Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хараагаа алдсан гэрэл зурагчин "АЛДАХУЙ"-н мэдрэмжээ урлагийн бүтээл болгожээ

20 насандаа хараагаа алдахаа мэдсэн уран бүтээлч бууж өгсөнгүй, өөрийн “алдах” мэдрэмжээ урлагийн бүтээл болгохоор шийджээ.


Пейт Эккерт 20 насандаа нүдний торлог бүрхэвчийн үрэвслээр өвчилж, удахгүй хараагаа алдахаа мэджээ. Гэсэн ч тэр бууж өгсөнгүй, өөрийн “алдах” мэдрэмжээ урлагийн бүтээл болгохоор шийдэв. Ингээд гэрэл зураг буулган, түүнээ өөрийн мэдрэмжээр графит шугам, дүрслэлүүдээр амилуулахыг хүсжээ.

Pete Eckert 1Pete Eckert 2

Пейт гэрэл зургийн талаар ямар ч ойлголтгүй байсан бөгөөд өдөр бүр ойролцоох дэлгүүрээс хоёр ширхэг гэрэл зургийн хальс худалдан авангаа, худалдагчаас өөрт хэрэгтэй мэдээллээ асуудаг байв. Тэр өдрөөс өдөрт хараагаа алдахын зэрэгцээ өдөр бүр шинэ мэдлэгтэй болж өөртөө багшилж байлаа.

“Гэрэл зургийнхаа хэсэг бүрийг нарийвчлан төсөөлж, зураг бүрээ дотоод зүрх сэтгэлдээ амилуулсны эцэст бүтээдэг. Хүмүүс хараагүй хүн яаж гэрэл зураг авч чаддаг юм бэ? гэж их асуудаг. Хараагаа алдсанаар би яг л сарьсан багваахай шиг сонсох, хүртэх мэдрэхүйгээрээ амьдарч байна. Хүмүүс хараагаа  л алдвал бусдаас дутуу гэж боддог ч үнэндээ би олонх хараатай хүнээс ч илүүг хардаг.”  
 
-Пейт Эккерт 

Ингээд бүтэн хорин долоон жилийн дараа түүний хийсвэрлэл, жингүйдлийг санагдуулах мэт өвөрмөц содон гэрэл зургууд амжилт олж, олны анхаарлыг татжээ. Түүний гэрэл зургууд олон улсын брэнд, сонин сэтгүүлийн нүүрийг чимэх болов. Хамгийн сүүлд “Playboy”-той хамтран ажиллаж,  “Volkswagen” брендийн автомашины сурталчилгаанд түүний гэрэл зургийн ашиглажээ.

Pete Eckert 4

“Уран бүтээлчид өөр өөрийн аргаар дотоод мэдрэхүйгээ илэрхийлдэг шиг би хараагүй гэрэл зурагчны хувиар өөрийн ертөнцөө илэрхийлэхийг зорьсон. Мэдээж амар хялбар байгаагүй. Би харахгүй л бол мэдэхгүй гэж боддог байсан. Хараагаа алдах үед маш хэцүү байсан ч би өөрийн дотоод дуу хоолой, сонсох, мэдрэх, хүртэхүйгээ гүн гүнзгий олж мэдэрч чадсан. Би нүдээрээ харах шаардлагагүйгээр мэдэрч, харж байна.” гэж Пейт хэлжээ. 

Pete Eckert 18

Түүний гэрэл зургууд өнгө хоршил, гэрэл сүүдрийн төгс зохицлоос бүрдэнэ. Иймээс ч зөвхөн Пейтийн л гэмээр цор ганц өнцөг, шугам, дүрслэлийг бий болгожээ. Түүнийг эхэндээ уран бүтээлчид төдийлөн үнэлсэнгүй. Амьдрах эрхээр захиалгат зураг авахаар гарсан ч амжилтгүй болов. "Би бусдаас мөнгө авч, бусдын захиалгаар өөрийн мэдрэмжээ илэрхийлнэ гэдэг утгагүй. Нэг удаагийн захиалгаар гудамж талбайн зургийг харанхуй орчинд буулгах хэрэгтэй байсан л даа. Гэхдээ тэнд угаасаа л илэрхийлэл оршиж байхад би юу хийх билээ" гэж Пейт дурсжээ. 

Тэр олон жил дотроо хадгалан явсан өөрийн төгс илэрхийллийг бүтээж чаджээ. Тэр хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд олон нийтийн газарт ямар мэдрэмжтэй байдгийг илэрхийлсэн "Автобус" цувралаа гаргасан нь тэр байлаа. 

Pete Eckert 13Pete Eckert 5

Pete Eckert 12

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
5 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
7 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
13 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
40
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.