Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Колумб дуучин Малума “ДАШТ 2018” тэмцээний сүлд дууг зохионо

Амстердамд болсон түүний тоглолтыг үзэж яваад “МС”-гийн довтлогч Серхио Агуэро осолд орж, гэмтсэн юм.


Өмнөд Америкийн Колумб улсын 23 настай дуучин Малума ирэх жил ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-ий албан ёсны сүлд дууг зохиохоор болж, FIFA-тай гэрээ байгуулжээ. Түүнтэй 24 уран бүтээлч хамтран ажиллах бөгөөд Пуэрто Рикогийн дуучин Бэд Баннитэй хамтран дуулах бололтой. Сүлд дууг 12 дугаар сард бэлэн болно гэж Олон улсын хөлбөмбөгийн холбооноос мэдэгдсэн.

Хуан Луис Ландоньо Ариас буюу Малума нь реггетон стилэр уран бүтээлээ туурвидаг дуучин, хөгжмийн зохиолч юм. Түүний “El Perdedor” клипийг youtube суваг дээр тэрбум гаруй хүн үзэж сонирхсон байна.  

Авьяаслаг уран бүтээлчээс гадна Малума Өмнөд Америкийн хөлбөмбөгийн одуудтай дотно найз. Голландын Амстердамд саяхан болсон түүний тоглолтыг үзэж яваад “Манчестер Сити”-гийн довтлогч Серхио Агуэро осолд орж, гэмтсэн юм. Агуэрогоос гадна Малумагийн найзууд гэвэл “Барселона”-гийн Лионель Месси, Луис Суарес, “ПСЖ” багийн Неймар нарыг нэрлэж болно.
Колумб дуучин ДАШТ-ий сүлд дууг зохиох болсон явдлыг оросууд тайван хүлээж авлаа. ОХУ-ын хөгжимчин, жүжигчдийн хөлбөмбөгийн багийн ахлагч Юрий Давыдов “Малума ч байна уу, өөр гадаадын хэн ч байсан хамаа алга. Олег Газманов, Игорь Крутой нараар зохиолгоод Дима Билан дуулснаас л хавьгүй дээр” гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн юм.

“ДАШТ 2014” сүлд дуу

“ДАШТ 2010” сүлд дуу

“ДАШТ 2006” сүлд дуу

“ДАШТ 2002” сүлд дуу

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
2
4 өдрийн өмнө
Орос, энэтхэг гишүүнтэй К-Поп хамтлаг X:IN ОХУ-д тоглолт хийнэ
3
4 өдрийн өмнө
Тайзны нэр нь тэдний жинхэнэ нэртэй ямар ч холбоогүй РОК одууд
санал болгох
1
23 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
16
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.