Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Дархан-Уул аймагт сүрьеэгийн эрт илрүүлэг, үзлэг шинжилгээ хийж байна

Шинжилгээ аравдугаар сарын 2-10 хүртэл үргэлжилнэ.


Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгээр сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэгийг сүрьеэгийн өвчлөл өндөртөй аймгуудад  зохион байгуулахаар төлөвлөсөн ба  Дархан-Уул аймагт энэ сарын 2-ноос эхэллээ.

Энэхүү эрт илрүүлэг үзлэгийг бүртгэл, асуумжийн, рентген зураг авалт, шинжилгээний сорьц авах, дүгнэж хянах, онош баталгаажуулах, эмчлэх хяналтанд авах зэрэг үе шатаар хийх ба аравдугаар сарын 2-10 хүртэл үргэлжлэх юм. Одоогоор Хонгор сумын эрүүл мэндийн төвд ажиллаж, хөдөөгийн 300 орчим хүнийг хамруулсан ба сүрьеэгээр сүүлийн 5 жилд өвчилсөн хүмүүсийн гэр бүлийн болон, хамт ажиллаж, сурч, амьдарч байсан ойрын хавьтлууд, нэн ядуу, орон гэргүй, тэнэмэл зэрэг нийгмийн эмзэг бүлгийн хүмүүс, сүрьеэгээр өвчилж болзошгүй нөхцөлд ажил эрхэлдэг хүмүүс, чихрийн шижин өвчтэй хүмүүсийг онцолж хамруулах зорилготой ажээ.

Үзлэг шинжилгээний үр дүнд сүрьеэгийн өвчлөлийг эрт илрүүлж, хүн амын дундах тархалтыг бууруулах ба өнөөдрөөс Дархан суманд  эрт илрүүлгийн багийнхан ажиллана.

Үндэсний хэмжээнд хийгдсэн сүрьеэгийн тархалтын судалгаагаар Дархан-Уул аймгийн 15-аас дээш насны 10 мянган хүн амд тархалтын тохиолдол өндөр байсан ба 2017 оны эхний 9 сарын байдлаар ч сүрьеэгийн шинэ тохиолдол, эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдол олон байгаа юм.

Тус аймагт сүрьеэгийн идэвхитэй эрт илрүүлэг үзлэг, шинжилгээг хийхээр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тархвар судлаач эмч Д.Эрдэнэчимэг, Рентгений эмч Ц.Дэлгэрхишиг, Рентген техникч Б.Батсүрэн, жолооч Ц.Батаа  нар явуулын Рентген эмнэлгийн машинтай ирж, аймгийн нийгмийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
15 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
40
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.