Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ёкозүна Харүмафүжи 5 бөхтэй барилдаж, тараан шидлээ

“Гонингакари” гэдэг нь аварга бөх өөрөөс доош цолтой таван бөхтэй шууд дараалан барилддаг барилдаан бөгөөд хамгийн сүүлд их аварга Таканохана 16 жилийн өмнө хийж байжээ.


Энэ сарын 4-нд Токио хотын Кокүгикан ордонд “Токио 2020” олимпийн наадамд зориулсан “Их сүмо. Beyond 2020 башё” арга хэмжээ боллоо. Гадаадын жуулчид, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зэрэг 4000 гаруй үзэгчийн өмнө сүмочид ур чадвараа харуулан, сүмогийн ёс жаягаа танилцуулсан.
“Сандангамаэ” хэмээх ёкозүнагийн дохёнд гарах ёслолоос өөр ёслолыг их аварга Хакүхо, ёкозүна Кисэносато нар гүйцэтгэж олныг баясгасан.

Харин өнгөрсөн Намрын тэмцээний аварга, ёкозүна Харүмафүжи “Гонингакари” буюу таван бөхтэй хийдэг барилдаанд гарлаа. “Гонингакари” гэдэг нь аварга бөх өөрөөс доош цолтой таван бөхтэй шууд дараалан барилддаг барилдаан бөгөөд хамгийн сүүлд их аварга Таканохана 16 жилийн өмнө хийж байжээ. Таван бөх аваргатай цуг дохёнд гаран, шикири ёслолоо хийж, ээлж дараалан аваргатай барилдах бөгөөд эхний бөх унахад дараагийнх нь ямар ч завсарлагагүй шууд аваргатай барилдаад эхлэдэгээрээ онцлогтой.

Ёкозүна 5 давбал ялалт авах бол голд нь унавал барилдаан зогсож, ёкозүнагийн ялагдал болдог байна. Эрт үед жинхэнэ башёд ч явагддаг байсан ч сүүлдээ тойргийн барилдаан, үзүүлэх тоглолтын үеэр л хийгддэг болсон. Харүмафүжи маэгашира Ишиүра, Чиёонокүни, Кагаяки, Хокүтофүжи, сэкивакэ Митакэүми нарыг дараалан ялснаар ялалт байгууллаа.

1938 онд башёд 66 дараалан даваад байсан ёкозүна Фүтабаяма “Гонингакари” барилдаанд орж, гурав дахь бөх Кашиманадад ялагдаж байсан гэдэг.

 


 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
21 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
5
42
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.