13
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.