Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Жүдо: “Ташкент Гран При”-гээс 4 алт, 6 мөнгө, 8 хүрэл медальтай

Манай улсаас 5 эрэгтэй, 3 эмэгтэй, нийт 8 тамирчин хүч сорих бөгөөд бараг бүгд Ташкентэд барилдаж, медаль авч байсан бөхчүүд байна.


Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээний нэг “Ташкент Гран При” тэмцээн энэ сарын 6-8-нд Узбекистаны нийслэлийн "Uzbekistan Tennis Courts" ордонд зохион байгуулагдах гэж байна. Тэмцээнд 29 орны эрэгтэй 103, эмэгтэй 97, нийт 200 жүдоч оролцоно. Манай улсаас 5 эрэгтэй, 3 эмэгтэй, нийт 8 тамирчин хүч сорин өрсөлдөх юм. Бараг бүгд Ташкентэд барилдаж, медаль авч байсан бөхчүүдийг сонгожээ.

Эрэгтэй:
60кг-д ОУХМ Б.Амартүвшин
66кг-д ОУХМ Д.Алтансүх
66кг-д ОУХМ Г.Хэрлэн
81кг-д ОУХМ Н.Дагвасүрэн
+100кг-д ОУХМ Б.Тэмүүлэн
Эмэгтэй:
48кг-д МУГТ М.Уранцэцэг
52кг-д ОУХМ А.Цолмон
52кг-д ОУХМ Ч.Аззаяа

“Ташкент Гран При” тэмцээний шагналын сан 100 мянган ам.доллар.
1-р байр: 3000 доллар (тамирчин: 2400 USD, дасгалжуулагч 600 - USD)
2-р байр: 2000 доллар (1600 USD, 400 - USD)
3-р байр: 1000 доллар (800 USD, 200 - USD)
Тэмцээн 3 татами дээр явагдана. Эрэгтэй 60, 66, 73, 81, 90, 100, +100 кг, эмэгтэй 48, 52, 57, 63, 70, 78, +78 кг жинд өрсөлдөнө.

“Grand Prix Tashkent-2017” тэмцээний хуваарь

10.05
17.00 Сугалаа УБ цагаар
23.00 – 23.30 Жин: эрэгтэй 60, 66 кг; эмэгтэй 48, 52, 57 кг.
10.06
13.00 Урьдчилсан барилдаан: эрэгтэй 60, 66 кг; эмэгтэй 48, 52, 57 кг.
19.30 Нээлтийн ажиллагаа
22.00 - 00.30 Финал: эрэгтэй 60, 66 кг; эмэгтэй 48, 52, 57 кг.
23.00 – 23.30 Жин: эрэгтэй 73, 81 кг; эмэгтэй 63, 70 кг.
10.07
13.00 Урьдчилсан барилдаан: эрэгтэй 73, 81 кг; эмэгтэй 63, 70 кг.
20.00 Финал: эрэгтэй 73, 81 кг; эмэгтэй 63, 70 кг.
23.00 – 23.30 Жин: эрэгтэй 90, 100, +100 кг; эмэгтэй 78, + 78 кг.
10.08
13.00 Урьдчилсан барилдаан: эрэгтэй 90, 100, + 100 кг; эмэгтэй 78, + 78 кг.
20.00 Финал: эрэгтэй 90, 100, +100 кг; эмэгтэй 78, + 78 кг.

“Ташкент Гран При” 2013 оноос Олон улсын жүдо бөхийн холбооны календарьт багтсан. Манай улс анхны тэмцээнээс эхлэн оролцож байна.
2013
Мөнгөн медаль- Б.Батгэрэл 66 кг, О.Жавзмаа + 78 кг

Хүрэл медаль-  Г.Хэрлэн 60 кг, Х.Цагаанбаатар 73 кг,    

2014
2014 онд Монголын баг 3 алт, 3 мөнгө, 4 хүрэл медальтай, багийн дүнгээр тасархай тэргүүлсэн.
Алт- Д.Амартүвшин 60 кг, С.Ням-Очир 73 кг, Б.Тэмүүлэн +100 кг.

Мөнгө-  Д.Алтансүх 66 кг, А.Цолмон 52 кг, Х.Цагаанбаатар 73 кг.

Хүрэл- Г.Отгонцэцэг 48 кг, Г.Хэрлэн 60 кг, О.Ууганбаатар 81 кг, Ц.Мөнхзаяа 63 кг.

2015
Алт- М.Уранцэцэг 48 кг

Мөнгө- Б.Тэмүүлэн +100 кг

Хүрэл- Д.Алтансүх 66 кг

2016
Хүрэл- Д.Алтансүх 66 кг

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
25
35
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.