Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Багш нарын баярт зориулж МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ


БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН

САЙДЫН МЭНДЧИЛГЭЭНИЙ ҮГ

Монгол Улсын боловсролын салбарт ажиллаж буй эрдэмтэн багш нар, боловсролын салбарын ахмадууд та бүхэндээ , Монгол Улсын  Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны нэрийн өмнөөс болон хувиасаа  Дэлхийн болон Монголын багш нарын өдрийн мэндийг дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

Эх орны жаргалант ирээдүй –хойч үеийг  мэдлэг, боловсролтой төдийгүй  эрүүл чийрэг бие бялдартай, эерэг зан суртахуун, хүмүүжил, төлөвшилтэй, амьдрах ухаантай, эх оронч, үндэсний бахархалтай, дэлхийд өрсөлдөх чадвартай Монгол иргэн болгон өсгөж  хөгжүүлэхийн төлөө  эрдэм боловсрол, авъяас билиг,  хүч чадлаа дайчлан ажиллаж буй Та бүхний улсынхаа хөгжил дэвшилд оруулж байгаа  хувь нэмрийг бид ямагт өндрөөр үнэлдэг билээ.

 Монголчууд багш, ном хоёрыг эрхэмлэн дээдэлдэг нандин уламжлалтай ард түмэн. Эрдэм мэдлэг улс нийгмийн хөгжлийн хамгийн гол хүчин зүйл болж байгаа ХХ1 зуунд багш сурган хүмүүжүүлэгчид маань эх орон ард түмнийхээ итгэлийг дааж улам ихийг бүтээнэ гэдэгт эргэлзэхгүй байна.  

Та бүхэндээ эрүүл энх,  санаачлагч, бүтээлч байж нарт ертөнцөд байхгүй нандин сайхан үйлстээ улам  өндөр амжилт олохыг хүсэн ерөөе.  

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
20 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
21 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
22 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
40
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.