Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“Титаник”-ийн Розагийн 42 дахь төрсөн өдөр

“Үнэтэй ресторанд сууснаас хамтдаа супер маркет орох, гэртээ оройн хоолоо идэх нь илүү аз жаргал авчирдаг”


Кейт Уинслет 1975 онд Английн жүжигчин Салли Брижес, Рожер Уинслет нарын гэрт төрсөн. Эцэг эх нь дэлхийд алдаршсан одод болж чадаагүй ч тэдний хийгээгүйг охин нь гялалзтал биелүүлсэн юм.
Кейт Уинслет бол үзэл бодолдоо үнэнч, аз жаргалтай эмэгтэй хүний жишээ. “Титаник”-т тоглосныхоо дараа тэр яасан ч хүчээр турахгүй гэж хэлж байсан бол 30 нас хүрээд “Нүүрнийхээ үрчлээ болгоныг үнэлдэг” гэж хэлсэн удаатай. Энэ бүхнийг эрэгцүүлэн хараад Уинслет бол юу хийдгээ мэддэг, юу хүссэнээ хийдэг хүн юм гэж дүгнэхэд болно.  

Кейт Уинслетийн амьдралын дүрэм

“Аз жаргалд итгэ. Би 15 настайдаа 90 кг жинтэй, хэзээ ч өөрийгөө алдартай болохгүй гэж боддог байлаа. Тэгвэл би одоо улаан хивсэн дээр улаан даашинзтай алхаж явна. Гол нь итгэх л хэрэгтэй”
“Таныг магтах гээд эвгүй үг хэлчихэд бүү гомд. “Таны нүүр их сайхан юм” гэж хэлэхэд “Бие маань муухай байна уу” гэж бүү хариул. Тэр хүн таныг гомдоохыг хүсээгүй байж болно. Харин таны өөртөө итгэлгүй байдал бүгдэд ил харагдана”

Кейт Уинслет в фильме «Чтец»

“Зөн совиндоо итгэ. Надад ямар нэг асуудал гарахад би зөн совиндоо итгэж шийдвэрлэдэг”
“Та хэдэн настай ч байж болно. Ямар ч амжилтад хүрсэн, баян байж болно. Гэхдээ л танд ээж хэрэгтэй. Тийм болохоор ээжтэйгээ битгий маргалд, хэлсэн зөвлөгөөг нь дагаж амьдар. Тэгэхгүй бол дараа нь харамсана шүү”
“Хүүхэдтэй болсон цагаасаа эхлээд та үргэлж хүч чадалтай байх ёстой”

Кейт Уинслет в фильме «Вечное сияние чистого разума»

“Хүүхдүүдээ бид онцгой, эсвэл манай гэр баян гэсэн ойлголтоор хүмүүжүүлж болохгүй”
“Хийсэн үйлдэл болгонд чинь хариу ирнэ гэдгийг бодож яв. Удахгүй охин минь интернетэд ороод миний нэрийг гүүглдээд үзнэ гэж бодохоос айдаг. Тиймээс би үйл хөдлөл байтугай хэлэх үг бүрээ хянадаг”

“Хэрэв ямар нэг эр хүн танд бохир санаа агуулан нялагнаад ирлээ гээд та нарын хооронд цэвэр сайхан дурлал үүсэхгүй гэсэн үг биш. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нөхөрлөл ийм юмнаас л эхэлдэг. Гэхдээ энэ нь Ди Каприо бид хоёрт хамаагүй шүү. Бид шууд л нөхөрлөж эхэлсэн хүмүүс”
“Сайхан харагдахын тулд өөртөө юу зохидог, юу таардаггүйг мэдэж ав. Хурдан тусмаа сайн. Жишээ нь, надад хар, хар цагаанаас өөр өнгө тэнэг харагддаг гэдгийг мэднэ”

“Хайрлана гэдэг заавал үнэтэй бэлэг, бөгж, машин биш. Эрчүүд “Чамд халуун ус бэлтгэх үү”, эсвэл “Хоёулахнаа нэг газар сууя” гэж хэлэхэд л би түүнийг халамжилж байна гэж боддог”
“Үнэтэй ресторанд сууснаас хамтдаа супер маркет орох, гэртээ оройн хоолоо идэх нь илүү аз жаргал авчирдаг”
“Амьдрал ийм богинохон байхад би өөрийнхөө өгзгөнд анхаарал хандуулж, алтан цагаа үрэхгүй”

“Хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч авья гэвэл би чадна. Гэхдээ миний гал тогоонд хэн нэг нь юм хийгээд байх нь надад таалагддагүй”
“Америкт би Английнхаа бүрхэг тэнгэр, бороогоо санадаг”

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
2
2019.01.02
Баярын дараа үлдсэн хоосон шилийг ашиглах 3 арга
3
2018.11.30
Хүүхэд насандаа хүнд хэцүү амьдрал туулсан хүмүүст л байдаг 5 давуу тал
санал болгох
1
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
17 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
44
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.