Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Орос, Хятадын гэрээ хэлэлцээрүүд” ном хэвлэгдлээ

Уг номыг УИХ-ын гишүүн асан, судлаач М.Батчимэг орчуулжээ.


“Орос, Хятадын гэрээ хэлэлцээрүүд” ном уншигчдын гарт хүрэхэд бэлэн боллоо. Уг номыг УИХ-ын гишүүн асан, судлаач М.Батчимэг орчуулсан юм. 

“Ауруг” паблишингаас эрхлэн гаргасан уг номыг судлаач М.Батчимэг нь Орос-Хятадын хооронд 1689-1947 онд байгуулсан нийт 57 гэрээ хэлэлцээр, тэмдэглэлийг гурван жилийн хугацаанд орчуулан эмхтгэсэн байна.

Судлаач М.Батчимэг “16 жилийн тэртээ хэвлүүлж байсан "Орос-Хятадын гэрээ хэлэлцээрүүд" номоо дахин хэвлүүллээ. Хоёр хөршийн хооронд 1689-1949 оны хооронд байгуулсан, Монгол Улсын хувь заяанд нөлөөлсөн олон чухал баримт бичиг энэ номд бий. Манайд тэр бүр олддоггүй байсан эдгээр түүхэн баримтын ихэнхийг Стратегийн судалгааны хүрээлэнд ажиллаж байх үедээ Тайваний түүхийн архив, номын сангуудаас олж цуглуулж, эртний хятад хэлнээс монгол хэлнээ чадан ядан хөрвүүлэн буулгаж байж билээ. Нэрт түүхч, хятад судлаач Чулууны Далай агсан номыг маань хянан тохиолдуулахад оролцож, түүхэн тайлбаруудыг хийхэд туслалцаа үзүүлж байсан нь эргээд бодоход нэн олзуурхууштай, гүн бишрэлтэй. Гурван жил гаруй "ноцолдож" орчуулсан 57 баримт бичиг энэ номд буй. Түүх сонирхогчид, судлаач эрдэмтэд, үнэ цэнэтэй түүхэн баримтаар номын сангаа баяжуулагч олон хүн номыг маань сонирхож, цөөн тоогоор хэвлүүлсэн анхны хэвлэл нь удаж төдөлгүй олдохоо больсон билээ. Цагийн уртад хүмүүс асууж сураглах болсон тул номоо дахин хэвлүүллээ. Таны мэдлэгийн санд дусал ч атугай нэмэрлэх болтугай.” гэжээ. 

Уг номын талаар Улаанбаатар Бодлогын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга О.Машбат “Орос, Хятадын хооронд 1949 он хүртэл байгуулсан гэрээний бүрэн эмхтгэл энэ. Энэ анхны бүтээл. Бид өмнө нь гэрээ, хэлэлцээр байдаг гэдгийг сургаар  сонсож байсан. Гэхдээ ингэж гаргаж байгаагүй. Энэ бол анхны бүтээл гэдгээрээ гайхамшигтай эд.” гэж тодорхойлжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Килиан Мбаппе анх удаагаа нэг улиралд 43 гоолын босго давлаа
2
3 цагийн өмнө
Хувцсаа солимоор санагдуулдаг солонгос загварын 7 стиль
3
3 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
санал болгох
1
6 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
41
32
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.