Хайх зүйлээ бичнэ үү

мин

Нийтийн тээвэрт зогсоол зарлах автомат систем суурилуулжээ

1200 гаруй автобусанд суурилуулсан байна.




Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрийн байдлаар нийт 88 чиглэлд 950 автобус, троллейбус үйлчилгээнд ажиллаж, өдөрт 800 мянган зорчигч тээвэрлэж байна. Улаанбаатар хотын 378 жилийн ойг угтан Нийслэлийн Тээврийн газраас зохион байгуулж байгаа ажлуудын талаар өнөөдөр тус газрын орлогч дарга Г.Доржпалам, Х.Булгаа нар мэдээлэл хийлээ.

Нэгдүгээрт, өвлийн улиралд автобусны цонх цантаж, гаднах орчныг харахад зорчигчдод хүндрэл үүсдэг талаарх иргэдийн санал хүсэлтийн дагуу дуу хоолойгоор зогсоол зарлах автомат системийг автобуснуудад суурилуулсан байна. Нийт 1200 гаруй нийтийн тээврийн автобусанд суурилуулсан байна. Уг системийг нийтийн тээврийн үйлчилгээнд энэ сарын 10-наас эхлүүлэх бэлтгэл хангагджээ. Автоматаар зогсоол зарлах систем нэвтэрч байгаа нь харааны бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр зорчих боломж бүрдэж байгааг хэлэв.

Хоёрдугаарт,  Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор “Миний сонголт-Нийтийн тээвэр” аяныг нийслэл, дүүргийн орон нутгийн төсвөөс санхүүжиж буй албан хаагчдын дунд энэ сарын 1-ний өдрөөс эхлэн зарласан байна.  Аяны хүрээнд 5000 гаруй албан хаагч ажлын нэг өдрийг сонгон, ажилдаа ирэх болон буцахдаа нийтийн тээврийн үйлчилгээг ашиглах юм.

Гуравдугаарт, Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, аж ахуйн нэгж, байгууллагуудад тавигдах стандартын шаардлагыг хангуулж, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд болзолт уралдааныг эхлүүлжээ. Тус уралдаан 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 21 байгууллага, такси үйлчилгээ эрхлэгч 11 байгууллага хамрагдах юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Таны датагаа хамгийн их зарцуулдаг 7 зүйл
2
2024.03.15
Эцэг эхчүүд ч бас дэлгэцийн хамааралтай болсныг өсвөр үеийнхэн анхааруулж байна
3
2024.03.12
Инстаграмын чат доторх нууц тоглоомыг тоглож үзсэн үү?
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
29
21
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.