Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Оны тэргүүний сургуулиар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургууль тодорчээ

Дэлхийн багш нарын 23, Монголын багш нарын 51 дэх удаагийн баярын өдөр өнөөдөр тохиож байна.


Дэлхийн багш нарын 23, Монголын багш нарын 51 дэх удаагийн баярын өдөр өнөөдөр тохиож байна. Багш нарын өдрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд БСШУС-ны сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон МУ-ын их, дээд сургууль, нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн багш ажилчид, удирдлагууд оролцлоо. 

Ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн сургууль цэцэрлэгийн оны шилдгүүдийг тодруулсан юм.

Нийслэлийн 2017 оны тэргүүний төрийн бус өмчийн цэцэрлэгээр Ж.Наран эрхлэгчтэй Чингэлтэй дүүргийн “Басархан” цэцэрлэг тодорсон бол төрийн өмчийн цэцэрлэгээр н.Булган эрхлэгчтэй 96 дугаар цэцэрлэг шалгарлаа. Шагналын нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга гардуулан өглөө.

Харин нийслэлийн 2017 оны тэргүүний төрийн бус өмчийн сургуулиар Сонгинохайрхан дүүргийн гадаад хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “Тольт” бүрэн дунд сургууль шалгарсан бол төрийн өмчийн оны тэргүүний сургуулиар нийслэлийн Сүхбаатар дүүргийн физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургууль тодорсон юм. Шагналыг нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа гардуулан өгч, баяр хүргэв.

Мөн энэ үеэр нийслэлийн Боловсролын газраас уламжлал болгон шалгаруулдаг “Боловсрол ээлтэй Засаг дарга” номинацийн эзнээр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхланг тодруулж өргөмжлөл гардуулав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Өчигдөр
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
11 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

nobody 2020.01.05 64.119.21.251

yu ch oilgosongui

0 Хариулах