Хайх зүйлээ бичнэ үү

мин

Ц.Элбэгдоржийн “ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЖИЛ” үргэлжилж байна


Өчигдөр болсон “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэр” нэртэй форум болов. Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон “NDC Partnership” (Парисын хэлэлцээрт оруулах үндэсний хувь нэмрийг хэрэгжүүлэх олон улсын түншлэл) хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд нэг сонирхолтой зочин илтгэл тавилаа.

Тэр бол Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж. Өөрийгөө “иргэн Ц.Элбэгдорж” хэмээн даруухан танилцуулснаар эхэлсэн түүний илтгэлд олон чухал санаа байв. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сэдэвт анхаарч, олон чухал санал, санаачилгаа ажил хэрэг болгож байсан нь албанаасаа буусныхаа дараа нь ч үргэлжилж байна.

“Уур амьсгалын өөрчлөлт бол таны амьдрах орчны өөрчлөлт гэсэн үг” хэмээн яриагаа эхэлсэн тэрбээр “ХХ зууны II хагасаас хойш хүн төрөлхтөн уур амьсгалын өөрчлөлтийг тоолгүй хэрэглээний хойноос явсан. Байгаль дэлхий маань үргэлж сайхнаараа байх юм байна гэж эндүүрсэн. Гэтэл гол мөрөн ширгэдэг юм байна, ой мод сүйддэг юм байна гэдгийг бид хожуу ухаарчээ” хэмээв. Тухайлбал, Улаанбаатарт агаар, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгий тэр онцлоод “түргэн дуудах хэмжээнд тулж очсон шүү” гэдгийг сануулав.

Тэр уг арга хэмжээний индэр дээрээс гурван санаачилга дэвшүүлэн, түүнээ ажил хэрэг болгохоор цаашид ажиллана гэдгээ мэдэгдэв. “Надад туршлага, холбоо сүлжээ, нэр хүнд байдаг юм бол түүнийгээ ашиглан тууштай ажиллана” гэсэн юм.

1.Амьдрах орчин

“Хүрээлэн буй орчин доройтохын хэрээр хүний амжиргааны зардал нэмэгддэг. Бидний амьдрах орчин хэзээ нэгэн цагт сайхан болох нь гарцаагүй. Гэхдээ бид тэр цагийг хүлээгээд сууж болохгүй. Ядаж нэг жилээр ч гэсэн урагшлуулахын төлөө тэмцэж, зүтгэх нь чухал. Улаанбаатар цэвэр агаартай, ус нь цэнгэг, хөрс нь эрүүл байсан үе бий. Тэгэхээр энэ боломжгүй зүйл биш”.

2. “Монгол мод”

“Монголчуудын амьдрах орчин нэгэнтээ “өвдчихсөн” тул үүнийг эмчилж, ногоон орчныг бий болгох нь тулгамдсан асуудал болжээ. Үүнийг бодит ажил болгохын тулд хөдөө, орон нутагт мод үржүүлгийг газрыг бий болгох хэрэгтэй. “Монгол мод” санаачилга “Монгол мөнх” гэж сонсогдож байна. Сум бүр, баг бүр мод үржүүлгийн газартай болъё. Энд тэндээс авчирч тарьсан мод ургахгүй зовлонтой”.

3. “Монгол Ус”

“Монгол ус санаачилга бол Монгол Улс санаачилга. Бид бууриа сайтар шинжиж сонгодог сайхан уламжлалтай ард түмэн. Амьдрах орчноо эрүүл байгаасай гэж эртнээс боддог байж. Өдгөө зөвхөн нэр нь үлдэж, хуурай сайр болсон гол, горхины тоо олон боллоо. Шинэ нуур бий болгоё. Хуучин ширгэсэн голуудын урсацыг ашиглая. Тэнгэрээс унаж буй ус бол Монголын баялаг. Түүнийгээ ашиглая.

Өнөөдөр бид нэг шинэ мод тарьвал Монгол маань нэг модоор баян боллоо гэсэн үг. Цаашлаад дэлхий нэг модоор баян болно” гэсэн юм.

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаашид юу хийх бол, улстөрд эргэн ирэх үү гэсэн олон асуулт байдаг. Ямартай ч тэр Ерөнхийлөгч байхдаа хийж, эхлүүлсэн байгаль орчинтой холбоотой ажлуудаа өөрийнх нь хэлснээр иргэн хүний хувьд ч цааш үргэлжлүүлэх юм байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
5 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
6 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
12 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
0
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.