Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

НИТХ-ын даргад нэр дэвшүүлчих хүн С.Амарсайхан, Д.Баярсайхан хоёроос өөр алга гэж үү?


Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаны хариуцлага хүлээн НИТХ-ын даргаас огцорсон Ц.Сандуйн орны хүн тодордоггүй ээ. НИТХ-ын дараагийн даргыг тодруулах санал хураалтаас МАН-ын бүлэг хоёр удаа дараалан завсарлага авснаар ажлын 10 хоногоор хугацаа хойшилж, ирэх даваа гаригт эргэж цуглахаар шийдээд байгаа билээ.

НИТХ-ын даргад нэр дэвшигч С.Амарсайхан, Д.Баярсайхан нар эхний санал хураалтад тус бүр 17 санал авч тэнцсэн юм. Тэд хүлээгдэж буй санал хураалтад дахин оролцоно.

Д.Баярсайхан

Д.Баярсайхан НИТХ-ын тэргүүлэгч, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн даргаар ажиллаж байгаа түүний нэрийг МАН-ын бүлгээс дэвшүүлсэн. Юу болсныг нь бид бүхэн харсан. 

С.Амарсайхан

“Оюуны ундраа” группээр овоглодог С.Амарсайхан НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж буй бөгөөд НИТХ-ын даргын санал хураалтад хуралдааны танхимаас нэр дэвшин өрсөлдсөн боловч бүлгийнхээ гишүүдийн тал хувийн санал буюу 17 хүний саналыг авч, өрсөлдөгч Д.Баярсайхантай тэнцсэн. Түүнийг нэрээ татахыг бүлэг нь шаардсан тухай мэдээлэл ч бий. Тэр өөрөө "Надад төрийн албаар амь зууж, төсвийн хөрөнгөөр бизнесээ хөгжүүлэх гэж уйлж дуулах шаардлага байхгүй" хэмээн мэдэгдэж байсан удаатай. 

НИТХ дахь АН-ын бүлгийн 10 гишүүн НИТХ-ын даргыг тодруулах санал хураалтаас зайлсхийн “цагаан” сонголт хийсэн бөгөөд удаах тохиолдолд ч мөн ийн эсэргүүцлээ илэрхийлэх магадлалтай. Тэдэнд МАН-ын Д.Баярсайхан, С.Амарсайхан нарын хэн нь ч таалагдахгүй байгаа бололтой. НИТХ дахь МАН-ын бүлэг шинээр нэр дэвшүүлэх эсэх асуудлыг шийднэ гэж мэдэгдсэн тул дээрх хоёр нэр дэвшигчээс гадна шинэ өрсөлдөгчид нэмэгдэн орж ирэх боломжтой болов.

НИТХ дэх МАН-ын бүлэгт үнэхээр иргэдийн болоод дотооддоо “нэргүй” энэ хоёроос өөр сонголт байхгүй гэж үү?

С.Мөнхчулуун

НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун үйл явдлын халуун гал дунд хуйхлагдаж яваа нэгэн. Тиймээс арга барагдахад өөрөө нэр дэвшлээ гэхэд байж болох л хувилбар. МАН-ын бүлгийн 34 гишүүн тэнцүү хоёр хуваагдсанаар Д.Баярсайхан ч, С.Амарсайхан ч дэмжигдээгүй дээрх дүн дараагийн санал хураалтаар давтагдан хайна хагарахгүй байх магадлалыг бүлгийн дарга өөрөөрөө эвдэж болох юм.

Ц.Байгалмаа

НИТХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Ц.Байгалмаа. Инженерийн шинжлэх ухааны доктор, Харвардын судлаач багшаар ажиллаж байсан энэ эмэгтэйг нэр дэвшүүлээд гаргаад ирэхэд хотынхон алга ташаад угтах нь лав. Эрэгтэй дарга нар нь ээлж дараагаараа нэр нүүрээ бараад дуусч буй энэ үед чадварлаг, ажлаа мэддэг, шинжлэх ухааны салбарын эмэгтэй гараад ирвэл... 

Ш.Анхмаа

Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажилладаг энэ бүсгүйд ч бас шаанс бий. НИТХ-ын даргад нэр дэвшүүлэх үйл явцын эхэнд өөр нэг орлогч Ж.Батбаясгалан идэвх гаргаж байснаа яг санал хураалтын өмнө нэрээ татаж хоцорсон билээ. Ш.Анхмаагийн хувьд хэт улстөрждөггүй, ажил хэрэгч байдлаараа олны талархлыг хүлээсэн, хүмүүст хамгийн таалагдах нэгэн байж мэднэ. 

Ц.Баатархүү

Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг... НИТХ-ын дарга мэдээж МАН-ын бүлгээс тодорно. Гэвч хэн хэнээсээ илүү гарч чадахгүй Д.Баярсайхан, С.Амарсайхан хоёроос өөр нэр дэвшигч МАН-ын бүлэгт олдохгүй байгаа бол АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүүг нэр дэвшүүлчихвэл таарна. АН-ын төлөөлөгчид ч санал хураалтад идэвхтэй оролцох болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
1 цагийн өмнө
Чөлөөт бөхийн төрлөөр "Парис-2024" олимпын эрхийн тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорлоо
3
2 цагийн өмнө
Pulp Fiction киноны жүжигчид 30 жилийн дараа
санал болгох
1
7 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
38
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.