Ази дахь SISLEY-гийн анхны “Rich and Raw” концепц дэлгүүр Улаанбаатарт нээгдлээ


  |     2017-10-06 08:47   |     10366
  2017-10-06 08:47   |     10366

Та Италийн нэрт найруулагч Бернардо Бертолючигийн “Мөрөөдөгчид” киног хэдийн үзсэн биз ээ. Парис хотын амин сүнс, залуусын төсөөлөл дэх ертөнц, нийгмийн эмх замбараагүйдэл гээд эсрэг тэсрэгийн зөрчлийг маш гайхалтайгаар дүрслэн харуулсан эл орон зайд та өөрийн биеэр очиж үзэх юмсан гэж бодож байв уу? Хэрвээ тийм бол энэ боломж танд нээлттэй болсныг дуулгая.

C:\Users\temuulen.b\AppData\Local\Microsoft\Windows\INetCache\Content.Word\0_Easy-Resize.com.jpg

Италийн залууст зориулсан хувцасны “Sisley” брэндийн 3 дахь албан ёсны салбар Улаанбаатарт үүд хаалгаа ийнхүү нээгээд удаагүй байна. Гэхдээ энэ энгийн нэг дэлгүүр биш. Ази Номхон далайн бүсийн орнууд дахь хамгийн анхны “Rich and Raw” концепт дэлгүүр юм. Тус дэлгүүрийн өнгө төрхийг “Мөрөөдөгчид” киноноос сэдэвлэн бүтээснээрээ онцлог. Энэ нь юу гэсэн үг вэ гэдгийг одоо тайлбарлая.

“Мөрөөдөгчид” кинонд Парис хотын хуучны байшингууд, мөн нэгэн гоёмсог тайзны хөшиг мэтийн жижиг бөгөөд энгийн бүхэн тэр үеийн залууст хэрхэн шинэ мөрөөдөл, сэдэл, урам зориг өгч буй тухай өгүүлдэг. Тэгвэл эл дэлгүүрийн дотоод засал нь он цагийн хэлхээнд хуучирч, орхигдсон “өнгөрсөн үе” ба загварлаг их хотын мэдрэмжийг шингээсэн “орчин үе” хоёр хоорондоо хэрхэн зэрэгцэн оршин буйг илтгэх мөрөөдлийн уур амьсгалыг өөрийн эрхгүй мэдрүүлэх аж.

1968 онд нэг жижиг жийнсний коллекциос гараагаа эхэлсэн “Sisley” брэнд нь 1974 онд “Benetton” группт нэгдэн, өдгөө дэлхий дахинаа 900 салбар дэлгүүртэй үйл ажиллагаагаа явуулж байна. Жил бүрийн залуусын загварын чиг хандлагыг тодорхойлдог шинэлэг брэндүүдийн нэг “Sisley”-г Бишрэлт Интернейшнл Монголд албан ёсоор оруулж ирээд багагүй хугацаа өнгөрчээ.

“Sisley”-гийн “Rich and Raw” дэлгүүр дэх толь, ширээ зэрэг жижиг чимэглэл, деталь бүрээс та дугуй хэлбэрийг олж харах болно. Дахин боловсруулсан модон шалан дээрх хар, цагаан шигтгээн чимэглэлүүд таныг улам төөрөгдөлд оруулж ч мэдэх юм. Гэрэл, чимэглэл бүгд уусан нэгдэж, түүн дээр өлгөсөн “Sisley”-гийн цоо шинэ загварын хувцаснуудыг улам илүү гоёмсог, сэтгэл татам болгох нь гарцаагүй.

Энэхүү “Sisley” брэндийн цоо шинэ салбар “Shangrilla Mall”-ын 1 давхарт үүд хаалгаа албан ёсоор нээлээ. Харин үүнээс урьтаж та “Мөрөөдөгчид” киногоо үзэж, хувцасны шүүгээнд тань юу хэрэгтэйг тооцоолж амжихаа мартуузай.

“Rich and Raw” концепт дэлгүүрийн Милан хот дахь салбар

 

 



Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

5 сэтгэгдэлтэй

  • Зочин   [66.181.188.38]
      2017-10-09 13:11
    Еерее муу дурак. Гуйцэд анхааралтай уншаач

  • Зочин   [66.181.188.38]
      2017-10-09 13:11
    Еерее муу дурак. Гуйцэд анхааралтай уншаач

  • ЗОЧИН-Д   [112.72.6.42]
      2017-10-09 03:26
    “Shangrilla Mall”-ын 1 давхарт үүд хаалгаа албан ёсоор нээлээ ГЭЭД БИЧЦЭН БГАН БИШҮҮ СОЁЛГҮЙ АМЬТАН БЭ.

  • Зочин   [203.169.48.146]
      2017-10-06 10:41
    durakaa haan neegdsen gedgee taviach

  • Зочин   [203.169.48.146]
      2017-10-06 10:41
    durakaa haan neegdsen gedgee taviach

TOEFL-ийн шалгалт үнэгүй өгөх боломжтой 5 ВЕБСАЙТ

Англи хэлээ шалгахыг хүсвэл эдгээр сайтаар зочлоорой.

  2017-11-17 01:32

Эцэг эхээс хамааралтай СЭТГЭЛ ГУТРАЛЫН 6 ШАЛТГААН

Таны хүүхдэд эдгээр шинжүүд байгаа юм биш биз?

  2017-11-15 08:42